sonin.mn

Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэрээ тэд: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар CU-ын урилга, зардлаар БНСУ-д аялж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. 


Бид тэр хүмүүсийг нисэх болон ирэх үед бичлэг хийж баримтжуулсан. Онгоцны буудалд буух үед очиж тэднээс хэний зардлаар явсан талаар асуух үед өөрсдийнхөө зардлаар явсан гэсэн. 


Гэтэл төрийн албан хаагч ажлаа хаяад өөрийнхөө зардлаар Солонгос руу явах нь байж боломгүй зүйл. Бид энэ хүмүүсийг АТГ-т өгнө. 

Ашигтай байрлал бүрт CU, GS25 дэлгүүрүүд байршчихдаг. Гэтэл гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. 

Энэ хүмүүс гаднын байгууллагаас авлига аваад, амаа үдүүлчхээд байдаг болохоор яаж ч чадахгүй байна. 


Солонгос руу сургалтад явсан гэх мөртлөө богц дүүрэн буцаж ирсэн. Үүнийг авлига авсан гэж харж байна. 

Найман нэрийн дэлгүүр, ТҮЦ эрхлэгчид эхнээсээ дампуурч байна. Олон улсын сүлжээ дэлгүүрүүд бидний ажлын байрыг үгүй хийж байна” гэв.


Ж.Доржоо