sonin.mn

Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын удирдан явуулсан эрчим хүчний реформ гэгч цахилгааны үнийг нэмэх шийдвэр нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулж буй.


Энэ тухай нийтлэлч Баабар: "Цахилгааны үнэ битгий нэмээ, реформ хийх гэж байгаа бол эхлээд Дарханы жишээгээр түгээлтээ хувьчилчихаар тун удалгүй Станцын дутаад байгаа мөнгө чинь босоод ирнэ гэж зөндөө гуйсан. Ерөнхий Сайд, Эрчим хүчний сайдаас эхлээд реформ хийх УИХ-ын комиссынханд хүртэл дуулгасан. Гэтэл эд реформ хийх гээгүй турж үхэж байгаагаараа реклам хийж бушуу хэдэн төгрөг олж аваад тэрүүгээрээ нэмж тансаглах гэсэн юм билээ. Тэрийг нь ойлгоогүй би ч тэнэг. Эрчим хүчний реформыг ард түмэндээ ойлгуулах гээд 8 тэрбум төгрөг тавьчихсан байна гээ биз дээ?" гэжээ.