
Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв рүү Хотын дарга Х.Нямбаатарын “даалгавар”-аар гэрээт харуул хамгаалалт, цагдаа, хууль хүчнийхэн хууль бусаар удаа дараа дайрч, эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдсаар байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус эмнэлэгт рүү хуулийнхан дайрч орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Тус эмнэлэг нь төрийн бодлого шийдвэрийн дагуу байгуулагдаад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Менежментийн хувьчлал явагдсан байгууллага боловч, өнөөг хүртэл хотын зүгээс хувьчлалыг дуусгавар болгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.
Хотын удирдлагууд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэхийн зэрэгцээ хууль хяналтын байгууллага, харуул хамгаалалтын хүмүүсээр айлган сүрдүүлж эзлэн түрэмгийлэх оролдлого хийж байгаа нь ардчилсан ёсонд нийцэх үйлдэл яавч биш.
Эмнэлэг рүү цагдаа нар орчихсон өвчтэй хүмүүс нь яахаа мэдэхгүй байхад иргэдийнхээ төлөө, шударга ёсны төлөө, хуулийн өмнө тангараг өргөсөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар таг чиг байгаа нь хачирхалтай. Айлган сүрдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн данснаас эхлээд ус дулааныг нь хүртэл хааж боож байгаа нь өвчтэй хүмүүсийн амь насаар тоглож эхэлсэн үйлдэл болж байна.
Х.Ганаа
Сэтгэгдэл7
21 🥟 идээд элэгний өвчин эдгэрэхгүй. элэг элэг
ХАТАНБААТАРЫН ШУНАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЮМ БИШҮҮ?
Энэ бас дэндүү байнаа Эмнэлэг эмч өвчтөнийг котынхон дэндүү үл хаыхарч байна Аргагүй л дээ Хотын дарга иргэдийн төлөөлөгёид зам гүүр баышин барилга л мэдэхэээс хүний асуудлыг дэндүү үл хайхарч байна Тиым үзнл үндсээрээ. Буруу Хчзгааргүй өр тавихыг нь яана МАН хотын менежмент үнэн өолохгүй байнаа
АСУУДЛЫГ ХОТ ШИЙДЭЖ БАЙХАД ХАТАНБААТАР ЯАГААД ХҮН ЭМЧИЛНЭ ГЭЖ ХЭВТҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМБЭ? ӨВЧТЭЙ ХҮМҮҮСЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ БИШҮҮ? ДАЙН БОЛЖ БАЙГАА ГАЗАР ТУХАЙ ГАЗРЫН ХҮМҮҮСИЙГ БАРЬЦААЛЖ БАМБАЙ БОЛГОЖ БАЙЛГААД ХЯДУУЛААД БАЙДАГ АРГЫГ ХЭРЭГЛЭЭГҮЙ БИЗ, ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХОО
Нямбаатараа өвчтэй хүмүүсээр тоглохоо болиочээ элэг муутай хөгшин хүмүүс үйлчлүүлдэг эмнэлэг
ЭМЧИЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ, ХУВИЙН ӨМЧ БОЛГООД ЗАЙСАН ШИГЭЭ ӨӨР ЗОРИУЛАЛТААР ЭДЛЭХ ЗАРАХ ШУНАЛ БАЙНА УУ? ХОТ ЮМАА МЭДЭЖ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ГАРГАСАН ДЭЭРЭЭ
эмч эмнэлэгийн байгууллагаараа ингэж тоглож болохгүй дээ, төрийн бодлогоор байгуулагдаад 30 жил ажиллаж байгаа эмлэг шүү дээ,