О.Итгэл: Амьсгаа нь хүртэл үнэн, элдэв маяггүй энгийн кино бүтээхийг зорьсон
Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлтэй ажил амьдрал, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 5-наас түүний анхны кино болох “Seasons Of Love” бүтээл бүх IPTV-гээр үзэгчдэд хүрч эхэлжээ. Та цаашдын карьераа жүжигчнээр төсөөлж байна уу, найруулагчаар төсөөлж байгаа юу гэсэн асуултад “Миний мэргэжил хүн судлал гэх асар өргөн хүрээг хамардаг. Тиймдээ ч би залуу хүн учир тайзны, дэлгэцийн гэж ялгалгүй, хошин болон сонгодог гэх ялгаагүй харьяалагдсан уран бүтээл бүрдээ өөрийгөө дайчилж, шинээр нээж, түүнээсээ суралцаж явахыг л хүсэж байна” гэж тэрбээр онцолсон юм.
-Таны сүүлийн уран бүтээл “Seasons Of Love” киноны талаар яриагаа эхлүүлье. Кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог болсон гэж та бодож байна вэ?
- Сургуулиа төгсөж ирээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тайз дэлгэцийн хэд, хэдэн бүтээлд оролцож туршлага хуримтлуулсан. Мөн УДЭТ-д ажиллах хугацаандаа энд тоглогдсон бүх жүжгүүдэд туслах найруулагчаар ажилласан. УДЭТ бол олон мундаг чадалтай, чадвартай жүжигчид, найруулагчдаас суралцах боломжтой сайхан газар. Би өөрийгөө олон талаас эрж хайж, сорьж үзэхийг хүсдэг. Тиймдээ ч кино найруулах бодлыг их эртнээс өвөрлөсөн байсан. Энэ санаагаа УДЭТ-ийн соёл урлагийн менежер З.Нямзул найздаа хэлэхэд хүлээж авч, залуу хүмүүс учир санасан бодсон зүйлээ ажил хэрэг болгоод хамтраад хийгээд үзье гэж шийдсэн.
Гэхдээ хүн өөрийнхөө чадвар, нөөцийг зөв үнэлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд мэргэжлийнхээ хувьд У.Шекспирийн “Ромео, Жултьетта”-г тайзанд тавьж чадна даа гэж боддог бол Гамлет, Фаустыг тавихад “нас болоогүй” гэж мэдэрдэг. Залуу хүний хувьд хайр дурлалын сэдэв их ойр л доо. Харин амьдралын үнэ цэнэ, утга учир, үнэн худал, үхэл тэмцлийг мэдрэх нас маань арай болоогүй. Энэ нь өөрийгөө голж байгаа хэрэг биш мэдэрч байгаа хэрэг. Магадгүй би 40, 50 хүрч байж л Фаустыг ойлгоно. Тиймээс ч том дүрүүдийг бүтээхийн тулд амьдралыг туулж, ертөнцийг ойлгож, өөрийнхөө үзэл бодлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Цаг нь болоогүй чадахгүй зүйлээрээ оролдоно гэдэг “тэнэглэл”.
Харин хайр дурлал бол өөр. Залуу хүн, уран бүтээлч хүний хувьд энэ мэдрэмжтэй маш ойр. Тэгээд гаднын дотнын олон кинонуудыг үзэж, судалсан. Ингээд үзэхэд хайр маш өргөн хүрээний төдийгүй хүн бүрд ялгаатай ойлголт гэж хэлж болмоор. Хүн бүр ч хайрын өөр, өөр дүрүүдтэй тулгарч, хайрын өөр өөр өнгүүдийг хардаг. Нэмээд нийгэм, соёлын ялгаатай байдал ч хайрын олон шинжийг бүрдүүлдэг. Жишээлбэл Valentine's Day, Love action зэрэг кинонуудад яг тухайн болж буй агшинд хайр дурлалын өөр, өөр харилцааг тодорхой харуулж чадсан байдаг.
Иймэрхүү ялгаатай байдлыг харуулсан, бодит амьдралаас сэдэвлэсэн, хүмүүст өдөр тутамд л тулгардаг хайр дурлалын харилцааг монгол хөрсөн дээр буулгаж, монгол сэтгэлгээгээр хийхийг хүссэн. Ингээд монгол залуучуудад тохиолдож байсан хайр дурлалын түүхүүдийг цуглуулж үүнээс 4 түүхийг онцгойлон авч “Seasons Of Love” кино зохиолыг бичсэн, бүтээсэн. Гэхдээ сая жишээ татсан Valentine's Day, Love action зэрэг нь уран сайхны кино. Харин “Seasons Of Love” бол хайр дурлалын харилцааг харуулсан кино контент юм.
-Кино зураг авалт, уран бүтээлчдийн талаар танилцуулж болох уу. Эхнэртэйгээ хамт хосын дүрд тоглосон гэж ойлгосон. Хосууд хамтдаа хайрын кинонд тоглох ямар байсан бэ. Таны хувьд бас анхны найруулагчаар нь ажилласан бүтээл гэдгээрээ онцлог байсан байх гэж бодож байна?
-Кино зураг авалт өнгөрсөн зун хорио цээрийн дэглэм тавиагүй байхад болсон. Зураг авалтын үеэр эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн ханган ажилласан. Ковид яах аргагүй бас нэгэн сорилт асуулт болж чадаж байна. Төлөвлөгөөгөө маш нарийн гаргаж, шахуу цагийн хуваарьтай ажилласан нь жүжигчдэд маань ачаалалтай байсан. Цаашдаа аль болох жүжигчдээ ядраахгүй аль болох тайван хийхийг зорино. Киноны гол дүрд 8 хүн тоглож 4 хосын харилцааг харуулсан мэт боловч арын алба, бусад уран бүтээлчидтэй нийлээд 20 хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Мөн анхны төлөвлөгөөнөөс зөрсөн, ганц хоёр эрсдэл гарсан.
Жишээлбэл, манай эхнэртэй гол дүрд тоглох байсан жүжигчинд зураг авалт эхлэхээс өмнө хүндэтгэх шалтгаан гарч кинонд тоглохоос татгалзсан. Продюсерын зүгээс “зохиолоо сайн мэдэж байгаагаараа чи өөрөө тоглочих” гэсэн хүсэлт ирсэн учир тоглохоор болсон. Найруулагчаар нь ажиллаж байгаа кинондоо жүжиглэнэ гэдэг маш хүнд гэдгийг ойлгосон. Ахиж ер нь найруулагч, жүжигчнээр хавсарч ажиллахгүй гэж бодож байгаа. Тэгж ажиллаж чаддаг хүмүүсийг үнэхээр биширсэн. Учир нь хүн өөрийнхөө алдааг хөндлөнгөөс харж чаддаггүй юм билээ. Хамтарч тоглосон Т.Энэрэл (эхнэр) маань жүжиглэх уран чадвар сайтай. Намайг хөндлөнгөөс харж хэлж чиглүүлж, ёстой “чирч” авч явсан.
-Жүжигчдээсээ хэр зураг ур чадвар шаардсан кино байсан бэ. Мөн үзэгчдийн анзаарахгүй орхиж болохгүй нэг хэсгийг онцлооч гэвэл та аль хэсгийг онцлох вэ?
-Мэдээж киног үзэгчид үзээд найруулагчийн өгөх гэсэн тэр онцгой хэсгийг өөрсдөө олж харвал сонирхолтой байх. Seasons Of Love киноноос үзэгчид онц содон элдэв хачин зүйл олж харна гэж би бодохгүй байна. Агуу зүйл энгийнээс л эхэлдэг гэдэг. Амьд харилцаа, амьдралын бодит төрхийг л харна. Харин энэ өнгө төрх өвөл, намар, хавар, зун шиг өөр, өөрийн өнгө төрхөөр ялгарч үзэгдэнэ. Кино өөрөө жүжигчдийн хувьд ч хэцүү гэхээсээ амьсгаа нь хүртэл үнэн жүжиглэлтийг шаардсан, зохиол нь хүртэл элдэв маяггүй эв энгийн амьдралд тохиолддог үйл явдлыг харуулахыг хичээсэн.
Дөрвөн хосын хайр, харилцаа нэг цаг хугацаанд, нэг газарт хэрхэн өрнөж бидний амьдрал яаж үргэлжилж байгааг харах болно. Жишээлбэл, 18 насны хайр, анхны хайр яг л хавар шиг. Бид хавар болохоор хайр ирдэг ч гэдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь ч байж магад. Энэ харилцаа тухайн байрны лифтэнд болж өнгөрнө. Харин хагацал, учрал бүхэнтэй танилцаад 25-30 хүртлээ бид заримдаа аадар бороотой зуныг үздэг ч юм шиг. Энэ үед итгэлийг чухалчилж, олон олон асуултдаа ээрэгддэг. Үүнээс гадна шархалсан, гундсан хайрыг ч багтаасан. Эдгээр дүрүүд байрны дээвэр, ресторанд болж өрнөнө. Мөн энд онцгой нэгэн хайрын түүх байгаа нь тусгай хэрэгцээт хүмүүсийн хайр. Хайртай гэдгээ хэлээд ч ойлгохгүй тэр хүнд хайрыг хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуулт ургана. Заримдаа хэлээд ч ойлгохгүй үгийг харц ойлгуулдаг шүү дээ. Энэ мэт шигтгээг киноноос харж болно. Манай кинонд энэ дүрийг сонсголын тусгай хэрэгцээт охин бүтээсэн гэдгээрээ ч онцлог. Тиймдээ ч дээр хэлсэн шиг илүү бодит, илүү үнэн болсон гэж хэлж болно. Илүү олон зүйлийг уншигчид киноноос дэлгэрүүлж мэдэх боломжтой
-Та уран сайхны кино биш кино контент гэдгийг онцоллоо. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ. Монголд ийм төрлийн контент хэр олон байгаа вэ?
-Уран сайхны кино гэдэг нь тодорхой үйл явдал буюу цаг хугацаанд захирагдаж болдог явдал. Контент ихэвчлэн нэг цаг, нэг газар болдог явдал.
Уран сайхны кино эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдаг бол контент гэдэг нь ойлгомжтой дүрслэлтэй, тодорхой агуулгатай зохиол нь ихэвчлэн ситком байдлаар бичигдсэн байдаг. Жишээлбэл монголчуудын мэдэх оросын “Гал тогоо” цуврал бол кино контент юм.
Монголд кино контент инээдмийн, хошин чиглэлд их хөгжсөн юм шиг санагддаг. Энэ бол эрэл хайгуул, хөгжлийн нэг үе шат. Ер нь саяхнаас л бид IPTV, телевизийн формат, шаардлагад нийцсэн контентуудыг үйлдвэрлэж эхэлж байгаа. Харин үзэгчдийн хувьд маш айхтар болсон юм шиг санагддаг. Дан ялангуяа залуучууд юу үзэх, юу үзэхгүйгээ мэддэг болсон. Пиар, маркетингэд нь ханарч “хууртагдаж”, олон нийтийг дагаж туйлширч кино үздэг байдал арай бага болж байна.
-Киног яаж сонгож үзвэл зүгээр вэ?
-Үзэгч зар сурталчилгаа, олны санаа бодолд хууртагдаж бусдыг дагаж үзэх биш өөрөө, өөрийнхөө мэдрэмж хүсэл сонирхлыг сонсож киногоо сонгож үздэг байгаасай гэж боддог. Хүсээгүй байж киноны маркетинг, пиарт хууртагдаж үзчихээд шүүмжлээд суух нь тийм ч зөв санагддаггүй. Кино бүрд алдаа байдаг. Авах зүйл ч байдаг. Минийх дээр ч алдаа, оноо байгаа. Цаашдаа алдаанаасаа суралцаад илүү сайжрахын төлөө л хичээнэ.
-Кино контент цааш үргэлжлэх үү?
-Тийм ээ. Төлөвлөж байгаа.
-Хайрын өөр, өөр өнгийг харуулсан гэлээ. Кинонд таны хайрын түүх орсон уу?
-Үгүй ээ. Кино монгол залуучуудын хайрын түүхийг багтаасан ч энэ нь бид хоёрын хайрын түүх гэсэн үг биш шүү. Бид хоёр мэргэжлээрээ суугаагүй. Хайрлаж, дурлаж, нэг нэгэндээ дасаж сэтгэл зүрхээрээ л ханилсан. Амьдрал дээр бид хоёр энгийн л хосууд. Харин кинонд өгөгдсөн дүрд л тоглосон.
Саяхан “Гал тогоо” нэвтрүүлэгт оролцсон дугаараас болж нэлээд шүүмжлэлд өртсөн. Би нэвтрүүлэг, шоу гэдэг утгаар нь биш хоолоо хийж ялахад л хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байна лээ. Гэтэл энэ чинь бодит амьдрал биш шүү дээ. Нэвтрүүлгийн зорилго, зорилт дүрэм журам гэж бий. Нэлээдгүй монтаж хийгдэж найруулсан тул буруу ойлгогдох зүйл их болсон байсан. Үүнийг дагаад намайг “эхнэрээ зоддог, энэ харах царайны хүйтэн царайтай, ёстой муу залуу байна” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн. Үнэндээ тийм биш шүү дээ. Шоунд ч, кинонд ч бид уран бүтээлчид, жүжигчид гэдгээрээ л гарсан.
-Эхнэр нөхөр хоёр хоёулаа олны танил урлагийн хүмүүс учир уншигчдад сонирхолтой байж магадгүй. Та өөрийн хайрын түүхээсээ хуваалцаж болох уу?
-Анх би Соёл урлагийн их сургуульд ороод танилцсан. Анхны харцаар дурлана гэдэг шиг л зүйл болсон. Төд удалгүй би СУИС-с гараад ОХУ руу сурахаар явсан. Манай хүний ээж, аав их зарчимч хүмүүс байдаг. 10 цагаас өмнө л гэртээ орсон байдаг. Явахынхаа өмнө өдөр би 9.30 гэж очоод 30 минут л уулзаж чадсан. Тэгээд баяртай гэж салаад алхаж байтал нэг л эргээд очмоор санагдаад “санаж байна” гэж мессеж бичсэн. Төд удалгүй манай хүнээс “би ч бас” гэсэн хариу ирээд “уулзъя” гэтэл “за” гэсэн. Одоо энэ хорооллын Өргөө кино театраас доош 25-р эмийн сан руу урууддаг шаттай замаар би дээрээс, Энэрэл доороос нь гүйгээд л дундаа тэврэлдээд уулзаж байсан. Яагаад ч юм тэр ерөөсөө санаанаас гардаггүй. Салаад алхаж байхад бороогүй байсан байж өөд, өөдөөсөө гүйж байхад ямар ч сүрхий захиалсан юм шиг бороо орж эхэлсэн юм. Бид хоёр өөд, өөдөөсөө гүйлдээд хорооллын дунд зам дээр уулзаад “машинд мөргүүлэх гэж байгаа юм шиг” тэврэлдээд зогссон. Одоо хүртэл бүх зүйл нь тод тодорхой санагддаг. Маш их сэтгэл хөдөлж, хүчтэй мэдрэмж төрж билээ..
-Хайраа улирлаар илэрхийлбэл…?
-Амьдрал их баялаг болохоор яг тэр энэ улирал дээрээ яваа гэж хэлэхэд хэцүү юм. Харин “навч нь хагдарч унадаг” намар хэзээ ч тохиолдохгүй. Бид одоо хоёр хүүхдийн аав, ээж. Тиймээс сайн хань, сайн аав, сайн уран бүтээлч байхын тулд хичээнэ.
Ярилцсан: Б.Бадамцэцэг
Кино зураг авалтын үеэр:
Сэтгэгдэл0
Мммм
Хаа очиж ёстой үзүүштэй кино болсон байна лээ, Манай Монгол кинонууд ийм энгийн байвал их зүгээр, Яг л хуучны кинонууд шиг..
Waaaaw mnii crush Bayanaaaaa ♥️♥️♥️
Ehner bid 2 uzeed ih saihan setgegdel torson. Bi buur hajuud ni dotroo sem anhnii hairaa sanaglzaad
Enerel mundag jujigchin shuuu
Энэ 2 хоёулаа их хөөрхөн тохирсон хосууд шиг санагддаг амьдралд нь аз жаргал хүсьe
Teneg buduuleg zaluu bna leeshdee ehnerteeuuhai shiruun handdag ym shig sanagdsan er ni zodoh enuuhend bhaa
Tgd hen zodulad amidrahu olnii tanil humus zodulsan ywwal bur medegdenshde uuriinhuu segtehguiger bodhoo bolioch gada naanaa iim buuri suuri hatuu yun shg hunuus aliig ter gehin
Huniig gadnah torh baidlaas ni bitgii harj dugne uuruu hol yavahgui nohor bna shuu
Иймэрхүү мутацид орчихсон тархитай хүмүүс юм бичихгүй бай л даа. Ийм сайхан хосуудыг өөрийнхөө амьдрал төсөөлөхөө боль
Humuusin yariag bitgii too saihan hosuuddaa utan buteeliin undur amjilt ger bul ur huuhed ni hamgin sain saihan az zargal husiee
Та хоёрыгоо мундагжүжигчид гэдгээр нь мэднэ.Уран бүтээлийн өндөр мжилт хүсье!Нэвтрүүлгийн тухайд бусдын үгийг битгий тоо! Дараа нь бие биенийгээ ойлгож байгаа нь сайхан шүү!Гэр бүлд нь сайхан бүхнийг хүсье!
nudend dulaahan zaluu shde ehner ni bol saihan zuulun dulaan emegtei shig sanagddag ger buld ni az jargal husie!
Ehneriin zaabraar deer jaahan myyhai bsan shuu enerel harin zuulhun emegtei bna le
Ehner ni ih huurhun mundag jujigchin. Soyoltoi goy emegtei. Nuhur medehgui chiregdej l amidrah bh .
Их л ааш муутай нөхөр харагдана лээ
Залуу хосдоо эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Яагаад ч юм эхнэр нөхөр болж болдгүйн байхдаа гээд л боддог бсан. Хамт тоголсон дууны клип нь их хөөрхөн. Тэгсэн юу вээ гэр бүлийн улс гэхээр нь гайхах ч шиг баярлах шиг. Хөөрхөн хосууд мундаг жүжигчид. Амьдралд нь аз жаргал хүсье
ymr clip bdiin boloo?
Hvn ajil mergejildee mundag SN bj bolno. Hania doromjilj bvdvleg bwal ene oor asuudal. Mundag shv gd tgd yahin? Huwi hvn n iim nahalinii bhad. Ylga salga ain!
Ehneriin zaavraar uzehed ih haritsaa handlaga muutai sanagdsan. ih shiruun hatuu medremjgui bsan shu.Teghed Baraa Odnoo 2 ymar huurhun bsan hun buhen harsan
Бүгд энэ 2 той уулзаж үзсэн юм шиг сайрхаж байна аа ккк. Дөлгөөнаюуштай үерхэж байхтаа итгэлийг хайраа гээл гүйгээд байдаг байсан, яг баригдах гэжийшт гэж ирээл кк.
5 үгнээсээ танигдана гэгчээр эхнэртээ дээрэлхүү нь захирангуй өөрийнхөөрөө яхир залуу шиг санагдсан. Эхнэр нь аргаддаг долигнодог үгээр нь бдаг гэр бүл бололтой. Олны нүд буруу харахгүй
tiim bsn ch yhwdee
Төв. Аймгийн. Театрт. Байхдаа. Хоёр. Гавъяатын. Анхны. Клипэнд. Тоголсон. Уу. Тэр. Үедээ. Хэдэн. Настай. Байсан. Бэ.
uneheer mundag jujigchid bi huvidaa shuten bishregch ni az jargaliin deediig husie
Итгэл ах Энэрэл эгч 2г нэг дууны клипнээс л хараад амьдрал дээрээ үеэрхвэл ямар гоё бол гэж бодсон гэтэл эхнэр нөхөр байсан байжээ
Харин ч хөөрхөн даруухан дөлгөөн царайтай хүү. Хөөрхөн хосууд. Аз жаргалыг хүсье.
Та хоёртоо аз жаргал хүсье
Хөөрхөн хоёр доо.Эхнэр нь ёстой л гэрэл цацруулсан эмэгтэй дээ
Амжилт
энэ гөлийсөн шээс эхнэрээ элдвэлдэг бхаа.Харваас ямарч хүндлэл бхгүй зандалчин байриин
Xm
Xm
Xm
Ene nuhur n sejgiin zawhai zaluushdee suis-d bagshildag bhdaa oyutnuudtaigaa ywaad tataj changaagaad em hvistei l bol zawhairj ywdag zawaan bvr hugiin amitan bgamdaa...
Tiishdee ehnereesee uur hvvhentei vnseltseed ywj bhig n zondoo l harj bsiin bn Bvr neg olow dolow gsn hvn chanargvi zaluu bgamdaa
Ehner ch ylgaagvishdee naanaa neg l genen tsailgan shal hudlaa shulam shg hvvhen bdin bh chn bilee Nahialnii bvr taarsan 2 odoo tgd tenegtelgvi hamtdaa amidralaa duusgaaraidaa
huuchin hosuud dvv
2 huurhun duu shownd baigaagaaraa goe l oroltsson shdee,az jargal eruul enkhiig husie
ghrhb
Яахаараа киногоо монголоор нэрлэж болдоггүй юм бэ монголчууд энэ нэг англиар нэрэлдэг нь ерөөс таалагддаггүй англид амьдараад байгаа юмуу
Ehner n Huhuu gerleh duhluugiin Huhuugiin ach ohin shuudee
Хөөрхөн хоёр залуус аз жаргалаар дүүрэн урт наслаж удаан жаргаарай