
Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо. Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл3
hatyy horigloj eder senegyi tend ergyyl chagdaa byytai hymyyseer hamgaalyyl ene tenegyyd chini tyimer tabina syy............ORKUUD chini?.................................Sogtyy orkuud,setgeziin orkuud tym bymaaraa arbijaad diildehee bailaa?....................
Иргэд бол агаарлаж, машин унаж болохгүй , дарга нар дархан цаазат ууланд хороолол босгож гагнуур хийж гал түлж бол болно яагаад гэвэл тэд адилхан гахайнуудаасаа илүү эрхтэй гахайнууд юм
Гал түймрийн аюултай үед ийм арга хэмжээ авах нь зөв, Улс орон ард иргэдэд зайлшгүй хэрэгтэй чухал арга хэмжээг байнга үргэлж жадалж эсэргүүцэж бай,