УИХ-д ямар ч хэрэггүй олон жил суудлын бөглөөс болж буй олон гишүүд бий. Тэдгээрийн нэг бол өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Энэ хүний намтрыг харвал олон жил нам дагаж, даргын албан тушаалд очиж байсан нэгний дүр харагддаг. С.Бямбацогт Монголын төрийг түшилцээд 17 жилийн нүүрийг үзэж байгаа ба тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, тав дахь удаагаа сонгогдон өдгөө гурав дахь яамныхаа сайдаар ажиллаж буй. Түүний тухайд ярьвал энэ хүн өмнө нь Хууль зүйн дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж, өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа ч төрд хэрэгтэй зайран гэж огт харагдахааргүй нэгэн. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ бүх албан тушаалыг хаших явцдаа гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар ч томоохон ажил хийгээгүй бөгөөд УИХ-ын сонгууль болгоноор Ховд аймгаас нэр дэвшиж, ямар нэгэн аргаар гишүүн болоод гараад ирдэг.
Түүний тухайд хүмүүс сайдаар ажиллах бүртээ тухайн салбар бүртээ өөрийн хүмүүсийг тараан байршуулж, төрийн албыг эрээ цээргүйгээр хувийн компани шигээ өмчилдөг. Мөн сонгуулийн сурталчилгаандаа ажилласан нутаг нугийнхан, ойр дотныхноо төрийн яам, агентлагуудад ногоон гэрлээр ажилд оруулдаг зэрэг олон зүйлийг ярьдаг.
Мөн С.Бямбацогт нь УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн хамаарал бүхий маш олон компаниудад тендэр, хөнгөлөлттэй зээл, концесс авсан хэрэгт удаа холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд бүр Ховдын Дархан цаазат газарт хууль бусаар гянтболд бүлэглэж олборлосон хэрэгт холбогдсон гэдэг албан бус мэдээлэл байдаг. Бас зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Ховдоос нийслэл рүү түрсэн улс төрийн бүлэглэлийг удирддаг баруун аймгийн нөлөө бүхий улс төрч ч гэж ярьдаг. Ямар ч байсан энэ хүн төрд өдий олон жил удирдах албан тушаал хашихдаа ганц ч олигтой гавьяа байгуулаагүй гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Мэдээж хэрэг Монголын төрд олон жил ямар ч үр ашиггүй сууж төсвийн хөрөнгөөр цалинждаг иймэрхүү хүмүүсийн тухай яриад байвал дуусахгүй. Тэр үүднээсээ ер нь хэнд ч хэрэггүй хүмүүсийг Монголын төрөөс зайлуулж, энэ утгаггүй явдлыг нэг мөсөн цэгцлэх шаардлага Монголын ард түмний өмнө ирээд байна.
Бид бүхний сайн мэдэх ардчилал өндөр хөгжсөн гэгдэх улс орнуудад ямар ч чадваргүй хүмүүсийг төрийн албан тушаалд огт ажиллуулдаггүй бөгөөд хэрвээ тухайн хүн нь үнэхээр толгой муутай бол тэр дор нь өөр чадвартай хүнээр сольдог олон улсын жишиг байдаг.
Харамсалтай нь манай улсад ийм систем өнөөг хүртэл бүрэлдэн тогтоогүй бөгөөд тэр тусмаа хүмүүсийнх нь боловсрол ухамсар муутай манай оронд 80 жил эрх барьсан МАН-ынхан ёстой л дураараа дургиж хэн дуртай хүнийг өөрсдийнхөө үзэмжээр даргаар томилдог. Хэрвээ Монголын төрд чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж авдаг ийм систем байсан бол Монгол Улс өдгөө дэлхийд нэлээн гайгүй хөгжилтэй орны тоонд орох байсан нь гарцаагүй. Нөгөө талаар С.Бямбацогт шиг хүмүүс яагаад Монголын төрд олон жил даргын суудалд тухалж байгаа нь ерөөс манай улсын улс төрийн системийн гажуудалтай холбоотой. Учир нь эрх баригч МАН олон жил төрд зайдалж хууль бус аргаар сонгуульд ялалт байгуулдагаас болж Монголын ард түмэн өнөөдөр энэ бүх төрийн дампуурлын дунд амьдарч байна. Тэр үүднээсээ Монголын ард түмэн ийм шударга бус зүйлтэй одооноос эхлэн эрс хатуу тэмцэж эхлэх хэрэгтэй бөгөөд тэгэхгүй бол Монгол Улс удахгүй Туркменистан шиг авторитар дэглэмтэй орон болж, ирээдүйд энэ улс орны хувь заяа ихээхэн бүрхэг болох шинжтэй байна. Тийм болохоор энэ мэт эль доль болсон дарга нарыг Монголын төрөөс зайлуулаагүй цагт энэ бүх хулгай дээрэм хэзээ ч арилахгүй бөгөөд жирийн олон сонгогчид нөгөө л хүмүүсээ ахин дахин сонгосоор байвал энэ улс хэзээ ч хөгжиж дэвшихгүй нь ойлгомжтой юм.
С.Хулан
Сэтгэгдэл49
Ямарч боловсролгүй хүмүүс сайд хийгээд. Гутааж бна даа. Залуучууд буруутай.
xaxxaax tenegteerei ooy yhaaraa zaluus buruutai bdgiin 100k.d buhnee ogdog ta nar oorsdoo buruutai bh shuu muu yum bluul bidniigaa buruutgaad shaahiinma
Энэ бямбацогт чинь хүзүүгүй хулгайчийн доодох шд, ккк
Ёстой ямар ч гавъяа байхгүй, гай бол зөндөө. Сайдын албыг мөнгөөр л авдаг байх. Тодорхой ханштай албыг өвч сурсан этгээд. ЧойЖИЛСҮРЭН ЭДНИЙГ болимоор юм. Өөр мөнгөтэй, арай дээр хүн байгаа шүүдээ.
Боловсролтой гээд баян Чинбатын Номин гэгч махан толгойлсон хүүхэн самрах шиг л болж байна цаана чинь! Номин гэгч ямбигар хүүхэн одоо тэгээд бодлого хийх үү, аан?! Оюун-Эрдэнэ гэж эргүү төлөг шиг амьтан байдаг. Француудаар уран олборлуулна гэж вагон вагоноор хүхрийн хүчил хөрс рүү цутгана гэж байгаа, тэгсэн мөртөө хэдэн литр хүчил хэрэглэх цөөхөн дархчуулыг тусгай зөвшөөрөл, Экологийн цагдаагаар дарамлаад гоёл чимэглэлийн үйлдвэрлэлээ багалзуурдаж байдаг. Ганц жишээ татахад энэ! Жавхлан, Номин, Бямбацогт г.м. хэрэггүй сайдуудын тоо хэтэрч байна хө!!!
Энэ барзгар хар бол дэд бүтцийн тендерүүдийг янз бүрийн нэрээр хамдаг гар даа
Энэ нэг зурам шиг юмыг төрөөс хөөж явуулаач?!
Намын томилгоо, жалга довны үзэл,авилгал,мерит бус хандлага одоогийн инфляци ядуурал дэглэмт диктатурт хүргэлээ. Шуналдаа баригдсан бөөснүүд
Жинхэнэ диктатур тогтоомоор байна. Тэгэж байж улсаа аварна.
66.181.176.14 Temee geher yamaa geed kkk.
Хүрэлсүхийн гар хөл зайлаач
Хүзүүгүй ЛГБТдоржын гар хөл.
Хүрэлсүхийн гар хөл зайлаач
улс төрийн бизнесчин гэж энэ нөхрийг хэлж болно. 2028 онд яаж хулхидах тооцоогоо аль эрт хийсэн байгаа. даан ч Ховдынхон хоосон толгойтой юм
Бас нэг сүр салбадай
Ховдод нэгч боловсон хүчин байхгүй. Зах хязгаарт юуч байхав дээ.
ZOV
улаанбаатар дарханы замыг хийхдээ 10 км- т 1 аюулгүйн тойрог хийж мөнгө цохидог чавчаа даа.
Элбэгдоржийн хүн гэж Алтанхуяг гишүн хэлсэн үнэн байхаа
Монгол улс дампууралд бүрэн эзэмдүүлээд удаж бнадаа .төрийн өндөр албан тушаалтангуудаа хархад л ойлгомжтой луйвар.хулгай тамтгаа алдсан .Үүнийг үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийг дээшлэх гэсэн юм яриад зогсож бгаа шдээ
Путин шиг хоншоортой аавын хүү гарч ирээд, улс орноо эмхэлээсэй!!
Өндөр алба хашдаг албан тушаалтнууд л монголыг дампууруулж бна,
Монголчууд төрөө барьж чадахгүй бна.
Монгол улс дампууралд бүрэн эзэмдүүлээд удаж бнадаа .төрийн өндөр албан тушаалтангуудаа хархад л ойлгомжтой луйвар.хулгай тамтгаа алдсан .Үүнийг үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийг дээшлэх гэсэн юм яриад зогсож бгаа шдээ
МАН-ны дээдсийг мөнгөөр цутгаж , тэр мөнгөө сайд болж хэдэн дахин нугалж олдог нь нууц биш
С.Бямбацогт ямарч боловсрол байхгүй, ямарч гадаад хэл мэдэхгүй, ажлын ямарч туршлага байхгүй төрийн хутгуур хүний адаг байгаа юм. Тэгээд асар их шуналтай, өөрийн хамаарал бүхий бүх компаниараа дамжуулж улсын хамаг өнгөтэй өөдтэй юмыг хувьдаа завшсан, тендер бүрийг авдаг, авлигач, хогийн хулгайч байгаа юм.
Харин тийм байхаа! Ховдгийн гай киноны балин хамартууд их шуналтай! Бүр ойгүй, асар их шуналтай байхийм! Тэгээд шуналтах тусам хамар нь улам л муухай өргөн палийгаал байх юм билээ!
байхгүй
улаан талбайд ялалтын баяраар ямар хүиүүс очиж путинтай мэндлэх гээд байнаа
Богд ууланд, Найрамдалд байгаа газруудыг хусах гэх мэтээр өөртөө л сайн ажилласан байх даа
Еөк болох санаатай юм гэсэн. Тэр дүүгээ зүтгээд эхэлсэн.
Японоос пуужингаас хамгаалах радарыг авахаас өөр аргагүй. Орос дайнд ялвал монгол руу яалтач үгүй дайрна.
Маш сайн өөрийнхөө төлөө 17н жил ажилсан төрийн түшээ эрхэм гишүүнийг таануус яаж ч чадахгүй байж олон юм бүү онхолдоцгоомой
Албан тушаалд их дуртай хүн юм. Чингис хааны хэлснээр дурласан хүнд эрх бүү олгосон гэснийг хэрэгжүүлэх цаг болсон болой
Эх орон минь хэзээ цэвэршиж хөгжих замдаа орох вэ. Ёстой нээрээ
Путин шиг хоншоортой аавын хүү гарч ирээд, улс орноо эмхэлээсэй!!
Сонгуульдаа идэвхитэй алдаагүй оролцдог хүмүүсийг худалдаад авчихдаг байхөө, тэгээд нөгөө хэд нь сонгууль болгоноор бараг цалин авдаг. Зөнгөөрөө өгсөн хэд нь өгсөн болоод хааш яаш алдаатай бөглөхөөр сонголт нь хүчингүй болж хасагддаг бх да
Шуналаа татаачээ
Юу хийж гийгүүлсэн билээ Нээрээ санадаггүй ээ
ZT Said hiij bhdaa UBTZiig hulgaich Javhlan.Batdeliin ulaan hamgaalagch bolson.Uon 7.5 terbum.bair haus.ed hurengiig ogt shalgaagui.hamt ajilladag hamtragchid bugd holbootoi bsan ch gantshan 7.5 terbumaar shalgasan bolood.joohon yl egeed.amraltiin galch uo be.Amarbaysgalan avgai ATG hamaatan.Batdel Javhlamgiin turiivch ingeed uls.baiguullaga hohiriod duussan.TZiin dotoodiin aviudut.shugam zamaar telegramm.Zuum.hamtragchid ymarch arga hemjee avaagui.hamgiin hyldaga.ajil samarsan ulun gar daa.Batdrliig tsaash n tultal shalgah estoi bsan.Deeree iim t1 udirdlaguud TZd irj bhd ymar shinechlel.tehnikiin devshil yrih be.Heden ajilchin mahaa zulgaaj bga.

ТОМ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ЛГБТОРЖИЙН ХҮН
Ёстой ямар ч гавъяа байхгүй, гай бол зөндөө. Сайдын албыг мөнгөөр л авдаг байх. Тодорхой ханштай албыг өвч сурсан этгээд. ЧойЖИЛСҮРЭН ЭДНИЙГ болимоор юм. Өөр мөнгөтэй, арай дээр хүн байгаа шүүдээ.
Өмнөх сайдуудтай харьцуулаад бич. Нүд чих чинь үүргээ гүйцэтгэж чадлаггүй юм уу. Харин ч очсон салбар болгоноо өөд нь татдаг сайд бх шүү
БАЙХГҮЙ НЬ ҮНЭН
түй ч байхгүй