
БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Kazinform/. Орогнох эрх хүссэн 100 мянгаас хэтрэхгүй тооны хүмүүсийг жил бүр Герман улсад нэвтрүүлнэ гэж Христосын Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц мэдэгдлээ.
“Цаашдаа тэдний тоо зургаан оронтой тоонд хүрэх ёсгүй, учир нь, манай хотуудын эмнэлэг сургуулиуд, дэд бүтэц ачааллаа дийлэхгүй байна” хэмээн канцлераар сонгогдох өндөр магадлалтай байгаа тэрбээр ARD телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Түүний хэлснээр, шинээр байгуулагдах эвслийн засгийн газрын тухай гэрээнд тусгаснаар, орогнол хүсэгчид гэр бүлийнхэнтэйгээ дахин нэгдэх үйл явц зогсоно. Үүний сацуу Германд нэвтрэхээр хил дээр ирэх үед нь орогнол хүсэгчдэд татгалзсан хариу өгдөг болох бөгөөд энэ тал дээр хөрш орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахаар хэдийн ярилцаад эхэлжээ. “Миний бодож байгаагаар, Австрийн засгийн газар бидний нэгэн адилаар эл асуудлыг хамтран шийдвэрлэх сонирхолтой байгаа” гэж Мерц хэлсэн байна.
Ирэх тавдугаар сарын 6-нд Мерцийг Германы Канцлераар сонгох төлөвтэй байгаа юм. Тэрбээр 9-ний өдөр мэдэгдэхдээ, шинэ засгийн газар цагаачлалын бодлогыг чангатгана гэсэн байна
Саяхан Герман улс НҮБ-ын шугамаар дүрвэгчдийг хүлээн авахаа түр зогсоожээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл6
Герман улс хэдхэн жилийн өмнө Европдоо эдийн засаг, үйлдвэржилтийн хувьд тэргүүлэгч улс байсан бол, дэлхийн 2-р дайныг үүсгэгч Фашистуудын үр удам сүүлийн үед төрийн эрх бариснаар энэ улс сүйрч байна. Олон ч шинжээчдийн ярилцлагыг сонслоо. Франц,Британи ч мөн адил. Орос улсыг шалтгаангүй үзэн ядсанаар тэд дэлхийгээс улам тусгаарлагдаж байна. Тэднийг дагагч бусад жижиг орнууд "хөл рүүгээ" өөрсдөө буудлаа. Украйны мөргөлдөөний хамгийн том хохирогч нь Украйны дараа ЕВРОП.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, Украйн ЕХ-нд элссэнээр Унгар устах болно гэж хэлжээ. Брюссель хүсэж байна гээд Будапешт Киевийг дэмжих ёсгүй. Брюссель Украйныг ЕХ-д оруулахын тулд Унгарыг хүчээр зөвшөөрүүлэх ёсгүй. Бидний эдийн засгийн ололт амжилтыг хэн ч хөндөхгүйн тулд бид тэмцэх ёстой. Тэмцснээр бид агро аж үйлдвэрийн эрсдлийг үүрэхгүй. Унгарчууд Украйныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дагалдан дэг журам, аюулгүй байдлын олон сорилттой тулгарахгүй байх ёстой гэж тайлбарлажээ. В.Орбан ЕХ-ны ганц эрүүл ухаантай удирдагч даа. Үргэлж,эх орон, Унгарын ард түмнийг нэгдүгээрт тавидгаас гадна, ард түмэнтэйгээ хамгийн ойр байдаг улс төрч.
За,,,, чи,,,, битгий хуцаад бай,,,,
Ёвроп - д Орбан шиг удирдагч үгүйлэгдэж байгаа ... Тэд ард түмнээ булшилж байгаа ...
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, Украйн ЕХ-нд элссэнээр Унгар устах болно гэж хэлжээ. Брюссель хүсэж байна гээд Будапешт Киевийг дэмжих ёсгүй. Брюссель Украйныг ЕХ-д оруулахын тулд Унгарыг хүчээр зөвшөөрүүлэх ёсгүй. Бидний эдийн засгийн ололт амжилтыг хэн ч хөндөхгүйн тулд бид тэмцэх ёстой. Тэмцснээр бид агро аж үйлдвэрийн эрсдлийг үүрэхгүй. Унгарчууд Украйныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дагалдан дэг журам, аюулгүй байдлын олон сорилттой тулгарахгүй байх ёстой гэж тайлбарлажээ. В.Орбан ЕХ-ны ганц эрүүл ухаантай удирдагч даа. Үргэлж,эх орон, Унгарын ард түмнийг нэгдүгээрт тавидгаас гадна, ард түмэнтэйгээ хамгийн ойр байдаг улс төрч.
германд хог новшоо оруулна бмз тэр ямар герман болно гэх биш