
АНУ яагаад оцон шувуудын өлгий нутаг болох Херд болон Макдональд арлуудын импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулсныг Худалдааны сайд Ховард Лутник тайлбарлажээ.
Эдгээр арлуудын эсрэг 10 хувийн татвар ногдуулах тухай зарласан нь цахим ертөнцөөр багагүй хошигнол, тохуурхлыг төрүүлсэн бөгөөд хүмүүс Трампын шийдвэрийг бойкотлож буй оцон шувуудын тухай, эсвэл үүргэвчээ үүрэн арлыг “орхин явж” буй мемүүдийг бүтээжээ.
CNN-ийн мэдээлснээр Лутник тэг хүн амтай галт уулын арлыг бусад улс бусад улс орнууд арын хаалга болгон ашиглахгүйн тулд жагсаалтад оруулсан гэж тайлбарлажээ. Тэрбээр "Ерөнхийлөгч 2018 онд Хятадад гаалийн татвар ногдуулсан. Тэгэхэд Хятад улс бусад улсаар дамжин АНУ руу орж эхэлсэн." гэжээ. Мөн Трампын засаг захиргаа уг жагсаалтыг гаргахдаа хиймэл оюун ухаан ашигласан байж магадгүй гэсэн саналууд гарч байсан ч сайд үүнийг үгүйсгэсэн байна.
Ж.Бат
Эх сурвалж: unian.net
Сэтгэгдэл7
Трамп хятадын эсрэг л эдийн засаг худалдааны хориг тавих хэрэгтэй. Америкийн хамгийн том аюулт дайсан бол Хятад.
Тэнэг минь хориг тавиад Хятадын эдийн засаг буурвал манай улсад хохиролтой гэдгийг ойлгох ухаан алга уу???
103.212.116.216 танай хятад дампуурах хэнд хамаатай юм.
Монгол улс маань хятадын маш их мөлжлөгөд өртсөн эдийн засагтай байна. Бид хятадаас хамаарал багатай амьдрах шаардлагатай. Иймд америкийн талд орж монголыг аврах цаг иржээ.
Aguu Ih Hytad delhiin hamgiin ih gadaad urtei sunuj bga dampuursan amerikaas aih uu kkkkk
Агуу хятадын чинь дампуурах болно гөлгөө.
Эдгээр арлуудаар дамжин бараа тээвэрлэсэн орнуудад татвар оногдуулна гэж байгаа юм оркуудаа.