ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22.00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр Комисс шалгах ажиллагааг явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцууллаа.
Нэг. “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалтыг мөрдөөгүй, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-оос "Ноорог.мн" пэйж хуудсын талаар ирүүлсэн цахим гомдол, мэдээллийг үндэслэсэн, тэдний өмнө шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх тайлбарыг дараа нь өгсөн ч, тухайн ажиллагааг хийх үедээ Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан байх тул эдгээр иргэд ямар гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж үзэн тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ. УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1412 дугаар албан бичгээр хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон гэх тайлбарыг ирүүлсэн боловч хойшлуулшгүй ажиллагаа хийсэн болон түүнийг хүчинтэйд тооцсон үндэслэлээ Комисст тодорхой тайлбарлаагүй, баримтыг ирүүлээгүй болно.
Хоёр. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна.
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн тулгын чулуу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан эрх чөлөө юм. Ямар нэг хууль бус, дур зоргийн шинжтэй цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалдаг.
Гурав. Төрийн байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй.
Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох эрхийг суурь нөхцөл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, ИБУТЭТОУП-ын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан хүний эрх болно. Харин “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагаа ямар үндэслэлээр явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх талаар эрх бүхий хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл зөрүүтэй, тодорхой бус байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Сэтгэгдэл10
Энгийн юм ойлгодоггүй ямар хүмүүс энэ комисст ажилладаг юм бэ??? Тэнд ажиллаж байсан нэг ажилтан нь нууцаар мөрийтэй бооцоот тоглоом зохион байгуулдаг гэмт бүлэглэлд байдаг нь илэрсэн тул ажлын газрынх нь цахим төхөөрөмжүүдийг шалгаж үзсэн л байгаа биз дээ??? Үүнийг ойлгоход тийм их ухаан хэрэгтэй гэж үү???
Комисс хэт яарч бүх баримтыг нягтлахгүй өрөөсгал дүгнэлт хийжээ Ноорогын хувьд олон асуудал хутгалджээ яноорогын А О гэгч зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон нь баримтаар илэрч байгаа бололтой Төрсөн ах дүү хоер нь бас холбогджээ Тэд Ноорогт ажилласан эсэх гь тодорхойгүй Ноорогын бусад залуучуудыг бас шаогаж байгаа байх Нооргмйн залуучууд бас зальтай байна лээ Сонгуулийн луйврыг харуулсан кино хийсэн чинь хорьлоо рэсэн Гэтэл сонгууль дуусаад бараг жил өолж байдаг Урьд гь яагаад яриагүй вэ ятэгээд ч тэд сонгуулиар 6 нэр дэвшигчийг дэмжиж ажилласан гэж өөрсдөө хэлсэн Суртал ухуулагчид гэсэн үг
ХЭҮКомиссын мэдэгдэл нь хувь өнцгөөс харахад Цагдаагийн хуулийн дагуу явуулж байгаа үйлд ажиллагааг буруутгах,тэдний мөрдөн байцаах үйл ажиллагаанд нөлөөлөх болов уу гэсэн эмзэглэл,нөгөөтэйгүүр хэвлэлийн эрх чөлөө гэсэн нэрийн доор хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг, мөрийтэй тоглодог,зуучилдаг,хэт нэг талыг барьсан ямарч цензургүйгээр нэвтрүүлэг хийж цацдаг,иргэдийн тархи ялангуяа залуусыг уруу татдаг үйл ажиллагаа явуулдаг байдал бидний нүдэн дээр хавтгайран явагдсаар байхад түүнтэй тэмцэхийн оронд нэг талыг барьж сэтгүүлчдийг өмөөрөх,цагдааг буруутгах гэсэн мэдэгдэл болсон юм уу гэж харлаа,ингэж бие биенээ үл хүндэтгэн талцуулах нь зохимжгүй л санагдлаа.
ХЭҮК MCS ээс авлига авчихжээ.
ажлаа хийж байгаа ухаантай юм байх даа
Odoo l neg um ene hereg todorhoi bolj EHELJ bui aj. Yamar azaar Parliamentiin Huuli Zuin Horoo yaaraltai huraldav. Erduu gantshan Shaltgaan baijee. Songuuliin Buzar Bulhaig ni Kino-ooroo delgene gej medegdeed 3 honohod l erh barigchid uhtelee ain sandarch Hoishluulashgui Arga gegchdee Tsagdaag ashiglan Ner Hundiig ni navs unagaj, Noorog.mn-iin zaluusiig ch zoligt gargah duhjee. Dansaa ashigluulsan zaluusiig Darui Sullah heregtei. 2 duudee sanaa zovj Mongoldoo ireh gej bui Ah ni bitgii butsaj ir. Muu umand orootsoldsoniig chin zuvtguhgui. Kargo Achaagaa hulgaid aldsanaas uudej buruu zamd orson um b. Olon terbum, ih Nayadiin oligarch luivarchin Sahal Erdenebileg, Udaanjargal nar butsaj irsenii Daraa l Mongoldoo butsaj ir. Gadaad Umguulugch baigaa uy? 2 duudee, avgaidaa buu sanaa zov, jaahan torguuliaad l sullagdah biz. Refund hiigeed 1 cent ch baisan butsaagaad avchihna.
Manai Hunii Erhiin Horoo sain b. Tun shuurhai ajillaa shuu dee. "Dirty Cop"-oos busad shudrabaar ajillaj bui Tsagdaa naraa Hamgaalj duugarch bai. Tsaash ni Olon Ulsad tsatsah heregtei. NUB baij l bn. Irgedee, yalanguya, zaluusaa mohooj, zalhaan tsedrluulj bui uildel bol mash hargis uildel. Ene talaar 2 jiliin umnu manaid urilgaar juulchilj irsen "Court Beast" hochtoi shuugch yarij baisan um. Dayan Delhiid iim hochtoi Shuugch 10-aad l baidag um bilee.
Хүний эрхийн комисс гэж ямарч утгагүй байгууллага . Хуцаад байлгүй хуулийн байгууллагыг ажилыг нь хийлгэ.
Хүмүүсийг хөрөнгийн хувьд ноцтой хоироосон гм хэрэг хийсэн нь тодорхой байхад цагдаагийнхан ажлаа хийж баривчилж саатуулсанд юуны буруу байх вэ? Энд нэг зохион байгуулалттай ажил явагдаж, хийх ажилгүй, үр бүтээлгүй хүний эрхийн комисс гэдгийг татан оролцуулжээ. Хэн нэг том эрх мэдэлтний сахилгагүй хүүхэд энэ хэрэгтнүүдийн дотор байгаа байх.
Нооргийнхон МCS гэж том компани харьяанд ажилладаг мөртлөө , цахим муруйтай тоглоом зохион байгуулж байгаа хүмүүстэй хамт ажиллаад байгаа биз дээ. Гадаадаас толгойлогч нь би зохион байгуулсан Нооргийнхон хамаагүй гээд л яаран гарч ирж гэнэтийн мэдээлэл хийгээд байсан нь ямар учиртай вэ? Ямарч байсан мөнгөтэй хүмүүсийн гар хөл болсон залуус биш үү. МСS нь тэр гадаадад байгаа залуутай холбоотой биш үү. MCS ийн нэр гарангуут тэр залуу өөр дээрээ тэр хэргийг аваад , Ноорог хамаагүй гэснээ, цагдаагийн ажилчид бид нартай хамт ажилладаг гэж дайраад байсан. Эхлээд 2 залууг нь өнгөрсөн оноос шалгаж, нилээд юм тодруулж байгаад ажиллаж байгаа компанийг нь шалгах хойшлуулшгүй арга хэмжээ авсан. Цагдаагийнхан нилээд том юмны араас орох шиг боллоо.