Монголын хамгийн дорой албаар Цэц, хамгийн новшийн хүнээр Цэцийн дарга тодорлоо. Хамар дор нь Үндсэн хуулийн заалтыг бөөнд нь хулгай хийж, хууль зөрчин дураараа хүч түрэн өөрчилж, УИХ-аар хэлэлцүүлж байхад өчүүхэн ч ажиггүй суугаа Цэц үндсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийг татан буулгаад функцыг нь Дээд шүүхэд шилжүүлчих.
Үндсэн хуульд цэцийн тухай тусгахдаа хяналтынг өөрийн санаачилгаар тавьж болохгүй гэсэн утга алга, тийм заалт байх ч ёсгүй
Үндсэн хуулийн баталгаа нь Цэц мөн гэдгийг Үндсэн хуулиар тогтоосон. Энэ нь төрийн хяналтын хамгийн дээд институт гэсэн үг. “Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэж үг бас бий. Гэтэл Цэц өнөөдөр улс төрийн тантан дотор шавхайтай хутгалдан хэвтэж байна. Цэц бүр анхнаасаа л байр сууриа олоогүй, төрийн гурван субьектын томилгоогоор бүрдэл болсон эрээвэр хураавар энэ байгууллага 30 жил өнгөрсөн ч төлөвшиж чадахгүй явсаар өнөөдөртэй золголоо. Мөрдөн байцаах эрхгүй, нүдэн дээр нь Үндсэн хууль зөрчигдөөд байхад ч санаачилгаараа барьж аваад шийдэх эрх зүйн орчингүй, УИХ-ын хэц бараадсан зараалын морь шиг уяатай, захиалгын ажил хийдэг есөн пөөвгөр хөгшин л болж хоцров. Ийм байдлаар цааш удаан явбал Цэц дампуурна гэж судлаачид анхааруулсаар ирсэн. Хууль эрх зүйн “А” ч байхгүй этгээд хүртэл сууж л байсан шүү дээ.Би хуульч биш, эрх зүйн үндэслэлийг сонирхсонгүй, гагцхүү мэргэжилдээ дулдуйдан нийгэм зүйн суурь талыг нь онцоллоо.
ҮНДСЭН ХУУЛЬД МАНААЧ БИШ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУБЪЕКТ ХЭРЭГТЭЙ
Үндсэн хуулиар ч зогсохгүй, тѳрийн шийдвэр үйл ажиллагаанд бүхэлд нь дээд хяналт тавих үүрэг хүлээсэн энэ институтийн хувьд, ашиг сонирхлын зѳрчилтэй, эсвэл мууд нэр холбогдсон, сэжиглэгдсэн хүмүүст дааман хаалга нь давхар цоожтой байх ёстой газар. Тэгээд ч хууль эрх зүйн боловсрол дүүргээгүй, эсвэл хуульч нь мэргэшлийн баталгаажуулалт (applied) хийгээгүй хүмүүс бүрэлдэхүүнд нь байх нь тохиромжгүй, туйлийн ёс зүйгүй байдал гарцаагүй мѳн. Үндсэн хуулийн 64.1-д Цэцийн тухай заахдаа “...Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зѳрчсѳн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мѳн” гээд цагаан дээр хараар бичжээ. Хяналтыг ѳѳрийн санаачилгаар тавьж болохгүй гэсэн утга алга, тийм заалт байх ч ёсгүй.
Тѳрийн институцийн хаалгаар алхан орох босго ѳндѳр байх тусам, боловсролтой чадварлаг, сайн гишүүд сонгогдож тэр нь тѳрийн ѳѳрийх нь сүр жавхаа (дигнити), дархлаа болохоос гадна ард түмний язгуур эрх ашиг ямар нэг утгаар биелэх үндэслэл болох учиртай. Иймхэн юмыг л тодорхой санаачилга, гарт нь байгаа эрхийхээ хүрээнд залруулчихаж дѳнгѳхгүй, “манаач”-аар яах юм бэ, аль болох үтэр түргэн татан буулгаваас ард түмэн хожно.
ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА ОРОС, МАНАЙ УЛС ХОЁРТ Л БАЙДАГ
Хойд хѳрш Конституционный Суд, манайд бол Үндсэн хуулийн цэц гэж нэрлэдгээр л ялимгүй ялгаатай, бусад нь Үндсэн хууль анх боловсруулах үед Оросоос авсан “шипи”. Тэгэхээр амомаль (тѳрѳлхийн) гажиг гэсэн үг. Америк, Аргентин, Дани, Япон зэрэг нэлээд орон Үндсэн хуулийн хяналтын функцыг хуулийн гол гол дээд байгууллагуудад тараан байрлуулсан механизмтай байдаг юм байна. Австри, Энэтхэг, Канад, Швейцар зэрэг улс болохоор Үндсэн хуулийн дээд хяналтыг Дээд шүүх нь хариуцдаг. Сүүлийн үед Швейцар шиг болно гэж мѳрѳѳдѳѳд байгаа бидэнд энэ л хамгийн тохиромжтой вариант санагддаг. Харин энэ ѳѳрчлѳлтийг маш түргэн хийх нь ядаж л ядарч яваа эдийн засагт нэмэр болох юм.Энэ ѳѳрчлѳлтийг хийхэд Үндсэн хууль зѳрчигдѳхгүй, зүгээр л ҮХЦ-ийг татан буулгаад функцыг нь Дээд шүүхэд шилжүүлчих зохион байгуулалтын л ѳѳрчлѳлт шүү дээ, “ямааг тэмээ болгож харах хэрэггүй” санагдана.
ЦЭЦ УЛС ТѲРИЙН ХЭЦЭНД УЯАТАЙ ЗАРААЛЫН МОРЬ БАЙХ ЁСГҮЙ
Сүүлийн өдрүүдэд Монголын хамгийн дорой албаар Цэц, хамгийн новшийн хүнээр Цэцийн дарга тодорлоо. УИХ-ын, эсвэл Ерөнхийлөгчийн захиалгаар шийдвэр гаргаж суудаг тэтгэврийн хэдэн хөгшин, хэрэг болохоосоо гай нь их байгаа тухай иргэд хэлсээр удаж байна. Уул уурхайн ашигт малтмал ашигласны төлбөрийн талаар маш хариуцлагагүй шийдвэр гаргаж орхилоо, захиалагч нь хэн байсан нь ч тодорч байх шиг байна. Баялаг олборлолтын салбараа төрийн менежментээр нэгтгэн зангидаж, үр ашгийг нь ард түмэндээ зарцуулдаг иргэний нийгэм байгуулж яваа Норвег зэрэг оронд, франчайз (franshise) гэх төлбөрийг гадаад дотоодын компаниудаас хураан авч тусгай банкинд ирээдүйн сан болгон хуримтлуулж, хүүгээр нь төсвөө тэтгэдэг туршлага бий. Энэ бол татвар биш төлбөр юм. Баялаг олборлох, боловсруулах, борлуулах бүх шатанд байдаг төлбөр. Манайхаар бол АМНАТ. Гэхдээ “нөөц” гэсэн агуул га оруулсан нь зөвхөн олборлолтын компаниуд төлөөд, бусад нь давхардуулж төлөхгүй байх боломжийг олгочихсон. Уг нь АМНАТ биш АМАТ буюу “Ашигт малтмал ашигласны төлбөр” байх ёстой, энэ утгаар Оюутолгой ч АМАТ төлөх л ёстой. Гэтэл Цэц үүнийг засахын оронд асуудлыг яг эсрэг талаас нь шүүрч аваад, татвар, төлбөрийг зориудын сэдэлтээр хольж хутган, улстөрчдийн захиалгаар Засгийн газраа буруутгах шийдвэр гаргаж орхив. Ингэснээр улсын төсөвт үлэмж хэмжээний ангал гаргах, зохиомол дефляц үүсгэх эрсдэл дагууллаа. Эндээс Цэцийн гишүүд дэндүү арчаагүй, мэдлэггүй, улстөрчдийн гарт буй загасны дэгээ, зарим гишүүний онож нэрлэснээр “дэр нийлүүлсний хуримын бэлзэг” болох нь ойлгомжтой боллоо.Түүнчлэн хамар дор нь Үндсэн хуулийн заалтыг бөөнд нь хулгай хийж, хууль зөрчин дураараа хүч түрэн өөрчилж, УИХ-аар хэлэлцүүлж байхад өчүүхэн ч ажиггүй суугаа Цэц үндсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Цэцийн дарга нь тѳрийн ѳндѳр албан тушаалтанд байж боломгүй бузар хэрэгт орооцолдож, Монгол Улсын төрийн өндөр дээд эрхэмсэг оршихуйг дэлхий нийтийн өмнө дэгээдэн унагаж, шавартай хутгалаа. Энэ мэтчилэн олон шалтгаанаар Цэц тарахаас өөр гарцгүй болж, жанч халах цаг нь иржээ! Цэцийг тарааж үүрэг функцыг нь УДШ-ийн газар, хэлтсүүдэд тараан шилжүүлэх замаар боломжийн шийдэлд хүрэх гарц байна.
Европын зарим шууд ардчилалтай орны бэлэн туршлага сургамж ч бий. Ийм Цэцтэй цаашид нэг өдөр ч атугай байх нь эрсдэлтэй гэдгийг ард түмэн сануулсаар байна.
И.Цэрэнхүү
Сэтгэгдэл0
ЦЭЦ УЛС ТѲРИЙН ХЭЦЭНД УЯАТАЙ ЗАРААЛЫН МОРЬ БАЙХ ЁСГҮЙ
УХ- ийн энэ бузарыг ( цэц гэх !) жанч халуулах нь зов байх ! Дээд шуух (ДШ ) нь бас Дэв шугэлсэн (ДШ) бузар ! Яана даа байз , яахав ! Юу ч гэсэн ЖООМНУУДЫГ нь устгах ( туймэрдэх ) лав зов байх ...
"Монголын Үндсэн Хууль" эмэгтэйчүүдийг доромжлон дэлхийд гарч,Цэцийн бүх гишүүд нь өмөөрөн гүтгэсэн гэж мэлзэж,Их Хурлын дарга нь андуурал болжээ гэж мэдэгдэн, Гадаад хэргийн сайд нь элчинтэйгээ халдашгүй дипломат эрхтэй гэж худлаа хэлж байхад Оросоос хуулсан энэ бүтэц Монголд хэрэггүй.
УИХ-ын дарга хэдэн жилийн өмнө осолд орж жаахан дүйнгэдүү,хараа муутай, хүн амьтан ялгаж салгаж танихдаа муу болчихсон гэдэг. Энэ байдлыг нь харгалзан үзэх естой.
Зөв
Монгол улсын үндсэн хуулийг МАН-ын авлигачин гахайнууд солонгос хүүхний салтаанд орууллаа.
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРААС “ХӨӨГДӨХ” САЙДААР Ч.ХҮРЭЛБААТАР, Ц.НЯМДОРЖ, Д.ЦОГТБААТАР,Г.ЗАНДАНШАТАР НАР НЭРЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч 2019 оны 11 дүгээр сарын 01
ЦЭЦ ЭЭ ХУУЛИЙН ДЭЭД ГЭЭД ҮНЭМШЭЭД БГАА ЮМУУ,ХУЛГАЙЧДЫН ХУАРАН ШҮҮДЭЭ,
Tsetsiin uurgiig Ulsiin deed shuuhed shiljuuleed saijrah bolov uu? bas l uls torchidod boholzood gajig shiidveruud gargah baihdaa
төрөө хуулиа баталсан ард түмэн төр үндсэн хууль үндсэн хуулийн шүүгч ч гэнэ үү хамгийн дээр бурхан шиг ард түмэн заларч байх ёстой ард түмний дээр хөх тэнгэр цэлийж байх ёстой гэтэл Бурхан--Ард түний толгой доошоо харуулчихлаа Бурханы толгойг доош харуулбал бурхан догширох нь зөв биз дээ аа Бурхан очир гүйлгээд бүх хулгайч нарыг толгой дараалан яйруулна даа
төрөө хуулиа баталсан ард түмэн төр үндсэн хууль үндсэн хуулийн шүүгч ч гэнэ үү хамгийн дээр бурхан шиг ард түмэн заларч байх ёстой ард түмний дээр хөх тэнгэр цэлийж байх ёстой гэтэл Бурхан--Ард түний толгой доошоо харуулчихлаа Бурханы толгойг доош харуулбал бурхан догширох нь зөв биз дээ аа Бурхан очир гүйлгээд бүх хулгайч нарыг толгой дараалан яйруулна даа
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг байн байн солих хэрэгтэй. Маш их эрч хүчтэй богино хугацаанд ажиллуулах хэрэгтэй. Юу хийдэг нь тодорхойгүй байх нь буруу.
Шаравдоржийн зураг тавьсан юм уу ... эсвэл ийм адилхан юм уу?
Zandanshatariin zan setehui uurchlugdsun ni osoltoi holbootoi baij magadgui shuu.Hurdhan emnelgiin uzlegt oruulmaar yum