Үлгэрийн мэт төсөөлшгүй их хөрөнгө баялаг, этгээд хачин эзэнт улсын эрэлд мордохдоо заавал Африкийг зорих шаардлагагүй гэдгийг Францын “Ле Монд” сонины сэтгүүлчид хэлж байна. Тэд хөрш Люксембург улсад очиж, тэнд байгаа санхүүгийн баримт бичгүүдийг ухаж төнхөж үзжээ. Нам гүмхэн энэхүү жижигхэн вант улс үнэн хэрэг дээрээ Арабын шейхүүд, дэлхийн тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, гэмт хэрэгтнүүдийн хувьд мөнгөө татвараас нуудаг асар том оффшор бүс болон хувирсан байна.
Люксембургийн санхүүгийн төв өөртөө ямар нууцыг агуулж байна вэ гэсэн асуултын хариу өнөөг хүртэл олдсонгүй. Европын Холбооны /ЕХ/ төвд оршдог, дэлхийн хамгийн гол 5 оффшор бүсийн нэгэнд тооцогдож буй өчүүхэн жижиг гүнт улсын нууц агуулахад юу хадгалагдаж байна вэ?
“Le Monde” сонины сэтгүүлчид хэвлэл мэдээллийн 16 байгууллагатай хамтран жил гаруйн турш явуулсан OpenLux гэдэг нэртэй эрэн сурвалжлах ажиллагааны явцад дараах баримт тодорхой боллоо. Люксембургийн Их Гүнт улсад 6,5 их наяд еврогийн актив бүхий 55 мянган оффшор компани бүртгэлтэй байдаг аж.
Оффис ч үгүй, ажилтнууд ч үгүй эдгээр хий үзэгдлийн компанийг тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, жүжигчид, улс төрийн дээд зиндааныхан, хаадын гэр бүлийнхэн байгуулжээ. 2586 хав.дөр. км газар нутагтай Люксембург улс дэлхийн баялгийг соронзон мэт татна. Тайгер Вүүдс ба Эрмесийн гэр бүлийнхэн Шакира, Саудын Аравийн угсаа залгамжлах хунтайжтай хөрш залгаж амьдарна. LVMH, Kering, KFC, Amazon гэх мэт олон зуун корпорациуд Их Гүнт улсад охин компаниудаа байгуулжээ. Баячуудын гэр бүлийнхэн үл хөдлөх хөрөнгөнийхөө өгөөжийг хүртэж сууна.
OpenLux-ын мөрдөлтийн явцад илрүүлсэн нэг зүйл бол хардлага төрүүлэхээр мөнгө хөрөнгө Люксембургт нууцаар байршиж байсан явдал юм. Эдгээр мөнгө нь гэмт бүлэглэлүүд, олон улсад эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийнх байж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл бий. Тухайлбал, Италийн мафийн “Ндрангета” гэдэг байгууллага, Оросын эрүүгийнхэнтэй холбоотой компаниудыг дурдаж болно. Италийн хэт барууны “Лига” намынхан Люксембургт хөрөнгөө нуужээ. Венесуэлийн дэглэмтэй холбоотой хүмүүс төрийн худалдан авалтаас луйвардаж олсон мөнгөө эргэлдүүлж байв.
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулахын тулд Le Monde сониныхон Люксембургт бүртгэлтэй 140 мянган байгууллагын /компани, сан/ эцсийн өмчлөгчдийн талаарх асар том өгөгдлийн санг байгуулж, 3,3 сая ширхэг захиргааны акт, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр нь Люксембургийн худалдааны цахим бүртгэлийн сангаас олон нийтэд ил болгосон санхүүгийн баримтууд юм. Сэтгүүлчид тэдгээрт дүн шинжилгээ хийхийн тулд олон улсын хэвлэл мэдээллийн 16 байгууллага, тэдгээрийн дотор Германы Sьddeutsche Zeitung, Бельгийн Le Soir, Америкийн McClatchy, Люксембургийн Woxx, Италийн IrpiMedia сонинууд болон авлигын эсрэг OCCRP консорциумтай хамтран ажиллажээ.
157 үндэстэн ястан цугласан газар
Эрэн сурвалжлах ажиллагааны дүнг харвал, Их Гүнт улс нь Лондон Сити ба Британийн Виржинийн арлуудын дундах жинхэнэ оффшор бүс болжээ. Дээрх компаниудын 90 орчим хувь нь гадаадынхны эзэмшилд байдаг ба 157 үндэстнийг төлөөлж буй эзэмшигчдийн дотор францчууд толгой цохиж байгаа бөгөөд тэд 17 мянган компанийг эзэмшдэг гэдгээрээ жагсаалтыг тэргүүлж байна.
Тэдгээр компанийн активын хэмжээ нь үнэхээр гайхшрал төрүүлнэ. Тухайлбал, Саудын Арабын хан хүүгийн Франц дахь харш, Анжелина Жоли, Брэд Питт нарын усан үзмийн талбай, Номин эрэг дэх асар олон тооны харшууд, Парисын тансаг орон сууцнууд гэх мэт асар үнэтэй эд хөрөнгө Люксембургт байршдаг тухай ярьж буй хэрэг. Мөн Францын аж үйлдвэрийн манлай болсон Yves Rocher, Hermиs, JCDecaux, Decathlon зэрэг компанийн хөрөнгө ч бий. Нэг үгээр хэлбэл, Люксембургийн Их Гүнт улс Францын нэг хэсгийг эзэмшилдээ авчихсан мэт.
Франц ч гэсэн бас үүнээс хоцорсонгүй. Үл мэдэгдэх хөрөнгө оруулалтын сангууд Люксембургийн компаниудын тусламжтайгаар Берлин, Лондоны бүхэл бүтэн орон сууцны хорооллуудыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөдөж байна. Тэдэнд илэрнэ гэх айдас байхгүй бөгөөд татвар төлөх шаардлагагүй. Олон улсын активуудын жагсаалт үнэхээр алмайруулж байна: тансаг байшингууд, орд харшууд, хөнгөн завиуд, нисдэг тэргүүд, хувийн нисэх онгоцнууд, урлагийн бүтээлүүд...
OpenLux ажиллагааны явцад олж тогтоосон эцсийн өмчлөгч болох 64 458 хүний нэрсийн жагсаалт нь дэлхий дахины баялгийн багагүй хэсгийг Люксембургийн Их Гүнт улс өөртөө төвлөрүүлсэн гэдгийг нотолж байна. Тухайлбал, Форбес сэтгүүлд дурдагдсан дэлхийн 2 мянга гаруй тэрбумтнуудаас 279 хүн, Францын хамгийн чинээлэг 50 гэр бүлийн 37-ийнх нь нэрс жагсаалтад бий. Тэд Люксембургийн олон арван холдинг компаниар дамжуулан өөрсдийн компаниуд, эд хөрөнгө, хөрөнгө оруулалтаа хянаж байдаг.
Татварын диваажин
Дэлхийн баячууд Люксембургийг сонгож буй нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, тус улс Европын Холбооны төвд байрладаг, санхүүгийн үйлчилгээний чанарын стандарт өндөр, бизнесийнхэнд ээлтэй санхүүгийн дүрэм журамтай, төрийн байгууллагуудтай шууд харилцах боломжтой, улс төрийн байдал нь тогтвортой. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл бол татвар ба бусдад анзаарагдахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж. Энэ бол Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкерийн /хожим Европын Комиссын тэргүүн болсон/ үед гаргасан улс төрийн шийдвэрүүдийн үр нөлөө юм.
2014 онд явагдсан LuxLeaks эрэн сурвалжлах ажиллагаанаас хойш Люксембургийн эрх баригчид олон улсын том корпорациудтай хэт өндөр ашиг өгөх хэлцлүүд байгуулахаас зайлсхийх болжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн хөнгөлөлтийн тогтолцооны нөлөөгөөр олон аж ахуйн нэгж, чинээлэг хүмүүсийн хувьд Люксембург нь татвараа төлөвлөхөд ээлтэй газар хэвээр байна. Зарим тохиолдолд уг тогтолцоог урвуулан ашиглаж, татвараас зайлсхийх оролдлогууд гарсаар.
Оффшорын цар хүрээ улам тэлсээр люксембургчууд улс орноор нь дамжиж буй санхүүгийн урсгалыг үр дүнтэйгээр хянах хүн хүчний нөөцгүй болжээ. Хүний нөөц нь жижигхэн вант улсын хэмжээнд тохирч байгаа хэдий ч оффшорыг хянахад яагаад ч хүрэлцэхгүй байна. Худалдааны бүртгэлийн албанд ердөө 59, Санхүүгийн салбарыг хянах Комисст 90 хүн ажиллаж байгаа аж.
Бага татвараар бусдыг татахаар оролдож буй улс бол ганцхан Люксембург биш ээ. Гэхдээ тус улсад явуулсан эрэн сурвалжлах ажиллагаа нь татварын тогтолцоог урвуулан ашиглаж буйг анх удаа баримтжуулан нотолсон юм.
2018 онд ЕХ-ны баталсан “Бүх гишүүн улс дахь аж ахуйн нэгжүүдийн эцсийн эзэмшигчдийн ил тод жагсаалтыг бүрдүүлэх” тухай удирдамжгүйгээр "ОpenLux"-ыг явуулах боломжгүй байсан. 10 жилийн туршид үргэлжилсэн санхүүгийн дуулиан шуугиан 2016 онд оргилдоо хүрч, “Панамын баримт бичгүүд” ил болсны дараа дээрх түүхэн шинэчлэлийг хийсэн билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд мөрдөгчид болон татварын албаныхан “нэг өдрийн компани”, “хуурамч нэрээр бүртгүүлсэн компани” гэх мэт зүйлстэй олонтоо тулгарч байв.
Люксембург бол ЕХ-ны удирдамжийг хамгийн түрүүнд биелүүлсэн улсуудын нэг бөгөөд 2019 оны намар эцсийн эзэмшигчдийн жагсаалтыг гаргасан аж. Тэгэхээр ил тод байдлын үр нөлөө гарч байна гэж санагдмаар. Гэвч OpenLux-ын ажиллагааны явцад илэрсэн дутагдлууд нь улс орнууд өөрсдийн санхүүгийн тогтолцоог үр дүнтэйгээр хянах, уг жагсаалтын найдвартай, үнэн зөв байдлыг хангаж чадаж байна уу гэдэг тал дээр эргэлзээ төрүүлж байгаа юм. Учир нь, Люксембургт бүртгэлтэй компаниуд ба сангуудын тал орчим хувийнх нь эцсийн жинхэнэ эзэмшигч нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Гэтэл ЕХ-ны удирдамжид “эцсийн жинхэнэ эзэмшигчдийн талаарх мэдээллийг ил тод болгох нь иргэний нийгмийн хяналтыг өргөжүүлэх боломжийг олгож, худалдааны операци ба санхүүгийн тогтолцоо шударга байгаа гэдэгт итгэх итгэлийг батжуулахад тус дөхөм болно” гэж дурдсан нь бий.
Люксембургийн санхүүгийн төвийн үнэн төрхийг илчлэхийн тулд бид тус улсад бүртгэлтэй 140 мянган компанийн жинхэнэ эзэмшигчид ба тэдний санхүүгийн актив хөрөнгийн талаар урьд хожид байгаагүй өргөн хүрээтэй мэдээллийн баазыг бий болголоо. Үүний тулд эцсийн эзэмшигчдийн талаарх Люксембургийн бүртгэл дэх хязгаарлагдмал байдлаар ил болгосон олон сая баримтыг цуглуулсан юм. Бүтэн жилийн туршид бид олон улсын хэвлэл мэдээллийн Sьddeutsche Zeitung, Le Soir, OCCRP, IrpiMedia, McClatchy, Woxx, iStories, Arij, Krik, Bivol, investigace.cz, Piauн, Tempo, Armando Info, La Naciуn, Inkyfada гэсэн 16 байгууллагатай хамтран ажиллалаа.
OpenLux гэдэг нь ЕХ-ны төв дэх оффшор бүс болох Люксембургийн нууцлаг байдлыг илчлэх зорилгоор Францын Le Monde сонины редакцийн Les Dйcodeurs бүлгээс явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны нэр юм.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: https://www.lemonde.fr/les-decodeurs/article/2021/02/08/openlux-luxembourg-radiographie-d-un-paradis-fiscal_6069143_4355770.html
Сэтгэгдэл0
Англи гэж жинхэнэ гэмт хэрэгтнүүдийн мөнгийг хадгалж эдийн засагтаа хөрөнгө оруулдаг сатанагийн орон бий шүү. Яаж ч байсан тэр рецедевистүүдийн мөнгийг ард түмэнд өгнө гэж байхгүй. Үүнийгээ нэг их хууль ёсоор халхавчилдаг юм. Явж явж орчин үеийн барууны энэ сэжгийн муухай хоёр нүүртэй ёс зүй англиас эхтэй юм биш үү.Чөтгөрийн тойрог ч билүү тодорхойлолт англичуудад яг тохирно.
МАНАЙХ ХЯТАД ОРОСЫН ОФФИШОР БОЛЖ БОЛНО Ш ДЭЭ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙЛГАХ ГЭЖ БАЙГАА БИШ БАС ГЭМТ ХЭРЭГ Ч БИШ НҮҮРС ЗАРСАНААС ХАМААГҮЙ ДЭЭР.
Tiishd
Үнэн шүү . Хамгийн танил жишээ бол Английн "Челси" клубийн эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович хэдэн тэрбумын хөрөнгөө Англид оруулсан. Дараа нь виз өгөхөө байсан.
Партизан аа 2 их гүрнийхээ төр засагт боогдох гээ юу хууль бус юм хэзээ нэг цагт илэрч муу нэр луу данснаас салахгүй Эби ба нөхдийг хар урвагчаараа дуудуулсаар өнгөрөх буйзаа
Mongol uls iim bolj boloh bolov u?
Болохгүй биш гол нь хүсэл байвч чадахгүй. Хэрвээ тийм боллоо гэхэд Хятадын Төрөөс л Монголыг оффшор бүс бий болох боломжтой. Тэд өөрсдийн улстөрчдийнхөө хөрөнгийг нуух бүсээр манайхыг сонгох нь юу л бол. Тэгж биднийг давруулахгүй. Хятад одоо Монголын эзэн улс шүүдээ.
Адаглаад доорхи нөхцлийг хангаж байвал, Монгол ийм болж болноооо. 1) Татварын хувь хэмжээ өрсөлдөхүйц, эрх зүйн орчин ойлгомжтой, байнга өөрлөгддөггүй; 2) Банк найдвартай, гадаадын харицагчид итгэлийг хүлээж чадахуйц, өөрсдөө бизнест хутгалддаггүй ; 3) гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн боломжтой; 4) санхүүгийн тайлангаа гадаадын валютаар тайлагнах либерал хууль эрх зүйн орчинтой; 5) хөрөнгө оруулалтад ээлтэй хууль эрх зүйн орчинтой .... гээд л
Zuv yavbal zuulun horvoo gej medeh uu. Avsandaa avaad oroh bishdee
Энэ мэдээ Монголчуудын анхаарлыг татах ёстой. Учир нь ХХБ-ы гол хувьцаа эзэмшигч нь Люксембургт бүртгэлтэй эзэд нь тодорхой бус Globul investment гэдэг бүтэц байдаг. Анхаарал татах нь ингэж Global гэдэг үгийг гуйвуулж өөрчлөн нэр өгөх нь мөнгө угаагчдын анхаарлаас мултрах гэдэг түгээмэл арга.Буриад Баярын хадам аав Эрдэнэтийг өөртөө авах гэдэг Эрдэнэбилэгийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол шалгасан гэж итгэхгүй байна. Яагаад гэвэл оффшор ийм бүтцүүд мэдээллээ нууцалдаг. Женкогийн Хонгконг Сингагийн хөрөнгө оруулагчид ч бас адил учраас олоод гаргаад ир гэж басаж байгаа. Гэхдээ мөнгө заавал мөрөө үлдээдэг. Европын шаардлагыг оффшор ч Люксембург биелүүлэх ёстой. Монгол хэрэв олигтой зүтгэвэл Хонгконг Сингапур ч Америкийн терроризм бохир мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулинд захирагдах ёстой.Дэлхий өөрчлөгдсөн.
АН бол монголын баялгийг цөлмөх барууны эдийн засгийн алуурчдын/колоничлолын үеийн залгамжлагчид гэсэн үг/ бууны нохой, төлөөний хорлон сүйтгэх байгууллага гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. "Эхлээд хуулийг зас тэгээд дээрэмд" гэсэн уриатай тэдний улс төрд орон зай эзэлж хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг байгууллага нь АН болсоор ирсэн. П.очирбат,элбэгдорж,баярцогт,да.ганболд,сайханбалаг,баабар гээд бүгд юу хийж ирснийг бүү март. Одоо АН нь тараа таниулаад сөнөхдөө тулсан тул орных нь хорлон сүйтгэгчид болох ХҮН гэгч байгууллагыг гаргаж ирж байна. Бид одоо тэдний хоншоорыг тас цохиж АН-г ХҮН ,ЗОН-тай нь хамтад нь устгах ёстой.
ОФФШОРЫНХОО БҮХ МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ЯАДАЖ ӨРX БҮРТ АРВАН САЯ-ИЙГ ӨГӨӨЧ, БУСДЫГ НЬ УЛС АВДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ!!!
ЭРГҮҮТЭЭД БАЙ.ЯМАР ТЭНЭГ НЬ ЧАМД МӨНГӨӨ ХУРААЛГАХ ЮМ.ХҮНИЙ ЗОВЛОГОО ЗОВООЖ ОЛСОН МӨНГИЙГ ЗҮГЭЭР ХЭВТЭЖ БАЙГААД ЦУСЛАХ САНААТАЙ.АЖИЛ ХИЙ МАЛАА
БҮХ ЮМ ТОДОРХОЙ БОЛЧЛООШДЭЭ, ЮУГ НЬ ХҮЛЭЭСИЙН СҮ. ХҮРЭЛСҮХ ХОЁУЛАНГ НЬ ШУУД ГАВЛААЧ !!!
ОФФШОРЫН ЭСРЭГ ХОЙШЛУУЛДШГҮЙ ШИРҮҮН ТЭМЦЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ГЭЖ БОСНО!!!!
mash zov demjij bn
ОФФШОРЧДЫГ БОЛ ШУУД Л ЦААЗЛАX ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНШДЭЭ!!!
SY BATBOLD oos Mongolyn ard tumend "FUCK YOU !!!!!!!!!!!!!! MOYA NARAA" gelee
Ordguud n' oroh gazraa OROX boljee!!!
BID TATVARAASAA BOSDOGGUI!!!
Mongold hiisen vakzinaar gadniihan tariulahuu. Hen mongold itgehwedee
OFFSHOROOS BOLJ XICHNEEN HUN UGUIRCH XICHNEEN HUN UHEV?!
Сүржин нэртэй даржин нийтлэл байна.Люксембургийг оффшор бүс гэдгийг бүгд л мэддэг байсан ш дээ.Гэтэл энд "Бид маш их ажил хийж судалгаа явууллаа" гэсэн мөртлөө хүн болгоны мэддэг ганц нэг баримтаас өөр нэг ч тодорхой зүйл бичээгүй байна ш дээ.
harin sonirholtoi l yum bn. sahaliig oroldoj ehlene gesen dohio yu
хүн болгоны мэддэг юм биш л бна даа
Ok
Сү-ийн хэдэн компани энд бүртгэгдсэн бгаа бол?
Манайхаас ямар новшнууд тэнд нуугдаж байгааг илрүүл.
уншсан чгүй ПУТИН 120 оффшорын газраас 80-ыг олсон орсын мөнгөө бултуулсан хулгайчдын газрыг олсон гэнэлээ Оростой хамран ажиллахаас айдаг ерөнхийлөгчөөс аваад улс их бий учир нь ЗХУ-ын хөрөнгийг хямдхан дээрэмдэж авсан хүн их бий Тэд өнөө хүртэл монголын ард түмнийг орсоос хол байлгахыг хүсдэг ТЭД оросын теник технологийг хятадт худалдаж хятад нь дууриалгаж хийж оросод үйлдвэрлэв гэж хийсэн шүү дээ миг онгоцыг дууриалгаж хийж арабд зарсан жишээтэй орсын ар нуруу луу хулга шаасан