
Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар сэрэмжлүүлэх нь
Үндсэн хуулиар баталгаажсан Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, дарга Х.Нямбаатар, түүний дор үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйлдлүүдийн талаар 2025 02 24-д танд ил захидлаар хандсан билээ. УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгохыг даалгасан УДШ-ийн шийдвэрийг Нийслэлийн удирдлага хэрэгжүүлэхгүй, Менежментийн багийн бие даасан үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэхгүй, эмнэлгийг хүчээр өөрийн төсөвт байгууллагын харьяалалд байлгасаар байгаа.
34 жилийн турш тасралтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьчлалыг дуусгавар болгохгүй эрх мэдлээ ашиглан төсөвт байгууллага хэвээр байлгаж, санхүүжилтийг гэв гэнэт таслан зогсоож, 100 гаруй эмч, ажилтны цалинг зогсоож хүмүүсийг хохироож байгаа.
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч Отгонжаргал тус клиник төвийн ерөнхий санхүүч Л.Байгальмаатай ярьж, “Х.Гүрбазар захирлын эрхээр” зөвхөн цалингийн гүйлгээ хийнэ. Өөр ямар ч гүйлгээ хийхгүй, цалингийн гүйлгээг шивж оруул гэсэн. Энэ дагуу Х.Гүрбазар захирлын гарын үсэг, байгууллагын хүчин төгөлдөр тамга бүхий хүсэлтээр тус төвийн ажилтнуудын цалингийн гүйлгээ хийгдсэн. Энэ нь Нийслэлийн Засаг дарга телевизээр Менежментийг багийг тамгаа аваад зугтсан, ажилчдын цалинг тавиулах гэхээр болохгүй байна гэсэн нь худал мэдээлэл тараасан байсан гэдгийг нотолж байна.
Хотын удирдлага биднийг “Тамгаа аваад зугтсан” гэдэг худал мэдээлэл тараасны цаана хууль бусаар шинээр тамга хийлгэх оролдлого явагдаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн албанаас энэ сарын 21-нд эмнэлгийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарт хандаж, “Тамга гээгдүүлсэн тул шинээр бүртгүүлэх хүсэлт ирж байгаа нь ямар учиртай болох талаар тайлбараа ирүүлэх”-ийг утсаар мэдэгдсэн.
Бүртгэлийн газарт бид холбогдох баримт тайлбарыг гаргаж өгсөн. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий томилогдсон захирал, хуулийн хүчин төгөлдөр эрх бүхий тамга байсаар байхад НЭМГ-аас тус төвийн захирлаар хууль бусаар томилогдсон захирал гэх Дэлгэрбаяр нь УАУЭСКТ-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг дахин хийлгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ үйлдлийн талаар тодруулах, тайлбар өгөх зорилгоор Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэстэй 2025.02.25 өдөр манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж уулзан, Шүүхийн шийдвэрүүд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг түдгэлзүүлэх Захиргааны хэрэг үүсгэж байгаа тухай тайлбарлахад ахлах мэргэжилтэн нь “Цагдаагаас бичиг” ирсэн учраас манайх бүртгэсэн, Ерөнхий газраас танайд бичгээр хариу өгнө” гэсэн.
Хууль бусаар томилогдсон захирал Дэлгэрбаяр, хууль бусаар хийлгэсэн тамгатай холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй хариуцлагыг Менежментийн баг, тус багаас томилогдсон албан ёсны гүйцэтгэх удирдлага хариуцахгүй. Тиймээс Нийслэлийн удирдлага, Эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танаа болон олон нийтэд сэрэмжлүүлж байна.
УАУЭСКТ-ийн менежментийн баг нь хуулийн дагуу гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Хуулийн дагуу шийдвэр гарвал байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэн өгнө. Харин хууль бус шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын үйлдлийг дагалдан өөрсдөө хууль зөрчигч болохгүй.
УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар гарсан Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд, Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.
Мэргэжлийн багийн ахлагч Ж.ХАТАНБААТАР
Улаанбаатар хот 2025.02.26
Сэтгэгдэл45
Зайлах цаг нь ирэхийг хүн сайн мэдрэх ёстой
Юм уншаад ойлгов уу?
ХАТАНБААТАР ГУАЙ ОДОО БОЛНОО, ЦОЛ ГАВЪЯА ХӨРӨНГӨ ЮУ ШУНАСАН БҮХНЭЭ ХАМСАН БАЙНА, ОДОО ТАЙВАН АМЬДАРВАЛ ЗҮГЭЭРБИШҮҮ?
Энэ эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байлаа. Ямарч төлбөр авдаггүй ажилчид нь чинь сэтгэлээсээ хүнд ханддаг сайхан л газар байсан. Одоо чинь үнэгүй чанартай юм тун ховор болсон цаг. Хотын даргын маань ямар кноп нь таарахгүй булаах тараах дээрээ тулаад байгаа юм бол доо.
Аливаа юманд хариуцлага гэж нэг юм байдаг юм. Менежментийн гэрээгээр хувьчилж авсан бол гэрээнгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол хариуцлага. Харин Хатанбаатар гэдэг хүн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлт авчихсан хүн. Ийм хүнд тэгээд нийслэлийн өмчийг өгөх ёстой юм уу??? Үнэгүй байсан энэ тэр гэж худлаа ярихаа больж үз
МЕНЕЖМЕНТ Л ГЭХИЙН ЯГ ҮНЭНДЭЭ ХУВЬДАА АВАХ Л ГЭЖ УЛАЙРААД БАЙГААМ БИШҮҮ, ХҮҮГЭЭРЭЭ ӨМЧИЙН ЭЗЭН ДАРГА ГЭЭД ТАВЬЧИХСАН, ААН
Та даатгалаа төлсөн бол юу гэж төлбөр авах вэ дээ
Хууль зүйн сайд та энэ хууль зөрчиж хутган үймүүлж илтэд худал мэдээлэл зориуд зохион байгуулалттай тарааж байгаа үл бүтэх гүжирдэн гүтгэгч нөхдүүдийн явуулж байгаа хууль зөрчсөн бусармаг үйл ажиллагааг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхийг иргэн хүний хувиар гүнээ хүсэж байна
ХОТ АВАА, ХАРИН ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙГЭЭРЭЙ, ТЭР ХҮҮХДИЙН ЭМНЭЛГЭЭ ГАРГААРАЙ, БИ АВЧ ЯВЖ ЧАДСАНГҮЙ, НАСААРАА ИДЭХ ЮМ БАЙНА ГЭЭД ӨГЧИХВӨЛ НЭРЭНД ЧИНЬ САЙН БУСУУ
Нийслэлийн удирдлага, хан ордынхан бүгд ялзарсан. Гадаадын аар саар хөрөнгө оруулагч нэртэй ваар, гуанз, наймаа худалдааны сүлжээнийхэн орж ирье гэвэл нийслэлийн удирдлага түүний доорхи төрийн албан хаагчдыг уриж зугаацуулах, авилгалын аргаа бүүр хэдэн жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд нийслэлийн удирдлага ууссан. Бүүр ялзарсан, зөв сэтгэлгээтэй нэг ч хүн байхгүй.
ХАТАНБААТАР ГУАЙ ИХ УЛАЙРЧ ДАРГА БОЛГОН РУУ ЗАХИДАЛ ШИДЭЖ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖ ӨӨРӨӨ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРОВ, ТАНЫ ӨМНӨӨС САНАА ЗОВОХИЙН
Энэ шуналын уутыг яана аа ...
Үнэн зөв хэзээд ялдаг юм даа чи өөрөө шуналаа тат
Зайлаа Хатанбаатар аа. Менежментийн гэрээгээр хувьчилж аваад гэрээнийхээ үүргээ биелүүлж чадаагүй чамд тэгээд нийслэлийн өмчийг үнэгүй өгөх стой юм уу???
Гэрээний үүргээ биелүүлээгүй чи шалгасан юм уу худлаа гүтгэхээ боль юуч мэдэхгүй хэвтэж амаа тат
Чи өөрөө зайлсан бай даа
Энэ Хатанбаатар одоо тамгаа авч зугтаад ажилчдынхаа цалинг 3 сараар өгөхгүй бүх буруу нямбаатарт нялзааж байхын. Яасан ханаж цаддаггүй шуналын тулам бэ
Харин хотын нянбаатар чинь булааж авах гээд улайраад хууль зөрчөөд байна
Энэ Хатанбаатар одоо тамгаа авч зугтаад ажилчдынхаа цалинг 3 сараар өгөхгүй бүх буруу нямбаатарт нялзааж байхын. Яасан ханаж цаддаггүй шуналын тулам бэ
Троллоо юм уншаад ойлгох ухаан байна уу
Нянбак хууль зөрчиж газар барилгыг нь булааж авах гээд үхлээ л дээ талуудаараа сэтгэгдэл бичүүлж нтр хөгийн мулгуу
202.9.40.241 зочин яасан ч завтай хүн бэ дээ. Минутын зайтай л коммэнт бичээд. Тусгай даалгавар гүйцэтгэгч юмаа даа.
Энэ хүний амьдралын зорилго болгож 40 өөд жил хийсэн бүтээсэн бүх зүйлийг зүгээр л шууд дайрч нураагаад хэн нэгэнд өгнө гэдэг дэндүү муухай нүгэл шүү,. Энэ эмч өөрийнхөө төлөө бус хүн ардын эрүүл энхийн төлөө анасаараа ажилласны хариу тэгээд энэүү,маш харамсалтай?!?!?!
Тийм шдээ энэ луйварчинд жа май ав гээд өгөхү
Odoo bno shuu ta
Zail
Одоо идэж ууж болсон бол болиоч энэ улс танайханд ямар өртэй юм 2 үеэрээ идлээ шдээ Хүүгээ бас захиралаар нь тавьчихжээ наадах чинь улсын эмнэлэг юм бна лээ шүү дээ
Эрүүл энхийн төлөө үнэн шударга ажиллаж бгаа эмнэлэг шүү, чи дут гөлөгөө
Одоо болиочээ 35 жил улсын хөрөнгийг идлээ баяжлаа.Улс өмчөө ав шунал нь барагдахгү өвгөн бэ?
Чи учрыг нь олоогүй байж битгий хуц өөрөө зайл троллоо
Өөрийн нэгч мөнгөөр аваагүй байж дээд шүүх менижмент яриад яахав.Гадна дотногүй навсгар эмнэлэг улсын төсвөөр санхүүждэг байж.ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ИДСЭН .УЛС ӨМЧӨӨ АВ
Өөрийн нэгч мөнгөөр аваагүй байж дээд шүүх менижмент яриад яахав.Гадна дотногүй навсгар эмнэлэг улсын төсвөөр санхүүждэг байж.ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ИДСЭН .УЛС ӨМЧӨӨ АВ
ҮНЭХЭЭР ӨӨРИЙН ЗӨВ БАЙСАН БОЛ ХҮҮТЭЙГЭЭ ӨРӨӨНДӨӨ БАЙХГҮЙ ЗУГТААЧИХААД ОДОО БАС ЮУ ГЭЭД БАЙГААН БЭ.УЛСЫН ӨМЧҮҮДИЙГ ҮНЭГҮЙ 30 ЖИЛ ИДСЭН БИЗДЭЭ.ХАНАЖ ЦАДАХГҮЙ ХУЦААД БАЙХЫН.АЖИДЧИДЫНХАА ЦАЛИНГ 2 САР ӨГӨӨГҮЙ БАЙЖ.НЯМБААТАР БУРУУТАЙ ГЭЭД ОРИЛООД БАЙХЫН.
Нянбаатарын буруу гэдэг нь илт байна дарангуйлагч хууль зөрчигч мэдлэг чадваргүй булаахаар санаархагч түүхэнд байхгүй Гажиг хотын дарга бас хууль зөрчигч
Өөрийн нэгч мөнгөөр аваагүй байж дээд шүүх менижмент яриад яахав.Гадна дотногүй навсгар эмнэлэг улсын төсвөөр санхүүждэг байж.ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ИДСЭН .УЛС ӨМЧӨӨ АВ
Чи нэг ч мөнгөөр аваагүй гэдгийг яаж мэдэв кк бас далдыг харнаа айн мэдрэлийн гажигт минь
Хатанбаатараа та одоо болио идэж ууж ах дүү хамаатан садангаа тэжээж болсон бол одоо больчихооч яах гээд ингээд улайраад байгаан асуудал но бна л гэсэн тэр тусам нь шалгаад өгөөсэй
Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байна малаа ойлгох ухаан чинь хүрэхгүй л дээ захиалгатай тролл
Хатанбаатар гуай та одоо болж үзээч.Олсон хураасан, залилсандаа сэтгэл чин ханахгүй л байна уу.Аливаа юм хэмжээтэй бас цаг хугацаатай гэдгийг та мэдмээр л юм. Төрийн албан хаагчдын цаг завыг барж эсэн бусын бичиг илгээхээ болиоч.
Нянгийн захиалсан новш минь чамд хамаагүй бүр их бичээрэй энэ ажиллагсад нь шүүхэд өг
уншлаа үзлээ харлаа Хатанбаатар чи тэгээд улсын байгууллагад хүүгээ өв залгамжлуулж байгаа юм шиг захиралаар нь тавьсан нь хууль ёсных уу хууль зөрчсөн асуудал юм биш үү бөөн будлиан нээх үнэнч шудрагын дүрд тоглохоо болиод улсын өмчийг өгөөч шналтай хар хүүр вэ
Чи өөрөө хэзээ нэг цагт хүүр л болнош дээ мулгуу малаа
хамаг хамаатан садангуудаа дарга нараар нь тавьчихсан тэгээд менежменийн баг гэж өөрийн хамаатнуудаараа бүрдүүлж байгаад хүү гүрбазараа захиралаар нь тавьчихсан үе үеийн засаг дарга нар бүгд л хувьчлалын менежментээ хангаагүй гээд дэмжээгүй байна тэгээд улс өөрийн юмаа мэдээд аятайхан аваад явая гээд байгаан биш үү хажуу эмнэлэг өнгө зүс ороод байхад ианайх гэж навсайсан юм бна ш дээ
Мөнгө олж байгаа хувийн эмнэлэгтэй харьцуулдаг бас л ухаан байна шүү толгой гэж олгой олгой
ЭМИЙН САНГУУД ДУРТАЙ ҮНЭЭ ХЭЛЭХ ЮМ. ҮҮНД ЧИНЬ ХЯНАЛТ ТАВЬДАГ ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ. САЙД НЬ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ. БӨӨРНИЙ ЭМ НЭПРИС НЭГ АПТЕКТ 10ШИРХЭГ НЬ 63 МЯНГА НӨГӨӨ ЭМИЙН САНД 90 МЯНГА, БАС НЭГТ НЬ 70 МЯНГА. . ИЙМ ХОЛ ЗӨРҮҮ БАЙДАГ ЮМ УУ. ЭНХ-ТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮРИЙ ХАЖУУД БАЙРЛАХ 24 ЦАГИЙН ЭМИЙН САНД 90 МЯНГА БАЙНА ЭНЭ ЭМИЙН САН АРАЙ ИХ ШУНАЛТАЙ ТОЛГОЙНДОО ОРСОН ҮНЭЭ ХЭЛЖ ЛУЙВАРДАЖ Б/НА