Фотог:

76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг АН авлаа117

УИХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр /2016.06.29/ болж, ард түмэн ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллийн байгууллагаа сонголоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн урьдчилсан мэдээллээр УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авлаа

Фотог:

Х.Баттулга : Бүгдийг нь шүүхэд өгөх болно131

Х.Баттулга : Бүгдийг нь шүүхэд өгөх болно

Фотог:

Н.Энхбаяр: “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-д яаралтай оруулж хэлэлцүүлэх ёстой39

Худалдаа хөгжлийн банк бол цэвэр Ц.Элбэгдоржийн өөрийнх нь банк гэдгийг бүгд мэднэ. Энэ банк Ц.Элбэгдоржийг спонсорлодог, энэ банкны төлөө Ц.Элбэгдорж ашигтай шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ зөвхөн Ц.Элбэгдоржийн ч банк биш. Энд АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүс цаана нь байгаа. Би сайн мэднэ. Үүнийг албан ёсоор ард түмэндээ мэдэгдье.

Фотог:

МАН-д баяр хүргэж, амжилт хүсье34

Ард түмэн МАН-д өндөр итгэлээ хүлээлгэж, их ачаа үүрүүллээ. Хүндхэн он жилүүд Монгол түмнийг маань хүлээж бий. Өр зээл, чадамжгүй эдийн засаг, доройтсон амжиргаа, унасан нэр хүнд, дампуурсан улс төр. Ард түмэн энэ бүхнээс салгах найдвар гэж МАН-ийг харж байна.

Фотог:

Э.Бат-Үүл: МАН Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэхийг хүсч байна57

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид нийслэлийн иргэдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлээгүй гэдэгтэй илтгэлтэй байна. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль улс төрийн том “цунами” байлаа.

Фотог:

Монголын парламентын сонгуульд сөрөг хүчин илт давуу яллаа4

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын ханш унасны улмаас эдийн засгийн өсөлт нь эрс буурсаар байгаа үед болсон далайд гарцгүй Монгол Улсын парламентын сонгуульд сөрөг хүчин болох Монгол Ардын нам /МАН/ үнэмлэхүй ялалт байгууллаа.

Фотог:

Сонгуульд оролцоод буцаж явахдаа усанд осолджээ3

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харьяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолджээ.

Фотог:

Ч.Содномцэрэн: Гурван нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах өргөдөл ирсэн12

14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун зөвшөөрөлгүй газар самбар байрлуулж хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон. Гэвч Х.Болорчулуун шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж тайлбар өгсөн учир энэ асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулсан. Гуравдугаар 49 дүгээрт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа сонгуулийн санал авах зорилгоор мөнгө тараасан нь мөн шүүхээр тогтоогдсон. н.Энхзаяа СЕХ-нд ирүүлсэн тайлбартаа шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй, давж заалдана гэсэн учир мөн энэ асуудлыг хойшлуулаад байна.

Фотог:

MCS энэ сонгуулиар компанийхаа үнэт зүйлийг улс төртэй хутгаж, ажилтнууддаа ёс зүйн шаардлага тавих эрхгүй боллоо40

Би таньд болон танай компанид сэтгэл дотроо талархан явдаг хүний нэг. Дэлхийн хөгжлийг Монголд нутагшуулах гэж ачааны хүндийг үүрэн зүтгэж яваа цөөн хэдэн компаниудын маань түүчээ хэмээн.

Фотог:

Ж.Батбаяр: МАН-ынхан бөглөсөн саналын хуудас, Эрдэнэтэд 20 мянган төгрөг тараасан мэдээлэл ирлээ8

Багануур дүүргийн МАХН-ын дарга Ж.Батбаяр “Баянзүрх дүүрэгт санал хураалт явагдаж байгаа энэ үед МАН-ынхан бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдаад сануулга авсан мэдээлэл ирлээ. Тиймээс саналын хуудас алдагдсан талаар зохих байгууллагууд шалгах нь зүйтэй гэж үзэж байна.

Фотог:

Польш vs Португал: Хожигдолгүй хоёр баг хоорондоо тулна

Марсель хотын "Велодром" цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар үүрийн 04 цагт ЕАШТ-ний ¼-ийн шигшээд учраа таарсан Польш болон Португалын шигшээ багууд хоорондоо тоглох гэж байна.

Фотог:

“Мастер ралли” 8 дахь удаагаа болно

Монголын автомастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Мастер ралли" холын зайн олон өдрийн ралли уралдаан долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно.

Фотог:

“Чингис хаан” Гран при тэмцээнд 13 орны жүдоч хүч үзнэ2

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан” Гран при тэмцээн 7 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно. Тус тэмцээнд 13 орны 134 тамирчин 56 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Фотог:

Мессигийн хөшөөг Буэнос-Айрест босгожээ

Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси шигшээ багаасаа гарахаар шийдсэнээс хэдхэн хоногийн дараа түүний хүрэл хөшөөг Буэнос-Айрес хотод босгожээ.

Фотог:

ТТЭН эвсэл нийт саналаар улс төрийн хүчнүүдийн 4 дүгээрт эрэмбэлэгдсэн30

"Тусгаар тогтнол эв нэгдэл" /ТТЭН/ эвслээс УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэв.

Фотог:

УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг маргааш олгоно4

Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг өчигдрийн 07-22 цагийн хооронд орон даяар амжилттай зохион байгууллаа.

Фотог:

М.Батчимэг: Ард түмэн бидэнд сануулга өглөө81

Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг сонгуулийн төв байгууллага зарлалаа. 2016 оны сонгуульд АН-ынхан олноороо ялагдаж, өөр өөрийн бодлоо илэрхийлж байна.

Фотог:

Баабар: Би монголын ард түмний мэргэн сонголтыг биширч байна82

2.Энэ сонгууль миний псимист төлөөслөөс өөр байсанд маш баяртай байна. Ардчилсан нам дээрэмчид луйварчдаасаа саллаа.

Онцлох ишлэл


Нийтлэлч Баабар:

МАНАН-г битгий сонгоорой гэж байгаа юм биш. Тэртэй тэргүй бидэнд өөр гарц, өөр улс төрийн нам байхгүй. Бусад нам болон бие даагчид бүр ч аюултай, долоон дор. Жоомноомоо салах гэсэн биш гэрээ шатаана. Цаг хугацаа аяндаа эмчлэнэ л гэж найдахаас. Уг нь сонгуулиар улс орны дааж дийлэхгүй амлалт өгөхийг хориглосон хууль нэлээд хэдэн жилийн өмнө чухам МАНАН-гаас л гаргасан. Гэхдээ эрх мэдэл булаацалдсан өрсөлдөөнд хууль байтугай эрүүл ухаан ч нөлөөлдөгүй бололтой. Эрүүл ухаан байдагсан бол энэ удаагийн сонгуульд ялах гэж улайрах хэрэггүй л юм. Ирэх дөрвөн жил маш хүнд цаг үетэй тулгарна, өвчин зовлонтой нэгнийгээ дагаж хөөрөн нүцгэн гараараа улаан гал баримааргүй. Тэр дундаа улаан галаа өөрөө тавьчихаад шүү.

Оюуны ундраа группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:

50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн.Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэгчдээ оруулсан байна.

Бие даагч М.Нарантуяа /Нара/:

Төр, түмний төлөө зүтгэх улс төрчийн ажил амаргүй гэдгийг би бүрэн ухамсарлаж байгаа. Сонгогчдын итгэлийг авч Улсын Их Хурлын гишүүнээр болбол сонгогчдынхоо, нийт ард түмнийхээ, Монгол Улсынхаа төлөө шинээр сэтгэж, шударгаар, тууштай зүтгэх болно. Өнөөг хүртэл үргэлж урам зориг эрч хүчээр зоригжуулан дэмжиж ирсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй ямар ч бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар даван туулж зорилгодоо хүрэхийг хичээх болно.

Бие даагч Б.Наминчимэд:

Бие даагчид УИХ-д юу ч хийж чадахгүй гэх хандлага байна. Ардаа намгүй, бүлэггүй бол юм хийж чадахгүй гэсэн ойлголт ч байна. Энэ нь өөрөө манай өнөөдрийн улстөрийн дампуурлыг харуулж байгаа юм. Хэсэг бүлгээрээ бүлэглэж байж, асуудлыг шийддэг, тэр бүлэглэл нь асуудал зөв байна уу, буруу байна уу гэдэгт биш ерөнхий саналаар явцуу ханддаг. Тийм учраас хэн зөв байна, зөв харж байна гэдгийг олж харж чадахаа байсан. Өнөөдөр бие даагч байна уу, хэн байна гэдгээс ялгарахгүйгээр зөв бодлого, үзэл байр суурь илэрхийлээд явж байгаа бол бид түүнийг хамтраад дэмжээд явах учиртай. Үнэхээр өзв зүйл яриад явж байгаа хүн бол ганцаардахгүй, ажлаа амжуулаад явна гэж харж байна.

"Тусгаар тогтнол, эв нэгдэл" эвслийн дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга:

Сонгуулийн тухай хууль нь шинэ боловсон хүчин, шинэ нэр дэвшигчийг гаргахгүй байхад чиглэгдсэн гэж болно. Гэвч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нэр дэвшүүлэлтийн хувьд аль болох чадварлаг боловсон хүчнийг УИХ-ын сонгуульд сонгон нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчдийн онцлог гэвэл анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгуульд нэр дэвшүүлж байна. Параолимпийн аварга Д.Баатаржавыг манай иргэд сайн мэднэ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, амьдралд ойр хуулийг батална гэсэн чиглэлтэй байгаа. Түүнээс гадна манай нэр дэвшигчдийн дотор олон эмч нар бий. Элэгний хэмээн алдаршсан гавьяат Шагдарсүрэн эмч маань байна. Ер нь дээд боловсрол эзэмшээгүй нэг хүнийг эс тооцвол манай нэр дэвшигчид 100 хувь дээд боловсролтой. Эрдмийн зэрэг цолтой нэр цэвэр хүмүүс байгаа. Үүний зэрэгцээ УИХ-аас эмэгтэйчүүдийн 30 байсан квотыг бууруулж 20 болгосон боловч эвслийн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувь 28 байгаа нь өмнөх 30 хувь руугаа дөхсөн. Манай эвсэл өнгөрсөн 26 жилийн алдааг засч сайжруулахын төлөө бодлого тодорхойлж ажиллаж байна. Иймд сонгуулийн үр дүнд итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Сонгууль шударга болох ёстой. Өнөөдрийн нийгмийн бидний хамгийн үнэт зүйл бол сонгуулийн эрх. Сонгуулиар дамжуулж Монголын ард түмэн төрийн эрх барих эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа улс төрийн томоохон үйл явц. Тийм болохоор нийт олон түмнээ сонгуульд идэвхтэй оролцоосой гэж би уриалж байна. Монгол ардын нам Монголын төрийг цэгцлэх, энэ их өрийн асуудлыг шийдвэрлэж, ард түмнээ ядуурлаас гаргах зорилго тавьж сонгуульд оролцож байгаа. Ард түмэн дүнгээ тавина. Ард түмний маань шийдвэр, сонголт мэргэн байгаасай гэж хүсье.

БХБ-ын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

Өнөөдөр сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авлаа. Энэ үнэмлэхийг харахад зүгээр нэг цаас хэдий ч цаана нь асар их үүрэг, хариуцлага явж байгаа. Улстөрийн үйл ажиллагааг шударга, зөв зарчмаар явуулах, багаараа Улсынхаа хууль тогтоомжийг дээдлэн ажиллах явдал гэж харж байна. Бидэнд итгэж, нэр дэвшүүлж байгаа намынхаа дэмжигчид, гишүүдийнхээ итгэлийг алдахгүй сайн ажиллах ёстой гэж бодож байна.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

Миний бие 48-р тойрог буюу Эрдэнэт хотод нэр дэвшиж байгаа. Одоо Орхон аймаг гээд өгчихсөн. Уг нь Эрдэнэт хот гэвэл их зүгээр байгаа юм. Монгол Улс маань дөрвөн хоттой байг л дээ. Үүнийг бид засаж, хот болгоно оо. Эрдэнэт хот өнөөдөр Улс орноо авч явж байна. Энэ хотын зэс, молебдин экспортод гарахгүй бол бид баларна. Тэнд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон хүмүүс байдаг учраас Улс орноо хөгжүүлэхийн төлөө тэд нартай хамтарч ажиллахыг хүссэн. Манай намаас УИХ-ын сонгуульд 36, НИТХ-д 21 нэр дэвшигч өрсөлдөж байна. Судалгаа харахад манай нэр дэвшигчид гараад ирэх юм билээ.