.jpg)
О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Бид П.Батчулуун эмчийнхээ хүүхдүүдээс түүний биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгч болох уу гэдэг зөвшөөрөл авсан. Өнөөдөр П.Батчулуун эмчийн биеийн байдал тун муу байгаа. Бид нар өөрсдөө эмч хүмүүс учраас энэ хүний талаар санаа зовоод энэ мэдээллийг хийж байна. Эмч хүн гэдэг чинь ялгаа байхгүй зүрх нь цохилдог, сэтгэл нь хөдөлдөг жирийн хүн. П.Батчулуун эмчийн маань сэтгэл санаа өнөөдөр маш хүнд байгаа. Хоёрдугаарт энэ асуудал дэгдэхээс өмнө ерөнхийдөө суурь өвчин нэлээд ихтэй зүрхний өвчтэй байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх.
2013 онд П.Батчулуун эмч маань энэ донорын хуулийн хэлэлцүүлэг хийх гээд хуралт зарлачихсан байж байтал гэв гэнэт ухаан алдаж унасан. Тэгээд зүрх нь 16 минут бүрэн зогссон. Яг эмнэлэг дээр байсан тулдаа сэхээн амьдруулах ажиллагаа хийсний үндсэн дээр зүрх нь эргэж ажилласан.
Тэгээд зүрх нь зогссонтой холбоотойгоор нийтдээ үүнээс хойш таван удаа зүрхийг тэжээдэг зүрхний гол титэм судсандаа тэлэгч тавиулсан. Сая шүүхийн шийдвэр гарсны дараа дахиад нэг судас нь бөглөрөөд дахиад нэмж нэг тэлэгч тавиулсан. Дээр нь чихрийн шижин өвчтэй мөн бас яг өнөөдрийн байдлаар зүрхнийх нь үйл ажиллагаа нь 33 хувьтай байгаа. Ер нь хэзээ ч зүрх нь зогсох магадлал өндөр байгаа. Бид бол хууль мэдэхгүй эмч хүмүүс. Ерөнхийдөө П.Батчулуун эмчийн маань биеийн байдал ийм хүнд байгаа учраас цаашдаа энэ их айхтар сэтгэл санааны дарамтыг давж гарч чадахгүй гэж бид үзэж байна. Тийм учраас энэ хүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд П.Батчулуун эмчийг төр засгаас өршөөж өгөөсэй гэж хүсч байна.
Ер нь бол бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж үнэхээр бодохгүй байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах хуудас гэж таниулсан зөвшөөрлийн хуудас байдаг. Энэ хуудсаар дамжуулж эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн маань зөвшөөрөл авдаг.
Тэр хүн нь тэнгэрт халих гээд эргэж амьдрах боломжгүй боллоо гэдэг мэдээллийг хүлээн авсан ар гэр, ах дүү хамаатан садан сэтгэл санааны хувьд ямар хүнд байх нь ойлгомжтой. Яг тэр үед нь нүүр тулж очиж уулзаж танай хүн нэгэнт тэнгэрт хальж байгаа учраас бусад хүмүүст буян болооч ээ гэж гуйдаг энэ хэцүү албыг гүйцэтгэдэг хүмүүс бол манай эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүмүүс байдаг. П.Батчулуун эмч маань яг л энэ үүргийг гүйцэтгэж, энэ байгууллагыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн 7 жил ажилласан. Тэгээд тийм хүнд нөхцөлд тэр хүмүүс дээр очоод энэ асуултыг асууж гуйна гэдэг бол маш хэцүү зүйл. Тэр таниулсан зөвшөөрлийн хуудас нь тэр хавтас хэрэгт нь байгаа байх. Тэгээд энэ батлагдсан журмын дагуу л энэ үйл ажиллагаа явагдсан. Тэрнээс биш манай багийнхан очоод танай хүнийг донор болгоё гэж хэлэх эрх угаасаа хуулиараа хориотой байдаг. Тийм учраас П.Батчулуун эмч энэ журмынхаа дагуу л энэ үүргийг гүйцэтгэсэн” гэв.
Ж.Бат
Сэтгэгдэл19
Emch neetei heden avilgachdiin magi negniigee ih sain hamgaalj bna ta nar
Тэр талийгачийн ар гэр муу ерын хүииүүс байна Энэ эмёийг үхүүлж байж санаа нь амрах юм байна Шүүгчээс ч гэсэн асуумаар байна Тэр үхсэн хүн босох уу. нэг рүнийгмзаавал шоронд хийж байж санаа амардаг ямар харгис ар гэр шүүгч вэ Шүүгчээ шударга ес тэгээд тогтоо юу
Чадалтай эмч нараа хамгаалаачээ.Эрхтэнийг өөртөө аваад хийсэн биш өрөөлийн амийг авраа биз дээ.Хэдэн тэрбумаар идсэн авилгачидаа шоронд суулгаж чадахгүй байж өчнөөн хүний амь аварсан эмчийг юун ч хурдан хэргийг нь шийдчихдэг юм. Эрүүл мэндийн шалтгаанаар суллах хэрэгтэй!
Тэр талийгаачийн ар гэр гомдлоо татаж аваачээ Чмар муухай хүмүүс вэ Чах гэж зөвшөөрч гарын үсэг зурсан юм Зөвшөөрчихөөд дараа нь олон юм ярьсан байна лээ Эмчийн бие муждвал ар гэртэы шүүхдэлцэх хэрэгиэй яанх тохирёихоод эргэж буцсанаас болж эмч эрүүл мэндээрээ хохирч баына
чихрийн шижин нүд хөл гар тархи бүх юм иддэг гээз дээ. ухамсарлахгүй улайраад дайраад талийгчаас жаахан илүү авцымуу. тархинаас эмэнд цус, гандан мах нтр авдаг. гэр бүл нь гүйцэт заргалдаж чадах юмуу. өршөөхгүй байгаа ч юм шиг. сүнс нь гомдоод байсын болуу. эмч нар одоо зөндөө хашраа байлгүй дээ. урьдчилсан хориогоор хугацаа нь гүйцэж байна уу. талийгчийн гэр бүл уучлал үзүүлэхээ өөрсдөө мэдэж. уг нь одоо хойд төрлөө олсон байлгүй дээ. эндээс гай удаад хүүр лүү нь дуудаад яадгийм.
Ар гэр гь хэл ам хийж буян биш муу ер болгожээ
ер нь эрхтэн солих тийм их хийгдэх засал биш байхаа. эмчилгээ чадваржиж улам сайжрах хэрэгтэй байх. осолд орж гэнэтийн байдлаар бүр эрхтэн дутуу нөхөгдөх шаардлагатай болчоогүй бол. тэр л өвдөгний үрэвсэл үе урагдал, тэр үхэжсэн элэг бөөр, үхжүүлэхгүй эдгээх.
цогцос хөндөх ёс үйлдээгүй байх. эд эрхтэн авахдаа. задлан хийсэн хүнийг ямар нэг энерги дагаад. бүтэлгүйтэх гайтах. цогцосны хаана нь хүрнэ тэндээс нь сүнс нь юүлэгдэх учир. буруу юүлэгдэх. буруу хүрсэн байх.
цаана зогсох тэр хоёр эмчийн гар 🤝🏻 тэнд эхлэж хүрээгүй биз дээ. доогуур хэсгүүдэд эхлэж хүрсэнээс. сайн лам хамба мамаас асуухгүй юу доо.
Хамгийн гол буруутан нь бүрлээчийн амийг хөнөөсөн жолооч. Хохирогчийн ар гэрийнхэн эмчид гомдолгүй гэдгээ хэлсэн гэсэн. Анхнаасаа хэргийг амь хохирогчийн буруу мэтээр цагдаа нар нь харьцаж байснаас ар гэрийнхэн нь бухимдаж олон нийтээс тусламж эрсэн. Донорын хуулиа батлуулах гэж шүүгчидтэй нийлж жүжиг тавиад байна уу ? Мөнгөнд дуртай эмч нар ч донор олохын тулд эрүүл хүнийг хүнд өвчтэй мэт оношлоод наркотик тариа хийж гүн шоконд оруулж тархийг нь үхжүүлж байхдаа ч сийхгүй шүү. ЭМ-ийн сайд Мөнхсайхан " эмчийн буруутай үйлдлээс хүний амь хохирсон тохиолдолд эмчийг хорьдог улс орон байдаггүй. Бид эмчээ хамгаална " гэж ярьж байсан. Эмчээ хамгаалах дуртай бол өвчтөн үйлчлүүлэгчээ эхлээд хамгаал.
үзэсгэлэнт одын тайванбатын яриаг сонссоон. тайванбат чинбаа нтрийгээ эмчлээд өгөх юмсан гэж бодолгүй яах вэ. эмч яарч түргэдсэн байх, өөрөө ч өвчинтэй.
протоколд тусгасанаас илүү авсан. хэлсэндээ байгаагүй. ер нь хойшид яах юм. яригдах ёстой болчоод. хөндөх ёс зүй.
Энэ ч нэг л хүний айхтар занаанд орчихсон хүн байхаа даа !
Энэ ч нэг л хүний айхтар занаанд орчихсон хүн байхаа даа !
Юм л бол эмч нар дуу дайрч давшилдаг болж. Өчүүхэн бага цалин аваад амь насыг чинь хврах гэж ажиллаж байдаг хүмүүс бол эмч нар шүү
гомдол гаргасан талийгаачийн ар гэрийнхэн яасан харамч муухай хүмүүс вэ.энэ эмчээр амь насаа авруулах байсан хүмүүсд гай болж нүгэл хурааж байх шив
хүмүүсд гай болж нүгэл хурааж байх шив гэвэл. ер нь хүүр хэнд ч хэрэггүй, эзэндээ ч хэрэггүй. гэвч эмчлэх боломж хайхгүй слесарь эд анги солигч бизнес руу улайрах явдал болохгүй тулд сэрэмжлүүлэг болж байган болуу. аспирин уух, кислтаагаар турбаа цэвэрлэх, сэтгүүрээр сэтлэх, стент тавих, бөөр элэг сэлбэг солих. поток конвейер болгох гээд байх шиг яриа яваад. анхаарал тэрэнд тавиад. мөнхсайхан биз дээ тэр чинь.
шижин: гемоделиаз, бөөр солих. зүрх судасны үйл ажиллагааны дутагдалд ороод удаж байгаа хүнд, тархи нь маанагарч байгаа хүнд бөөр элэг шилжүүлэх 😏. үүнтэй зууралдаж байсан нэгэн эмч зүрхээр үхлээ гэхэд намайг бүү сэхээн амьдруулаарай гэсэн гэжууга.
OLON TALIIGAACHIIN SUNS HARJ BGAAA BARAG AMIDAAR BIENEES ERHTENIIG N AVDAG BHAA OLON TALIIGCH NARIIN HARAAAL HURCHEE MEDEEJ . TALIIGCH BAS HUN SHUU HUNDLEH HTEI