![sonin.mn](/storage/news_images/1739252007173793442617374148792.jpg)
Нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо!
Үндсэн хууль яах гэж өөрчилсөн юм бол?
Засгийн газрыг огцруулах санал гарснаар Монголын улстөр хөдөлгөөнд орж эхлэв. Ардчилсан хувьсгалаас хойш гүйцэтгэх засаглал хамгийн хэврэг нь байж, олон Засгийн газар унасан түүхтэй. Засгийн газар тогтворгүй байгаагаас хөгжил урагшлахгүй байна гэж дүгнээд “Үндсэн хууль”-аа хүртэл өөрчилж үзсэн. Ардчилсан Үндсэн хуулийн түүхэнд одоо хамгийн тогтвортой Засгийн газар ажиллаж байна.
Гэтэл... Хамгийн тогтвортой Засгийн газрыг хамгийн олон ЗГ-ын толгойг залгисан компани унагах гэж оролдож байна. Хуучнаараа байя гэж байна. Одоо үндсэн хуулийн өөрчлөлт нь тогтвортой Засгийн газар бий болгох зорилгоо хэрэгжүүлж чадах уу? гэдгийг шалгах цаг ирж байна.
Үндсэн хуульд зааснаар ЗГ-ийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг дэмжиж гарын үсэг зурснаар хэлэлцэж эхлэх ёстой бөгөөд санал хураалтанд оролцогчдын олонхиор огцруулах боломжтой юм байна. Юм байна гэдгийн учир нь үндсэн хуулиын энэ заалтыг улстөрийн ажиглагчид “За даа бараг хэрэглэхгүй биз дээ...” гээд тоолгүй орхисон ба өмнө нь засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэх босго парламентын 1/3 байсныг 1/4 болгон бууруулсныг анзаараагүй юм. Өмнө нь 76 гишүүнтэй парламентын 19 гишүүний саналаар огцруулах асуудлыг хэлэлцдэг байсан бол одоо 126 гишүүтэй парламентын 32-оор орох болсон байна. Порпорц бол порпорц, тэнцэтгэлийн хоёр талын тоо ямар байх чухал биш, харьцаа л чухал юм. Тиймээс ЗГ огцорвол МАН-ын Үндсэн хуулийн өөрчлөлт шал дэмий юм байсан гэх дүгнэлтэнд хүрэх болно. Тиймээс ЗГ-ыг авч үлдэх нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө хамгаалахтай адил асуудал болно.
ЗГ-ыг тогтвортой байлгах бас нэг тулгуур хэрэгтэй байжээ. Энэ нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай заалт юм. Тойргоос сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах ярвигтай байх, харин холимог тогтолцоотой үед намын жагсаалтын гишүүд намынхаа байгуулсан засгийн газрын найдвартай тулгуур байх учиртай.
Гэвч эргүүлэн татдаг хууль байхгүй тул жагсаалтын гишүүд урваж шарвах, худалдагдах магадлал ихтэй юм. Парламентын саналын багцыг задалдаг гол хүчин зүйл мөнгө л байдаг. Алт ачсан илжиг аль хаалгыг нээнэ... Хэрэв жагсаалтын гишүүд хамт ялсан намынхаа дарга, Засгийн газрыг огцруулах санал өгвөл намын дүрмээр шууд эргүүлэн болбол ямар ч засгийн газар найдвартай суурьтай байж чадахаар байгаа юм. Ингэснээр илүү тууштай, зоримог алхам хийх боломжоо засаг байгуулсан нам олж авна. Хэрэв дотоод сахилга, эв нэгдэл байхгүй бол тогтвортой засаглах талаар санах ч хэрэггүй юм.
Олигополь дэглэмийн сэргэлт
Нэгэн үе олигархи, олигополизмын талаар ихээхэн ярьдаг байснаа одоо мартаж эхэлж байна. “Монгол таймс” сонинд анх энэ талаар бичиж оны шилдэг энэ тэр болж байсан санагдана. Тухайн үед Монголын томоохон компаниудыг үүсгэн байгуулагчид сонгуулиар парламентад сонгогдоод өөрийн нөлөөний хүрээг тогтоож, дуртай хуулиа батлуулж, дураар дургиж Засгийн газруудыг эрхшээлдээ авч байв. Яг энэ үед Таван толгойн ордыг ашиглах Монголын консорциум 14 компанийн нэгдэл болж байгуулагдсан.
Тэд Монголын олигархиуд байсан, тэд Таван толгойг хамтран эзэмшвэл өмнөд Солонгос маягийн олигополь зах зээл, компаниуд ноёрхсон улс болно гэж тооцсон байх. Онолын үндэстэй тооцоогүй ч ийм зорилго бол байсан, эсвэл жам ёсны үзэгдэл байсан биз.
Гэвч тэдэнд хоёр том саад байсан, эхнийх нь “Эрдэнэт” үйлдвэр, удаахь нь “Оюу толгой”. Төрийн эрх мэдэлд компаниудын санхүүжилтээр дамжин хүрсэн ч дээд өндөрлөгт хүрсэн нь буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болохоороо “Эрдэнэт”-ээс “санхүүжилтээ” аваад хяналтаас нь мултарчихдаг байв. Ерөнхийлөгч болмогц “Ерөнхийлөгчийн хувь” хэмээх Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн томоохон хэрчим шууд оногдож байсныг дуулаа л байлгүй. Олигархуудын эцсийн дайралтыг Ч.Сайханбилэгийн үед “сахал” Д.Эрдэнэбилэг хийж “Эрдэнэт”-ийг аваад улстөрчдийг золтой л шалдалчихаагүй. Тэр ч санхүүгийн гент хүн л дээ, яг цэгийг олжхатгасан юм. Тэгсэн бол улстөрчид компаниуд руу мөхөх байсан, гэвч тэд илүү хашир байж “саалийн үнээгээ” алдчихалгүй авч үлдсэн юм. Ингээд томоохон хувийн компаниудад УИХ-ын гишүүд, сайд нар л үлдэж байв. Бүр доогуур зиндааныхан тендер долоож амьдардаг. Нөгөө хэсэг нь “Оюутолгой”-гоос хахууль авч компанийн эздээсээ ч баян болоод урдаас нь биенес ярих гэж томордог болжээ. Тэр нь холдоо л нүүрс зөөх байлаа. Хэний нүүрсийг...? Нямтайширын, MCS-ийн... Гэвч баян байна гэдэг зах зээлтэйг нь хэлдэг болохоос мөнгөтэйг нь хэлдэггүй байхгүй юу. Гэхдээ л улстөрчид “Таван толгой” хэмээх саалийн үнээ босгож авснаар барахгүй тус компанийн нүүрсийг зөөх МАН-ын залуучуудын алалдаан нэг хэсэг нь шоронд сууснаар төгсгөл болоод байна. Улстөрчид ингэж мултарсныхаа дараа өнөө том компаниудаа захирахыг оролдож эхэлнэ. Энэ ширүүн тэмцлийн явцад ганцхан “MCS” л тэсч үлдсэн ба бусад нь парламентад шургалуулсан хүмүүсээр дамжуулж эрх ашгаа хангаад явдаг болсон юм. “MCS” бол хүчирхэг компани мөнөөсөө мөн. Олон ч Засгийн толгойг залгиж, сольж ирсэн компани. Чухамдаа Х.Баттулга Ерөнхийлөгч болсон тэр л богино хугацаанд MCS-ийн хүч нөлөө буурсан бөгөөд өдгөө сэргээх гэж байдгаа шавхан зүтгэж байна. Олигархуудын хандыг дарсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлгүй хударсныхаа дараа компаниуд дахин толгойгоо өндийлгөж, засаглал дахь эрх мэдлээ сэргээхээр улайран зүтгэх болов. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод “Яагаад том компаниудын эрхшээлд орохгүй байна вэ?” гэвэл Х.Баттулгын шүхэр дор тэднээс мөнгө авалгүй шууд Ерөнхий сайд болсон юм. Ерөнхий сайд болсон хойно нь “худалдаж авна” гэдэг бүтэшгүй даваа санж... Уг нь Х.Баттулгыг явсны дараа түүний гаргаж ирсэн “пацан”-уудыг амбаардаад хөөчих хүсэл байсан авч Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй парламентын сонгуль, ковидын хүндрэлийн улмаас чадаагүй.
Х.Баттулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон, тэр ”Эрдэнэт”-ийн мөнгөөр бүх иргэдийн цахилгааныг төлүүлж байгаад Ерөнхийлөгч болоход Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Ингээд ковид залгасан.
Дараагийн сонгууль юу юугүй тулж ирэхэд Л.Оюун-Эрдэнэ баахан залуучуудыг “жагсаалт” нэрээр үнэгүй гишүүн болгож арталаа бөхөлсөн ба бүр АН-тай эвсэж амжжээ. Үүний дараа тэрээр тойрон хүрээлэгчээ тэжээх ёстой болсон, тэгэхгүй бол хэзээ ч хаяад явж мэднэ. Тийм учраас төсвөө багасгаж татвар бууруулж чадаагүй ба 14 мега төсөл зарлаж хуваарилснаар нэгтгэн барьж байна. Харин тэр “Мега” төсөл нь том компаниудын эрх ашигтай зөрчилдөж эхэлснээр өнөөгийн үймээн бужигнаан эхэлжээ. Хэрэв 14 мега төслийг хэрэгжүүлээд байж чадвал Л.Оюун-Эрдэнийг 14 удаа огцруулах санал гарч болзошгүй.
Энэ удаагийн огцруулах саналын цаад шалтгаан нь өнөө л мега төслийн эхнийх Гашуун сухайт-Ганц модны төмөр замыг холбох, үүнд Монгол Улс, БНХАУ-ын улсын компаиуд хамтрах болсонд байгаа бөгөөд хоёр улс дундаа “MCS”-ийг хавсарчихжээ. MCS-д үнэхээр гомдолтой байгаа.
Таван толгойг эзэмшдэг байхад нь дөрвийг нь булааж аваад нэгийг нь үлдээсэн. Гэхдээ нэгийг нь нэг төгрөгөөр үлдээсэн л дээ. Гэвч тэд бусад дөрвийг нь яаж зөөж, улстөрчид дураар дургиж байгааг “Хөрөнгөө хураалгасан Итгэлтийн нүдээр” харж байв. Уг нь бүгд тэднийх байсан юм, байсан юм. Тиймээс эцсийн дүндээ Хятадтай холбож буй ганц гарц төмөр замыг нь мэдэлдээ авахыг хүссэн бөгөөд тэр эрмэлзлийг нь Х.Баттулга төмөр зам тавьж, Л.Оюун-Эрдэнэ холбосноор үүрд байхгүй болгож байна. Одоо их хэхрээд байвал үлгэрлэвээс “Заргалдвал заргалдая, унаж яваа морь чинь ч хулгайн морь!” гэдэгтээ тулж, заамаа булаалдаж байгаа, шууд хэлбэл “Ухаа худгийг чинь ч авчихна шүү!” гэж байна.
Үе хоорондын тэмцэл
Өнгөрсөн хугацаанд улстөрд үе халах томоохон шилжилт болсон. Компаниуд тэр шилжилтийг удирдаж чадахгүй алдсандаа харамсаж суусангүй, алт ачсан илжигээ туужээ. Хэрэв одоо Л.Оюун-Эрдэнийн ЗГ унавал яг Н.Энхбаярын үеийнх шиг олигополь дэглэм буцаж сэргээд компаниуд дураараа дургиж, Засгийг томилж, харин “үгээгүй иргэд” жилд ядаж таван толгойн 1072 хувьцааны ноогдол ашгаа ч авахаа байгаад бүгдийг нь буцаагаад “MCS”-д хураалгахдаа тулна гэдгээ мэдрээд байгаа юм. Нийтийн сүлжээнд “Оюун-Эрдэнийн мөнгийг аваад өмөөрч байгааг нь ойлгож байна, харин мөнгө аваагүй байж яагаад өмөөрөөд байгаа юм бол” гэх хошин пост түгж байна. Үнэндээ бүгдээрээ мөнгө авсан, ингэж шоолж байгаа нөхөр ч ноогдол ашгаа авсан. Үнэхээр “MCS”-ийн талд байгаа бол ноогдол ашгаасаа ч татгалзаад тэндээс авах хэрэгтэй л дээ!
АН бүрмөсөн сүр сүлдээ алдаад “Мега” төслийг дэмжигч болон хувирлаа. Унхиагүй архичин Лу.Гантөмөр удирдлагаа тавьж суучихаад хурал дээр шартаж үхэх гээд сууж байдаг болсон. Яг энэ үед АН-ын дараагийн үе бослого гаргав. Харин түүнийг хууччуул нь дэмжив.
Э.Бат-Үүл өнөө утгагүй тарниа уншаад Лу.Гантөмөрийг “коммунист” хэмээн зүхэх болов. Юу ч гэж зүхэж болно л доо, гэхдээ өөрийгөө толинд харах хэрэгтэй байх! Э.Бат-Үүлийu хотын дарга байх үед “MCS” компани өөрийн бардам чанар, итгэлтэй байдлаа алдаад хотоос мөнгө хийх ядарсан аргад шилжсэн байдаг.
Уг нь утааны шийдлийг MCS компани анх гаргасан. “Вива сити” бол Улаанбаатарын утааны шийдэл байсан юм. Бага талбайтай, залуучуудад зориулсан, намхан адар, жижигхэн цонх, нарийн шаттай буюу маш хэмнэлттэй нийтийн орон сууцны хорооллын төсөл. Залуу гэр бүл, настайчуудад яг тохирох авахад ч, ашиглахад ч хямд орон сууц! Ийм орон сууцны хорооллуудыг олноор барьж гэмээ нь л Улаанбаатар барилгажиж яндан цөөрөх байсан. Утаатай тэмцэх үүнээс өөр арга байхгүй, байгаа ч үгүй. Аль 1980-аад оны дундуур МАХН-ын төв хороо атомын станц барих зорилт тавьж байхдаа Улаанбаатарт үүсэж эхэлсэн утааг шийдэх туршлага судлуулахаар мэргэжилтнүүдээ ах дүү социалист орнуудад илгээсэн байдаг. Тэд буцаж ирэхдээ “Орон сууцжуулах ганц л арга байдаг юм байна” гэсэн дүгнэлттэй ирсэн байдаг. Яг ийм төсөл хийж үлгэрлэснээ Э.Бат-Үүлийг засаг дарга байхад зуух шахаж эхэлснээр утаатай тэмцэх ажил буруу замаар явсан. Ийм л нөлөөтэй компани.
Зуух нь утаа буруулахгүй болохоор шахмал түлш рүү орсон. “MCS” угааж гаргадаг коксждог нүүрсэндээ хүрэхийн тулд хуулж хаядаг эрчим хүчний нүүрсээ “үнэгүй” өгч дэмжсэн. Нүүрсний чанар муу, дээрээс нь доод шатны авилгачид барьцалдуулагтай нь барьцалдаж бузарлаад одоо хүн үхэж байна. 800 шахам хүн угаартчихлаа.
Одоо Ч.Лодойсамбууг турхирч “Угаартсан иргэдийн төлөө хариуцлага хүлээж Ерөнхий сайд огцор!” гэж байгаа бол Засгийн газар огцрохгүй ч уг шүүмжлэлийн мөрөөр дараа нь энэ бүхний шалтгаан болсон “MCS” компанитай хариуцлага тооцох ёстой гэсэн үг болчихож байна уу? Эрхбиш улстөрчид “Огцруулах бол зорилго биш, утаатай тэмцэх нь зорилгодоо хүрэх шат” гэж ойлгож байгаа бол ЗГ огцруулах саналыг хатуу шүүмжлэл хэмээн хүлээн аваад түүний мөрөөр заавал арга хэмжээ авах ёстой биз дээ? Аль Х.Баттулгын үед л энэ асуудлаар томоохон хэлэлцүүлэг өрнөж, Л.Элдэв-Очир гишүүнийг Ерөнхийлөгч бүлтэлзүүлж байх үед үүнийг шийдчих байсан ч тухайн үеийн ЗГ хөдлөөгүй, тиймээс тэдэнтэй ч хариуцлага тооцох хэрэгтэй болох нь! Энэ улс оронд нэгэнтэйгээ уялдаа холбоогүй нэгээхэн ч асуудал байхгүй, тэр тусмаа өнөөгийн улстөрийн зохиомол хямрал өнгөрсөн үеийн алдаанаас эхтэй, тиймээс тэр алдааг засах ёстой, засахгүй бол өөрөө засуулна гэдгээ Л.Оюун-Эрдэнэ ойлгож авсан байх гэж найдна. Хэзээнээсээ иргэдэд шороон нүүрсээ үнэгүй өгөөд дарга сайд нарыг “Велла Виста”-даа үнэгүй суулгаж сурсан газар бол MCS! Ц.Нямдоржийн үед ч тийм байсан, Ч.Лодойсамбуугийн үед ч ийм л байна. Яахав 126 мангуу дотроос ялгарах улстөрийн алхам ч байж болно. Улстөрч ийм алхам хийж болно. Гэхдээ сарын 20 саяын түрээс төлөөд суугаад байдаг ч гэж юу байх вэ? Холбоогүй юм нэгээхэн ч байхгүй шүү дээ, байхгүй!
Таван толгойнууд...
Таван толгойд “MCS” маш их хөрөнгө оруулалт хийсэн. Анхны консорциум МАН, АН-ын 14 компани байсан, тэд шантраад MCS-ээс нөхөн олговроо аваад гарцгааж байсан. Тэр бүхнийг MCS-ийн “Энержи ресурс” төлж байсан, одоо бараг ганцаараа үлдээ биз. Цахилгаан станц барьсан, усны нөөцийн хайгуул судалгаа, ус татахад асар их мөнгө зарсан, төмөр зам барих ажлыг эхлүүлсэн, хатуу хучилттай авто зам тавьсныг нь улс булаагаад сүйтгээд хаячихсан... гээд олон юм бий, бий! Их ч хохирсон. Энэ бүхэнд зарцуулах хөрөнгийг гадны хөрөнгийн биржээс босгосон. Босгохдоо Таван толгойн нэрээр босгосон. Манайхан сайныг нь биш саарыг ньдуурайдаг хойно “Админерал” компани яг энэ загвараар ордын нэг хэсгийг эзэмшдэг болсон нь сая илэрсэн. Тавантолгой одоо ёстой таван толгойтой болж, тавны нэгийг нь улсын компани ажиллуулахад жилдээ нэг иргэнд 400 шахам мянган төгрөгийн ноогдол ашиг оногдож байна. Хэрэв MCS-ийн мэдэлд хэвээр байсан бол энэ мөнгөнөөс сохор зоос ч хэнд ч, хэзээ ч олдохгүй байсан.
“MCS” үхэн зүтгэх нь аргагүй, гадаад хөрөнгө оруулагчид нь хэрвээ Таван толгойг бүрэн алдсаныг мэдвэл хөрөнгөө татна, хувьцааных нь үнэ унана. Үр дүнд нь Монголын нэг шинэлэг, алсын хараатай компанийн салбар дампуурна.
Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөдөг коммунист аргаар зүтгээд, олигополь зах зээл, олигархжсан тогтолцоог үндэслүүлээд, авилгын тогтолцоог төгөлдөржүүлсэн бол, улсаасаа том болж, дураар дургих гэж оролдоод эхлэх юм бол хүртэх ёстойгоо л хүртэнэ! Н.Энхбаяр өлгийдөж, өсгөөд өөрөө мөргүүлсэн. Н.Энхбаярын эринг “MCS-ийн эрин залгасан. Түүнийг Х.Баттулгын эрин тасласан ч одоо буцааж сэргээх гэж оролдож байна. Бодит байдал, улстөрийн орчин, шинэ “Үндсэн хууль”, шинэ үе засаглаж байгаа үед ийм замаар явах бүтэлтэй юм биш л болов уу даа! Нэгэн үеийнхэн нь авилгыг цэцэглүүлдэг найзууд нь ч, хурцалж басан дайснууд нь ч улстөрийн тавцанд цөөрч, өөр хүмүүс засаглаж байна. Туршлагагүй гэнэн залуусыг ашигласан ч цаг нь өөр болсон. Муу найзаас сайн дайсан гэж,,, өмнөх үеэ дэмжмээр байвч нэг компани биш улс орон урагшлах зайлшгүй шаардлага байна аа! Нийгмийн сүлжээнд мэдээлэл ил тод гардаг болсноор хуучны сонин, телевизийн хүрээний мэдээлэл ашиглан тулдаг цөөн хүний дайсагнал одоо бол нийтэд ил дэлгээтэй болсон. Дотооддоо шинэчлэгдэж гавиагүй ч дэлхий нийтийн хөгжлийн тусгал л асар их өөрчлөлтийг энэ нийгэмд авчирсан. “Коммунист”, “дарангуйлагч”, “фашист” энэ тэр гэсэн сүржин нэр томъёонууд ч хүмүүсийг татахаа байгаад бүгд мэдээллийг тэгш хүртдэг болсон тул илүү прагматик болсон.
Л.Оюун-Эрдэнэд алдаа бий! Цахилгааны үнийг чөлөөлөхдөө хяналтаа алдсан, эрүүл мэндийн салбарыг намаг балчигт хутгаад өртгийг нь ард түмэнд үүрүүлж байгаа, татварын орчин муудаж, аж ахуйн нэгжүүд сэхэхгүй болтлоо дарамтлуулж байгаа, хэт төвлөрүүлснээс эдийн засаг солонгорох байтугай хумигдаж эхэлсэн гэх мэт.
Олон олон хэлэлцүүлгийн дараа шийдвэртэй арга хэмжээ авалгүй удсан, удсан шалтгааныг нь ойлгож байна л даа, шүүхийн бие даасан байдалд халдахгүй гэсэндээ хоосон үглэхээс хэтрэхээ байсан, товчхондоо байшин дотроо асар олон жоом тэжээж, түүнийгээ алж чадахгүй байгаагаас хүмүүс сэжиглэж эхэлсэн. Гэхдээ одоо тэр жоомнуудыг алах гээд гэрээ шатаалтай биш, гэхдээ няцлаад өгөх үүргийг өгч байна. Энэ үйл явдал бол мэдрэгчийн дохио! Дохиоллынхоо батарейг соль гэсэн үг! Утааны асуудлын хариуцлага дан ганц Л.Оюун-Эрдэнэд оногдохгүй, гэр бүлээ алдсан хүүгийн ярилцлага нийгмийг цочоосон учраас хүмүүс дагаж шуурч байсан боловч одоо тунгааж эхэлсэн. Асар олон асуудал байхад, ядаж цахилгааны үнийн нэмэгдэл дээр ган хийгээгүй хүн нэгэн эмгэнэлт явдал дээр гоцлон бүжиглэж эхэлнэ гэдэг наад зах нь ёс суртахуунгүй хэрэг. Учир нь цахилгааны асуудал бүх нийтийн асуудал байсан, гэтэл бүх нийтийг төлөөлсөн гишүүд ёолк тэмдэглэж, золголтондоо бэлдэж, иргэдээ өт хорхой гэж явна... Хаа хаанаа хариуцлагатай, ёс суртахуунтай л байя! Нэг алхам урагшлаад хоёр алхам хойшлохгүй байя!
А.Баатархуяг
Сэтгэгдэл21
МАН чинь MCS-ийн угжны тэлээ хурга биздаа Баатараа.Данхыг нь унагаах нь харин ч олигополийг задалж буй хэрэг
Baatarhuyagtaa bayarlalaa, niitleliig n huleedeg shuu
Данхын эцэг нэгт төрсөн ах Херо Баатар төр түмний төсөв мөнгөнд умбаж цамаархаж ялархаж явна 1.Анх нутгийн ах Хүй Сю Жанг буюу Хүрэлсүхийн сонгуулийн пиарыг хийж явж төрийн санруу хуруу дүрсэн нөхөр 2.Хүүхдийн төлөө фонд гэж байгуулан Баатараар удирдуулсан энэ фондод Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа засгийн газрын нөөц сангаас 10 тэрбум ₮ шилжүүлсэн мөн маш олон байгууллага аж ахуйн нэгж хандив өгч энэ фонд 30-аад тэрбум₮-тэй болсон энэ мөнгөнөөс нэгч төгрөг нэгч хүүхдэд зарцуулагдаагүй МАН-ын сонгуулийн санхүүжилтэд зарцуулагдсан. 3. Монголын үндэсний их баяр наадмын концёрт шоуг зохион байгуулах эрхийг 2018-2022 онуудад авч байсан жилдээ 10 тэрбумыг халаасласан 4.Гэрэгэ таурын 15 давхараас засгийн газар улс төрийн намуудын дарга нарыг удирдаж чиглэл өгдөг МАНЖАН мафийн нууц ноёнтон засгийн газрын бодлогын эсрэг дуугарсан болгоныг улс төрийн дүүжлүүрт өлгөж элдэв янзын кино найруулан сошиал орчныг удирддаг
Данхдаа биш ээ , цавчдаг нь аюултай . Цавчдаг чинь нэг нэгээр нь , ир нь мохохоор услаж ирлэсээр нэг нэгээр нь ...
Оюун-Эрдэнэд маш их алдаа дутагдал байна! Админералын Амарбаясгалан, Дорнынговийн Дэлгэрсайхан, сайд Жавхлан, Номин г.м. хувалзнуудаасаа салж чадахгүй бол унана даа!
Oюунэрдэнээс өөр хүн олдохгүй байв гэждээ.Явах цаг нь болсон хааны ээлж халаатай .Онцруулах чимээнээр сэрж дээ .Мэдоэг болоьсролтой хүн тавих хэрэгтэй .Ярманы чадваргүй дали 2гээд
chaadag danh yu gej gucaj chaddag pop
ээлжит тархи угаалт
Засаг төрийг огцоруулах нь Сайндаа ч биш уул уурхай хөрөнгө л булаацалдаад байх юм жинхэнэ улс орны төлөө биш шүү дээ
Данх өөрөө жинхнээ олгаполи. Кадлах хэрэгтэй. Одоо зөвхөн баячуудын төр болчихсон. Сонин муу алчуур сайт бичигчтэй адил ...
Данх байсан цагт Сү Батболд,Ми дааяа,Дэлгэрсайхан,Бямбацогт,Чойжилсүрэн , Амарбаясгалан,Нямтайшир Номтойбаяр гэх мэтийн бүдүүн данжаадуууд дархлагдсан хэвээрээ байна..Данх зайлчихвал эдний унгас алдах цаг дуусна.
Hero Baatar gej duugiinhee ner hundiig unagaasan novsh bna
ЯАЖ ИНГЭЖ ЭЛИЙРЧ ЧАДАЖ БАЙНА ! ХАМГИЙН ТЭНЭГ МУЙХАР ! МУНХАГ ! МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ! ГАЛЧ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ! ЦҮНХЧИН БӨГС ДОЛООГЧ ЯВСААР БӨГСӨН ДЭЭР НЬ ХҮЙТЭН ЖИН ТАВЬЖ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨНИЙ САРМАГЧИН !!! ОГЦОР !
А.БААТАРХУЯГ ЧИ ! ХЯТАДЫН ЭРЛИЙЗ АВГАЙГАА ТЭЖЭЭХ ГЭЖ ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ !!!
А.БААТАРХУЯГ ЧИ ! ХЯТАДЫН ЭРЛИЙЗ АВГАЙГАА ТЭЖЭЭХ ГЭЖ ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ !!!
А.БААТАРХУЯГ ЧИ ! ХЯТАДЫН ЭРЛИЙЗ АВГАЙГАА ТЭЖЭЭХ ГЭЖ ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ !!!
Сайн мэдээлэл байна.
За больж үз. Зүгээр л ажлаа өгдөө
chi ene teriig zailuulaad hen irne gej zegnene be?...Nobs oo.............senej mehej baigaagaa oilgoj bna uu?...................haltyyraar hylgaigaar absan mengeer Mongolchyyd amidraha hereg yy?.........mal aa.....................................................
Баяалгийн хараал гэж энэ буюу.
Oligarhi byzaj sergebel oorchog Mongolchyyd senene!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!erdee l ene odoo bid hychtei eh oronch Mongol hyn ene ter ajillah ni zailsgyi saardlagatai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Lodoisambyy nobs oo!!!hogiin tantaan?..............chamaig ardyyd bid araandaa zyyj baigaa suu!!!chinii hereg bytehgyi ee!!chaasilbal Elbegdorjiin chini yabyylagiig bid zogsooh l bolno?...........................