![sonin.mn](/storage/news_images/17394886961.jpg)
Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай. Харин хэдэн хүн Тавантолгойн нэг толгойг 17 жилийн өмнө албан ёсоор салгаад авчихжээ. Тэр нь өнөөдөр “Үндэсний баялгийн санд ирэх үү, “Энержи ресурс”-тээ үлдэх үү” гэдэг асуултын голд, анхаарлын төвд буй Ухаахудаг юм.
Ухаахудаг лицензэд Тавантолгой ордын коксжих нүүрсний нөөцийн бараг 40 хувь нь багтсан гэдэг. Тэр утгаараа, стратегийн энэ том “толгой” яаж яваад хэдэн хүний мэдэлд очсон нь олон нийтийн хийгээд хууль, хяналтынхны ч чихийг дэлдийлгээд эхэлжээ.
Ер нь бол, Ухаахудагийг ухаж, арвин ашиг олдог “Энержи ресурс”-т очих гол будилааныг хутгаж, бужигнуулсан хүнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодорч байгаа юм байна. Тэрээр УИХ-аас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг батлаад Засгийн газрын 132 дугаар тогтоолоор АМХЭГ-ыг байгуулахад анхны даргаар нь томилогдож байжээ. 1997-2000 оныг хүртэл ажилласан. Тэдгээрийн нэг нь Тавантолгой орд, тэр дундаа Ухаахудагийн лицензийн хожмын будилааны суурийг тавьсан байгаа юм.
Д.Жаргалсайхан өөрөө ч энэ лицензэд хамаатай бөгөөд Туулын эрэг дэх мөнөөх алдарт хотхонд амьдран суудаг. Харин түүнийг “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д багтаадаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч түүний олгосон 100 гаруй лиценз өнөөдөр хүчин төгөлдөр байдаг байна.
Тухайлбал, АМХЭГ-ын “Дорнодын ураны ордыг 1997 оны тавдугаар сарын 20-нд “Шинь Шинь” ХХК-д, Бороогийн алтны ордыг 1997 оны зургадугаао сарын 21-нд “Бороо гоулд” ХХК-д, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг 1997 оны наймдугаар сарын 21-нд “Цайртминерал” ХХК-д олгосон байдаг. Түүнчлэн УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр “хувьчлагдсан” Тавантолгой ордын өрөм гэгдээд байгаа Ухаахудагийг Үндэсний баялгийн санд буцааж авах асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаад эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Эрдэнэтийн 49 хувийг төрд авна” гээд явсан шигээ “Үндэсний баялгийн санд Ухаахудагийг багтаана” зүтгээд эхэлсэн бололтой. Энэ ажлыг гүйцэтгэх Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулжээ.
Ажлын хэсэгт холбогдох яам, мэргэжлийн хийгээд хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтай 7-8 хүнээс бүрдүүлсэн байна. Эндээс харвал, “Ухаахудагийн улс төр” дуусаагүй л бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл16
Д . Жаргалсайхан гэж хэн бэ , ө . х , хэний хүн бэ ....
Жинхэнэ эрлийз хуужаа хүн. Авилга хээл хахуулын хаан.
Женко УИХ-ын чуулганд ч суух завгүй гагцхүү өст дайсан "М-Си-Эс"-ийн эсрэг цуврал гүтгэлгийн кампанид ажлаа эхлүүлжээ!!! Бага ч гэсэн юмны учир гадарладаг хүнд бол эргэлзээд байых юм байхгүй л дээ! "Ухаа худаг" нь Таван толгойн бүлэг ордын дөнгөж 4% шүү дээ!! Гэхдээ хамгийн их нөөцтэй "өрөм" нь гэж дайрдаг? Хэрэв 4-хөн хувь нь "өрөм" юм бол үлдсэн 96% нь сул шороо болж таарах уу??!! Юманд өчүүхэн ч гэсэн логиктой хандмаар байна шүү, монголчууд аа!!
Сү.Батболдынх
Санжаасүрэнгийн Зоригийн фракцын хүн. Зориг ч сүүлд сайдаар нв очсон. Энэ үнээн.
Санжаасүрэнгийн Зоригийн фрөкцын хүн. Зориг ч сүүлд сайдаар нь очсон. Энэ үнээн. Улаан Жагаа соён гэгээрлийн ажил хийх болсон уу, яасан юм бэ дээ?
Тэр хүн олон лиценз авсан хүн дээ
День Хуар Нямтайширт бэлэглэсэн Цагаансуварга , Амарбаясгаланд бас бэлэглэсэн Бор Тээгийг хурааж авч чадах уу?
Нямтайширын авсан Нарийнсухайтын нүүрсний орд улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн бөгөөд коксждоггүй гэгдэх боловч үнс багатай талаасаа байгалийн баяжмал юм. Мөн 2 сая тонн антарцитийг ямар үнээр зарсан бол. Дан хүрэн нүүрсээр тооцож татвар төлдөг юм биш байгаа?
Монголын хамгийн баян хүн хэн бэ? гээд учир мэдэх хүнээс асуусан чинь энэ Жаргалсайханг гэж билээ
Дэлгэрсайхан сайдын төмрийн орд, Нямтайширын Цагаан суварга
Дэлгэрсайхан Хүдэр суман дахь төмрийн хүдрийн ордыг "БЛТ" ХХК-иас дээрэмдэж аваад хятад руу вагоноор урсгаж байгаа хүн дээ!!
huurhii muu enhbayriig ulsaasaa bayn hvn gej tarhi ugaasaar baigaad zailuulj heleh hvngvi bolj avaad heden erliiz nuhdvvd hiisen ajil
Юун шуугиад эxлэx гэж xуулиар тогтоогдсон гэмт xэрэг. Шууд буцааж аваx нь тов тодорxой болчихоод байгаа одоо xарин xолбогдоx xэрэгтнүүд сэм xуйвалдагчдийг нь (тэр анxны улсыг) тодруулан шийтгэx замдаа орсон.
Жаргалсайхан гэдэг хүнийг зориуд даргаар нь тавьж байгаад тойруу замаар дамжуулж авсан юм биш үү.
Зоригийн аллагыг энэ бүлэглэлээс л хайх хэрэгтэй юм байна. Жаргалсайхан гэгч нь их сэжигтэй санагдаж байна. Ард нь манай анхны ерөнхийлөгч байсан юм уу? Төрийн нууцыг энэ хоёр л сайн мэднэ ш дээ.