sonin.mn

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 6 /РИА Новости/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтод Мюнхений “Бавариа”-гийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Леверкузений “Байер” багийг 3:0 харьцаагаар ил давуу хожлоо.

Мюнхенчүүдээс Харри Кейн 9 ба 75 дахь минутанд дубль хийсэн бол Жамал Мусаила /54/ гурав дахь гоолыг оруулав. Леверкузений Норди Мукиеле 62 дахь минутанд улаан хуудас авч талбайгаас хөөгдсөнөөс хойш “Байер” багийнхан 10-уулаа болж тоглолтыг дуусгажээ.  

Хоёрдугаар үеийн 58 дахь минутанд “Бавариа”-гийн ахлагч Мануэль Нойер бэртэл авснаар түүнийг 21 настай Йонас Урбиг орлон тоглолоо.

Энэ улиралд хоёр баг хоорондоо гурван удаа учраа таарсан байна. Германы аварга шалгаруулах тэмцээний хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөсөн /1:1, 0:0/ бол Германы цомын тэмцээнд леверкузенчүүд “Бавариа”-г шөвгийн 16-гаас “мулталжээ”.  


Хариу тоглолт 11-ний өдөр Леверкузенд болно.




Мөн өчигдөр Лиссабонд болсон Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтод Испанийн “Барселона” багийн хөлбөмбөгчид Португалын “Бенфика”-г талбайд нь 1:0 харьцаагаар хожлоо. 22 дахь минутанд Пау Кубарси улаан хуудас авч талбайгаас хөөгдсөний дараа барселончууд 10-уулаа тоглосон боловч 61 дэх минутанд Рафиньягийн оруулсан гоол ялалт авчрав.

Энэ улиралд тус хоёр баг Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатанд учраа таарч, барселончууд 1:3, 2:4 харьцаагаар хожигдож яваад сүүлчийн шүгэл дуугарахад 5:4 харьцаагаар хожиж дуулиан тарьсан билээ. 



Б.Адъяахүү