
Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ талийгаач А-гийн ээж: " П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор байнга миний охин С.Алунгуаг цахим орчинд буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргаггүйн эрхэнд мэдээлэл хийж байна.
Миний охин А анх 2023 оны наймдугаар сарын 5-нд хороололд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход тархины үхжилттэй гээд хагалгаа хийсэн байсан.
Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч. Танай охин одоо тархины гэмтэлтэй ямар ч найдваргүй болсон. Ийм тохиолдолд 1000-д нэг удаа сэхэх магадлалтай байдаг" гэсэн. Тэгэхэд нь би “Миний охин босоод ирэх байх аа” гэхэд “Ер нь хэцүү шүү. Хагалгаанд ороход бэрх байсан шүү” гэж эмч нар хэлсэн. ГССҮТ-ийн эмч нар биднийг өдөрт хэд хэдэн удаа дуудсан. Бид П.Батчулуун эмчтэй уулзахад “Элэг, хоёр бөөртэй нь өгөөч ээ” гэхэд өдөржин эргэлзэж, үнэхээр миний охин үнэхээр босож ирэхээргүй болсон бол эцэг, эх, үр хүүхдээ босоод ирэхийг хүлээж байгаа түмэнд буян болохоор шийдсэн. Ингээд охиныхоо хоёр бөөр, элэгийг хандивласан. Ингээд охиноо донор болготол хөлийнх нь яс, шөрмөс бүгдийг нь авсан байсан. Үүнийг охиноо оршуулах үед мэдсэн.
“Элэг, бөөр хандивлана” гээд гарын үсэг зурсан байхад хөл, гарын яс, шөрмөс бүх эрхтнийг нь авчихаад хоосон хальс нь дотор нь нэг цутгамал цутгаад байдгаар нь хөл гарыг нь төмөр утсаар оёод тийм байдалтай хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө аятайхан хүлээлгээд өгчихгүй одоо хүнээ аваарай гээд шидэх шахуу өгсөн байсан.
Миний охин 10 гаруй хүнд буян болсон. Би П.Батчулуун эмчээс би 100 төгрөг ч нэхээгүй. Хүмүүс намайг хүүхдийнхээ биеийг хэдээр зарсан юм гэж байсан. Би хүүхдийнхээ биеийг зараагүй. Гэрийн маань цонх руу чулуу шидээд, цонхыг маань хүртэл хагалчихсан. Давж заалдах шатны шүүх хурлаас хоёр хоногийн дараа гэрийн маань цонх хагарчихсан. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй, хүнээс мөнгө аваагүй. Буян болж байхад нь яагаад хар буруугаар хэлээд байгаа юм. Энэ хэргийг буцаагаад задалъя гээд байгаа бол би задлахад бэлэн. Би сэтгэл санааны хохирол гэж нэхээгүй. Би П.Батчулуун эмчийг хараад өрөвддөг. Насны эцэст яагаад ийм юманд орчихов доо гэж боддог.
Би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Дахин, дахин охиныхоо ясыг өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван баймаар байна. Дээр нь ямар, ямар эрхтэн байсныг би тухайн үед анзаараагүй.
Гарын үсэг зурсан. Элэг, бөөр л гэж хэлсэн. Дараа нь "Уучлаарай, ганц нэг судас авч магадгүй" гэж хэлсэн. Тэгээд хөлийнх нь бүх хэсгийг аваад, цутгамал цутгачихсан байсан. Хэрэв элэг, бөөрийг нь аваад, хөл гарынх нь ясыг авна гэдгээ хэлсэн бол би донор болгохгүй байсан. Анхнаасаа үнэн зөвөө хэлсэн бол ийм байдалд хүрэхгүй. Одоо цахим орчинд яагаад охиныг минь элдвээр хэлээд ард үлдсэн гэр бүлийнхнийг нь зовоогоод байгаа юм бээ. Бид нарыг битгий ингэж зовоогоод байгаач. Бид нарыг тайван орхиоч" гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл34
Монголд хулгай, луйвар, мөрийтэй тоглоом, мөнгө хүүлэлт, эд эрхтний наймаа ихэсч байна.
Тангараг өргөсөн төрийн түшээ,эмч,цагдаа…..дандаа тангараг өргөсөн новшнууд
энэ эмгэн зөвшөөрөөгүй байсан бол тэр эмч мөрөөрөө ажлаа хийгээд ардад тус болоод явах байжээ.ийм хүн гэж даанч мэдээгүй нь харамсалтай.буянтай талийгаач охиноо бурхны оронд нь тайван явуулахгүй араас нь мөнгө нэхээд байгаа юм уу хайшаа юм бэ. бараг зүгээр байсан охиныг нь албаар алаад эрхтнийг нь наймаалчихсан юм шиг хийсвэрлэж сенсаац дэгдээгээд олон түмнийг хүртэл айдаст авахуулах нь цаанаа гадны ч юм уу том эрх ашгийн хатгаасанд орсноо өөрөө ч мэдэхгүй ттэнэгтээд суугаа юм бишүү энэ эмээ.өрөвдүүлэх тактик нь өмхий мах идэгч үнэрт эмэгтэй сэтгүүлчийн арга барил ман дөө
Мань мэт шиг дээгүүр доогуур танил талгүй,бэл бэнчин мөнгө зоос муутай бор зүрхээрээ болгоод явж байгаа жирийн хүмүүст үхэхэд хүртэл хэцүү цаг ирж дээ….тэр хулгайч эмч шорон дотроо үхээд өөрийнхөө хүүрийг сэлбэг задаргаанд хандивлаасай…..
Доод гаралтай улныхан хувь заяатайгаа эвлэрэх л болж дээ.
Донор өолохыг хэрэггүй зөвшөөрчээ Ар гэр нь зөвшөөхөөгүй бол хүнд өвчтэй Батчулуун эмч шоронд орохгүй баысан яар гэр нь ч хэл аманд өртөхгүы баысан яза арав шаруй хүн аврагдагүй байж яза тэр өөр асуудал
Өөө одоо бүр охиныхоо эд эрхтнүүдийг хулгайд алдсан хохирогч нь буруутаж гэмтэн болоод….хохирогчоос эд эрхтнүүдийг өм цөм хулгайлсан цайрсан хулгайч эмч нь хохирогч болох гэж байна уу….
Хүүхдээ хөдөөлүүлэх гэсэн чинь зэрэмдэглээд хөл гарыг нь аваад зарцан байвал яах уу Гиппократын тангараг өргөдөг хүмүүсээ
Хэзээ ч битгий эд эрхтэнийг нь өг. Манай нэг хамаатан солонгост бүтэн жил тархины үхжилттэй гээд сахиулсан нэг жилийн дараа босоод л ирсэн. Тэгсэн чинь солонгос эмч нар нь сандралдаад байж гэнэ. Нэг тариа хийгээд дахиад ухаан алдсан. Ар гэрийнхэн нь монголдоо авчирсан ч тус болоогүй нас барсан. Тархины үхжил нь зарим тохиолдолд эдгэдэг юм билээ.
Ямар муухай эмч нар вэ яргалаад хаяж
Ядарсан хүн амьд явах баталгаа байна уу? Траншений хүүхдүүд хаашаа алга болов?Хүн дайрсан жолоочийг бараг л 6 хүний аварсан гэх нь холгүй байх юм.
Нээрэн траншейны хүүхдүүд гэнэтхэн л бараа сураггүй алга болцгоочихсон ….. манай энэ хэд юу яачихсан юм биш бээз ?
Яаж тайван орхих вэ дээ. Энэ явдлаас болоод эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг удирддаг, олон хүний амь нас эрүүл мэндийг аварсан эмч хүн шоронд ороод цаашид энэ төрлийн хагалгаа Монголд хийгдэхэд асуудалтай болж донор эрхтэн хүлээж өдөр хоногоо тоолж сугаа хүмүүс хэцүү байдалд орж байна. Нэгэнт л эрхтэн хандивлана гэж шийдсэн юм бол юунд араас нь гоншигонож шүүх, цагдаа болдог байна. Буян хийнэ гэж бодсон бол аль болох олон хүнд буян болж байвал сайн биз дээ. Анхнаасаа л өгнө гэж шийдсэн бол тэртээ тэргүй ялзраад муудах эрхтнийг юунд нь харамсаад нэхэл дагал болдог байна. Зам тээврийн ослоор няц дайрагдаад бяцраад, тасраад салчихсан бол ялгаагүй л байх. Одоо яая гэхэв өвдөж шаналж донор эрхтэн хүлээж байгаа хүн бүр, тэдний ар гэр гээд харуусал бачимдал, хараал ерөөлөө унших байлгүй.
Чи өөрөө автын ослоор үхэж далдраад бүх эд эрхтнээ сэлбэг задаргаанд хандивлаарай…..
Элэг бөөрийг нь хандивлана гэж байхад хамаг эрхтэн бүр яс шөрмөсийг нь хулгайлаад тоночихсон байхад үхсэний чинь буян бэ? Хүн хүнд өргүй шүү талийгаачийн хүүрээс эрхтэн тонож эцэг эх хүүхдүүдийг нь өмөлзүүлэх буян биш тонуул ш дээ. Тэр эмчийг нь шоронд хийх хэрэгтэй
Энэ бас нэг эрхтний наймаанд амташсан эмч нэртэй сүг байна. Та нар хэзээ л билээ. Саяхан 1 хүнээ бид алдсан. Жижүүр эмч нь 2 хүн нас барж байхад унтаж байвал яах уу ХУДт.хүндээ задлан хийлгэхгүй гэсэндээ асуудалгүй гэж гарын үсэг зурсан. Харин мөнгөөр эрхтэн гэвэл төрсөн эхээ ч задлах хүмүүс. Та нарыг эмч болооч гэж хэн ч гуйгаагүй. Мэргэжлээ тангарагаа мөнгөөр сольжээ. Бусдад сургамж болог. Эрхтний наймаачид. Өрөвдүүлэх тактик барьж гэнэ
ЭНЭ БАТЧУЛУУН ГЭДЭГ ЭМЧ НЭРТЭЙ ХЭДЭН САНЖГАР ТЭМДЭГ ЗҮҮСЭН ЦОГЦОСНЫ ЭРХТЭНИЙ ХУЛГАЙЧ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ ШҮҮ. ӨӨР БУСАД ХҮНД ЗАРЖ МӨНГӨ ОЛЖ АМИА ЗОГООДОГ НОВШИЙН ХҮҮР БАЙНА Л ДАА ЭНЭ БАТЧУЛУУН ХЯТАД БОЛ.
ХҮНИЙ ЭРХТЭНИЙ ХУЛГАЙЧ ЭМЧ НЭРТЭЙ МАХЧМН
GARIN USEG ZURSAN
Ээлжээ хүлээсэн олонд ммнь Б эмч таны гар маш их хэрэгтэй байна. Харилцаанаас харилцаа гэж доод албан тушаалтануудын хариуцлаггүй алдааг эмчид тохох нь даанч харамсалтай. Ухаант ард минь өршөө
Хулгайчийг нийтээрээ жигшдэг үе байсан юм шүү
GARIIN USEG ZURSAN YUM BAINA
Олон ёс зүйтэй эмч байгаа шүү. Та нар битгий тэгж шантааж хий
Бух зуйлээ Зов тайлбарлаж ,Хунтэй хун есоор хундэтгэлтэй хунлэг харьцах хэрэгтэй Ш дээ ! Эмнэлэг бод буяны уйлстэн Мон боловч хун руу Дайрах загнан харьцдаг нь заншил болоод бг нь хамгийн эмзэг зуйл. Энэ хун бухимдаж гомдсондоо л Шуухд огсон бололтой! Хунд хундэтгэлтэй харьцаж байх Естой занших сайхан Монгол Соелоо оноогийн нийгэм умартжээ. Уунээс бух юм уусэлтэй бж.
их тодорхой хуультай байх ёстой юм байна. Манайхан, хаа хаанаа нөгөө л ерөнхийлдөг монгол зангаараа хандаж л дээ. Харамсалтай байна. Айхтар сургамж боллоо...
Эд эрхтэний наймаа мөнөөс мөн. Эмчийн ёс зүй гэж байна уу
Ял хөнгөдсөн. Бага байгууллагаар нь хариуцлагад татах ёстой
SAIHAN SETGELTEI EEJ
Талийгаачийг хэн ч буруутгаагүй шүү дээ ! Таныг үл бүтэх хүмүүс зориуд энэ маргаанд тат ан оролцуулж хүнлэг бус үйлдлийнхээ бас нэг золиос болгож бгааг ухаараач дээ !
💗💗💗
ZOV SHDUU 💗💗💗
TER BATCHULUUN GEDEG ALUURCHING AMIDAAR N UURINH N HUL GARIIN YASIIG YHAJ AVAH HTEI
Нэг зүйлийг огт ойлгохгүй юм.Аваарь ослоор нас барж буй хүмүүсээс тэр гэх тэмдэггүй юм л үлдэж байдгийг хүмүүс мэдэх л байх. Тэгээд хэнээс бүрэн бүтэн хүүр болгож аль гэж нэхдэг юм бэ. Тасраад хэмхрээд няцраад мөч мөчөөрөө тараад байгаа цогцосыг цуглуулсан болоод оршуулах бол байдаг л зүйл. Гэтэл заавал бүрэн бүтэн хүн оршуулна гээд байгаа энэ логик нэг л бүрхэг сонсогдож байна. Зарим оношоор үхэж буй хүмүүсийн авах юмгүй болсон эрхтэн энэ тэр үлдэж буй хүмүүст нь тийм үнэлж баршгүй чухал зүйл мөн гэж үү. Устгалд оруулах ёстой эмнэлгийн хаягдал хог биш үү. Хэрвээ амьд хүнийг хөнөөгөөд эрхтэнийг нь авчихвал шал өөр асуудал мөн.
Хэцүү асуудал.Эрхтэн солих энэ мэс ажилбар нь хэдэн төгрөгийн үнтэй бол,донорт нь улсаас юу өгдөгийн гээд харьцуулаад нэг үзээрэй.