
"Ноорог" пейжийн ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан ноцтой мэдээлэл хийсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван: “Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом тоглуулах, зохион байгуулах мөн үүний үндсэн дээр Монгол улсын иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учруулах гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн 4 жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 365 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргийн 299 нь шүүхээр шийдэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг.
Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-"гийн бүлэглэл гэсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл бий. Энэ бүлэглэлийг "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд баривчилж авч ирсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 28 хүний бүрэлдэхүүнтэй иргэн Г-гийн бүлэглэл гэж бий.
Энэ бүлэглэл дээр мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж хоёр этгээдийг саатуулсан. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг иргэн Б-гийн бүлэглэл гэж бий. Энэ бүлэглэл нь өчиигдөр орой мэдээлэл хийсэн А.Баяржавхлангийн хамаарал бүхий 18 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл. Уг бүлэглэл нь гадаад улсаас ажиллаж байгаа гэдэг нь өчигдөр хийсэн мэдээллээс нь тодорхой болж байх шиг байна. Энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог нь маш олон иргэдийг хохироодог. Мөн олон иргэдийн санхүүг үгүй хийдэг. Мөн дээрээс нь иргэдийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэдэг.
Өчигдөр мэдээлэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгаж байгаа.
Гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги нь Эрүүгийн хуулийн 3.8.1-р “зүйлд зохион байгуулалттай гэмт бүлэг гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш хүнтэй тогтвортой нэгдлийг хэлнэ” гэж заасан. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос "Торгоны зам" нэртэй мөрийн тоглоом зохион байгуулагчдын таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын 11 иргэний 20 дансыг битүүмжилсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон. Нэг хүн нь иргэн Б гэх хүн байгаа. Энэ иргэн нь 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байгаа. Энэхүү иргэнийг одоогоор саатуулан шалгаж байна.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул: Иргэн А.Баяржавхлан өчигдөр цагдаагийн албан хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган тухайн алба хаагчидтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн. Өчигдөр мэдээлсний дагуу тухайн иргэн 2024 оны есдүгээр сард "Хянамгай бай" аяны хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг над руу явуулсныг тогтоосон.
Цагдаагийн байгууллагаас хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй нь тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг.
Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг. Энэ хэрэгтэй нэр холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно. Иргэн А.Баяржавхлан харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглан цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Хууль бус гэмт хэрэг хийсэн албан хаагчидтай цагдаагийн байгууллага эвлэрэхгүй” гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл8
Sain shalgaad 1 musun 1 tiish ni gargaarai Taivan darga aa. Zaluus gemgui bailgui dee. Heden zuun Terbumiin gemt heregtenuud Torguulih buu hel Said hiij Gishuun bolson bgaa shuu. Bas ene Noorog.mn-eer "Grand Grandest Sensation" degdeej baigaad Tsaaguur ni jinhene tom "Mega Hulgai Luivariin"- iin ajillagaa yavna shuu gedeg Arvin Tuuh bii shuu dee.
Мөрийтэй тоглоомноос болж олон зуун магадгүй мчнган залуу гэрр бүл санхүүгийн дарамтанд орж хямралд орж байна Мөнгө гадагш урсаж эдийн засагт маш хортой Баыдхл иым байхад нийгмийн энэ том асуудлыг үл хаыхарч зарим гишүүн АН ы бүлэг яхүний эрхийн комисс үзэл өодлын асуудал болгож өрөөсгө хандаж баына Ноорогын нэг залуу А О гэгч төрсөн дүү ахтайгаа нийлж зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн гэж саатуулагдсан юм байна Ноорогын бусад залууг бас шалгаж баыгаа өиз Зарим нь холбогдолгүй байж болно
Үзэл өодлоо илэрхиылэх эрх чөлөөний талаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэгтэй болмоор байнаа сэтгүүлч хүний эрхиын комиссынхаан Манаыд баримттай үнэнийг бичдэг олон сайн сэтгүүлч бий Тэднийг цагдаа хүчниыхэн ээрээд байдаггүй Яагаад гээд бодоорой Хэн ээрүүлдэг вэ гэвэл улс төрийн тэмцэлдэгч хүчнүүдэд үйлчилж баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж эсвэл дэвэргэж бичдэг сэтгүүлч асуудалд холбогддог ятэднийг сэтгүүлч гэхээс илүү суртал ухуулагч гэмээр Гол зорилго нь өрсөлдөгч талаа унагаж засгийн эрхэнд гарах гэсэн улс төр эдиын засгийн бүлгүүдэд үйлчлэх юм Орчин үед иым бичлэгүүд нийгэмд аё холбогдолгүй болоод байна Юмны үнэ нэмэхийн эсрэг чдуурлын эсрэг байна гэж өиёиж байгаа сэтгүүлёдийг дарамтлаад байгаа юм алга
45 их наядын нүүрсний хулгайч нараа хэзээ ингэж баривчлах вэ?
хэмх нүдэж шалгаа
Хавтаст хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтыг үзээгүй байж янз бүрийн дүгнэлт хийж хэн нэгнийг зөвтгөж буруутгах нь зохимжгүй ээ.Шүүхийн шийдвэрийг л харцгаая.
Ноорогийн залуусыг сайн шалгах хэрэгтэй Баяржавхлан гэх этгээдүүд нэг л бүлэг байх шүү .Баяржавхлан гэх этгээд гадаадад зугтаж гараад би энэ хэрэгийг ганцаараа хүлээнэ гэсэн байх Ноорогийн үүсгэн байгуулагч гэх шарзайсан залуу та нар биднийг илрүүлхээ өнгөрсөн гэх маягтай ярих болгондоо шарзайгаад л доогтой инээгээд байсан нь ийм учиртай байж
ЦАГДАА ЦАГДААГАА ЯГ ШАЛГАЖ ХАРАГДААЧ. НӨГӨӨ АВТОМАТ ТОГЛООМ АЖЛУУЛААД БАРИГДААД БАНТААД БИ ЭНЭ БАЙРАА МАРТСАН БАЙНА ГЭЖ ДОРОМЖИЛДОГ ЦАГДАА ХЭН БИЛЭЭ БӨХӨӨ БИЛҮҮ ЮУ БИЛЭЭ.ТЭР ТЭНЭГ ЧИНЬ ЯГ ЯАСАН, ЯМАР ЯЛАА АВСАН, ЮУ БОЛСОН.СЭТГҮҮЛЧ, ЦАГДАА, ХУУЛИЙХАН БҮГД НАМ ДАРАА БИЗ ДЭЭ.ИЙМ Л ГАРУУД ЦАГДААГ ЧИНЬ САМАРЧ СУУГААШ ДЭЭ.ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА НАР МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА. ДАА.ТЭР ХУРАНДАА АЖЛАА ӨГСӨН НЭРТЭЙ ХАА НЭГ ГАЗАР ТАРВАЛЗАЖ ЯВАА ДАА, БАС БОЛООГҮЙ 36 САРЫН ТЭТГЭМЖЭЭ АВААД ЯВСАН БАЙХ ДАХА.ЦАГДАА ЦАГДААГАА ШАЛГАЖ ХАРАГДААРАЙ.....