sonin.mn

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд О.Алтангэрэл "MCS" групп, "Энержи ресурс" компанитай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Энэ үеэрээ тэрээр: "Хуулийн байгууллага нэр бүхий хүмүүсийг саатуулсан. Хуульд заасны дагуу гүйцэтгэх байгууллагууд тусгай ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол хүний эрх чөлөөг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө зорилготой байдаг.


Гэтэл хувийн хэвшил хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан, өөрөөр хэлбэл хувийн аж ахуйн нэгж дэргэдээ бараг тусгай байгууллагатай байсан гэсэн үг.


Үүнээс үүдэн тодорхой этгээдүүд саатуулагдан шалгагдаж байгаа. Монгол Улсад мөнгөтэй байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. н.Төрмандах гэж хүн саатуулагдаж байна гэсэн мэдээлэл бий" гэв.


У.Ану