
Данийн нутаг дэвсгэрт харьяалагдах Гренланд арлын өөртөө засах захиргааны Ерөнхий сайд Мут Эгеде гуравдугаар сарын 10-нд ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, "АНУ Гренланд аралд маш хүндэтгэлгүй хандаж байна. Өнөөгийн дэлхий нийтэд үүсээд байгаа олон үйл явдлыг бодохорх айдас төрж байна. Дэлхийн дэг журам олон чиглэлээр хэлбэлзэлд өртөөд байна. Америкийн хувьд маш тогтворгүй Ерөнхийлөгчийн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд байна, энэ нь олон хүний санааг зовоож байна” гэжээ. Гренландад өнөөдөр буюу 3-р сарын 11-нд парламентын сонгууль явуулна. Мут Эгеде мөн хэлэхдээ, түүний харьяалагдаж буй нам Инуитүүдийн нийгэмлэг ялалт байгуулбал өргөн хүрээтэй, олон намын эвслийн Засгийн газар байгуулна гэж найдаж байна. Мөн сонгуулийн дараа хийх хамгийн чухал ажил бол Америкт байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэг болно.
Америкийн тал Гренланд арлыг хяналтдаа авна гэж хичнээн удаа хэлсэн ч энэхүү нутаг дэвсгэр өнө мөнх Гренланд арлын ард иргэдийнх юм.
Гренланд арлын эдийн засаг олон ургалч байдлаар хөгжиж ёстой, аялал жуулчлалын салбар, уул уурхайг эрчимтэй хөгжүүлбэл загас агнуураас ихээхэн хамааралтай байдлаа бууруулах боломжтой" гэжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болноосоо хойш Гренланд арал, Панамын сувгийг Америк хяналтдаа авна гэж байр сууриа олон удаа илэрхийлээд зогсохгүй, үүний тулд зэвсэг хэрэглэх боломжтой гэсэн. Гренланд арал Хойд Америкийн зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн том арал юм. Уг арал нь Данийн нутаг дэвсгэрт харьяалагдаг. Дээд хэмжээнд бие даан засаглах эрхтэй бөгөөд батлан хамгаалах, гадаад харилцааг нь Данийн Засгийн газар шууд удирддаг юм. Дашрамд дурьдахад энэ арал нь газрын ховор элемент зэрэг олон нөөц баялагтай юм.
Г.Бямба
Сэтгэгдэл7
Шуналтай банкны эзэд корпорациудын эзэд газар доорх түүхий эдэд шунахаа зогсоо. Эх дэлхий та нарын шуналыг гүйцээж чадахгүй.
8 сая иргэдтэй панам ану иргэншил state
Грeнланд арал ру нэг батольон цэрэг явуулахад л Амёрикийнх болно ! хэн ч өмгөөлөхгүй зүрхлэхгүй !
Шаа бадмаа. Хятад сая цэрэг явуулахад Монгол тэднийх болох уу. Барьцышд . Энийг геополитикд тооцно биз банди аа. Бөгсөө арчаад солиор
Одоо тэгээд том гүрнүүд ямар нэг газар нутгийг өөртөө нэгтгэж авна гэж мэдэгдээд л нэгтгээд авчихдаг болох юм уу?!
Гараад чанга хашгирвал яасын. Чамайг зогсоо гээд бичихээр зогсох болов уу
Trampiin ene asyydal neg bol?.....heterhii tom heneerhel neg bol deerengyi tom edeen hatgalt eereer tailbarlah arga alga,Grenlandiin telee tylaldah bolno suu!!!!!!!!!!!!