Ардчилсан намын 100 саяын жагсаалтыг “фортуна” Н.Батбаяр тэргүүлж байгаа. Бонд ярьж, төрийн тахилга үйлдэн байж Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон хэдий ч 2016 оноос хойш АТГ-аас холдоогүй нэгэн гэж хэлж болно.
Тодруулбал, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан. Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан.
“Ангийн анд” Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарч, олон түмэн ундууцаж байсан нь саяхан.
Дээрх хэргийн шийдвэрлэлт нь Эрүүгийн хуулийн “эргүү” заалтын хийдэл байсан. Х.Тэмүүжин нарын баталсан хийтэй хуулийн хүрээнд улсын хөрөнгийг үрэн таран хийсэн, бондын мөнгийг хэдэн тэрбумаар халаасласан АН-ын “томчууд”, цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох талруугаа орох гэж байгааг АТГ-аас анхааруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар болсон юм.
Нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүнд УИХ-ын мандат олгох боломжгүй. Тэгэхээр түүний 100 сая төгрөг бол албан тушаалын дэнчин болж таарах нь. АН ялбал, фортуна Сангийн яам бараадах нь л дээ.
Харин “Михайлд бодол бий” гэдэг шиг тэрбээр охин Б.Жаргаланг Архангайд сойхоор 100 сая төгрөгийг нь тушаалгажээ. Түүний хувьд АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ. АН-ын залгамжлагч гэж ч хэлж болох талтай. Ардчилсан залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн байсныг нь мэдэх юм.
Б.Жаргалан ОХУ-д эдийн засагч мэргэжлээр төгссөн, гэр бүлийн хүний хамт банк санхүүгийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан гэх юм билээ.
Аавтайгаа зан характер ижил учраас эдийн засгийн чиглэлийн шинэ санаачилга, санаануудад хамтарч ажиллаж байсан гэдэг Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд аавтайгаа ганзага нийлж байснаа ч нуудаггүй.
Гэвч аав охин хоёр 200 саяыг тушаасныг нь харвал Н.Батбаярынх их мөнгөтэй айл байх нь гэж харалган бодож болохгүй. Аав нь улсын мөнгийг халааслачихаад буцаагаад эрх мэдлийн төлөө охинтойгоо дэнчин, хандив хэлбэрээр зүсээ хувилгаад орж ирж байна. Нөгөө төрөөр төрсөн тэрбумтнууд чинь эднийх юм шүү дээ.
Манайхан “Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг” гэдэг дээ. Улсын мөнгийг тэрбумаар нь хумсалж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Н.Батбаярын хүүхдийг төрд сонгох нь жудаггүй хэрэг. Хэдийгээр охин нь улс төрийн хүрээнд нэр цэвэр гэж үзээд хөл тавихыг санаархаж, нам нь дэмжсэн ч аав нь түүний нэрийг хөөднө.
Сэтгэгдэл0
hamatan sadnaaraaa, udam sudraaraa manii deer zaidalj ulsiin mungu hulgai hiij baihaar shiidsiin biz deee
Хүн гүтгэх хуультай шүү
Тэгээд хулгай хийж, улсын мөнгө шааааах хуульгүй болчиймууу
ийм цайрчихсан улаан цагаандаа гарчихсан хулгайч луйварчдыг хелеер нь дvvжлэж шийтгэдэг хууль санаачлах шудрага иргэн байдаг ч болоосой!!!
ийм цайрчихсан улаан цагаандаа гарчихсан хулгайч луйварчдыг хелеер нь дvvжлэж шийтгэдэг хууль санаачлах шудрага иргэн байдаг ч болоосой!!!
ийм цайрчихсан улаан цагаандаа гарчихсан хулгайч луйварчдыг хелеер нь дvvжлэж шийтгэдэг хууль санаачлах шудрага иргэн байдаг ч болоосой!!!
Vvniig bichsen hvn bol zoriud mushgin guivuuljee. Temvvjingiin veiin ervvgiin huuliig Dorligjav tataj avaad huun heleltseh hugatsaag uurchllsun sh dee !!! Huuliihan uursnuu Ingej mushgin guivuuldag. Zohiogchiin nergvi baigaag harahgvi yv vvv?!
galzuu chuny udam damjina shuu
Одоо нэр хүнд нь ийм уначихсан хүмүүс яаж сонгогдох вэ? Энэ жил ард , түмэн өөр сонголт хийнээ.
Хулгайчдыг
Хулгайчдыг
Хулгайчдыг
Ugn ali hediin tsazluulsan bh estoi hulgaichuudiin negn
Бондын мөнгө цусалсан энэ мэдрэл муутай хулгайч шорондоо яваагүй юм уу?
ATG shalgaad mungiig n nuhun tuleeleegui muu
noenii huu noen, haanii huu haan bolno
ENE BAAS BAS JUUB DEE CHI ODOO BOLNO XOGIIN SHAAR XOGIIN TANTA CHAMAIG DEMJIJ XARAGDAARAI
MONGOLCHUU DAA ENE SONGUULIIG MASH CAIN BODOJ CETGEJ MUUSAIN BAASNUUDIIG XEZEECH SONGOJ BOLOXGYI GEDGEE MEDEJ BAIGAAD CHIN BAJARTAI BAINA ENE AH.MAH-G CONGOXGYI L JUM SHYY
Pee burhan min yu duulah n ene ve . Yostoi Uls tur uland orj fedeg l ene baih
Оросууд ийм хүнийг "Политческий труп" нэрлэдэг.
Тэгээд шалгаад тогтоогоод шоронд нь явуулаач зүгээр битгий сонго нэр цэвэр юм хийчихээр хүмүүсээ сонго.Дахиад 4 жил яаж аиьдрахуу гэсэн цаг ирлээ шүү.Өнгө мөнгөнд битгий хууртаарай.
68: ХУВЬ гээчииг санаачилж гадны хөрч бөх одоо
Дээрэнгүй зан характертэй архичин хүүхэн байдаг гэж соноссон шүү,,,Дэмий байхао
Дээрэнгүй зан характертэй архичин хүүхэн байдаг гэж соноссон шүү,,,Дэмий байхао
Luivarchdiig orvongoor ni buyu heden ueer ni uls tord oruulj bolohguig ard tumen helseer bhad bas gandan buurahgui ugor tolgoi ve ene odoo. Zailuulaad bhad yanz buriin baidlaar ergeldseer l bh yum
Батбаяр Архангайн төв цэцэрлэг хотод гудамж төсөл хэрэгжүүлж олон бүтээн байгуулалт хийсэн Хийсэн ажил нь харин хэний ч нүдэнд ил харагдаж байгаа. Охин нь харин ажил хэрэгч бүсгүй бна лээ. Ямарч гэсэн Мөнхбат.Тэмүүлэн нар шиг ЖДҮ Концесс хулгайлаагүй.
Батбаяр Архангайн төв цэцэрлэг хотод гудамж төсөл хэрэгжүүлж олон бүтээн байгуулалт хийсэн Хийсэн ажил нь харин хэний ч нүдэнд ил харагдаж байгаа. Охин нь харин ажил хэрэгч бүсгүй бна лээ. Ямарч гэсэн Мөнхбат.Тэмүүлэн нар шиг ЖДҮ Концесс хулгайлаагүй.
Энэ сонгуулиар ийм сонин аав хүүхдүүдийг сонгохгүй ээ.
Энэ ч ихээхэн солионы нөхөр байсийш дээ...гал түлж манаргаад, тоо ярьж сандаагаад, бөө мөө ч билүү...алнаа ална ккк
Портуна гэдэг хүнийг хүмүүс сэтгэцийн өвчтэй хүн гэдэг Би уулзаж ярилцаж байлаа маш өндөр мэдлэгтэй цалгисан сэтгэлгээтэй түүхийн маш өргөн мэдлэгтэй монгол ёс заншилтай энгийн сайхан хүн байлаа
Портуна гэдэг хүнийг хүмүүс сэтгэцийн өвчтэй хүн гэдэг Би уулзаж ярилцаж байлаа маш өндөр мэдлэгтэй цалгисан сэтгэлгээтэй түүхийн маш өргөн мэдлэгтэй монгол ёс заншилтай энгийн сайхан хүн байлаа