![sonin.mn](/storage/news_images/173924128667aaa73c3b133.png)
БУХАРЕСТ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Politico/. Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис парламентын эхлүүлсэн импичментийн үйл явцаас зайлсхийхийн тулд албан тушаалаасаа лхагва гарагт огцорно гэдгээ мэдэгджээ. 2014 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй К.Йоханнис өнгөрсөн оны сүүлээр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа орхих ёстой байв. Гэсэн хэдий ч Оросын хөндлөнгийн оролцоотой холбоотой болгоомжлол гарсны дараа Үндсэн хуулийн цэц санал хураалтыг дахин явуулах нь зүйтэй гэж үзэж, түүний бүрэн эрхийн хугацааг түр сунгажээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн эхний шатны санал хураалтад хэт барууны үзэл баримтлагч, бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску ялснаас хойш Румын улсад улс төрийн эмх замбараагүй байдал үүссэн юм.
Хоёр дахь шатны санал хураалтын өмнөхөн Румыний Үндсэн хуулийн цэц нийгмийн сүлжээн дэх Оросын ажиллагаа эхний шатны санал хураалтын явцад нөлөөлсөн тул бүх үйл явцыг хүчингүй болгож, дахин эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Улмаар К.Йоханнисыг ирэх тавдугаар сарын 4-нд товлосон ерөнхийлөгчийн сонгууль хүртэл албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрсөн байна.
Гэвч хэт барууны үзэлт сөрөг хүчний намууд болон либерал үзэлт “Румынийг аврах холбоо” намын хууль тогтоогчид нэгдэж, Румыний улс төрийн байгуулага сонгуулийн аюулгүй байдлын талаарх асуултуудад хариулт өгч чадаагүй хэмээн К.Йоханнисыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал гаргажээ.
К.Йоханнис уг алхмыг “үндэслэлгүй” бөгөөд “хор хөнөөлтэй” гэж тодорхойлжээ. Тэрбээр албан тушаалаасаа огцрох талаараа мэдэгдэхдээ, миний бие хэзээ ч Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байна. К.Йоханнисыг огцорсны дараа Румыний парламентын дээд танхимын дарга Илие Боложан ерөнхийлөгчийн дараагийн сонгууль хүртэл түр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
БАРУУНЫ НӨЛӨӨГӨӨР НӨГӨӨ Л ОРОС ГЭЖ УЛИГЛАН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ШҮҮХЭЭР ӨӨРЧЛӨХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЖЭЭ
ЖОРЖЕСКИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНОО ЛЕ ПЕН ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНОО ВАЙЛД ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНОО ӨНГӨТ ХУВЬСГАЛ ЧИНЬ ӨӨРТ НЬ АМЕРИКАД ГАРААД ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР БУУСАН ХҮЙТЭН ЗЭВСГЭЭР ОРОС ЯЛЖ БАЙНА ХАЛУУН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ТОО ХҮЧ ЧАДЛААРАА БАС Л ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ НЭГ СЕКУНДЭД 100км ирээдүйд хурдлах плазм хөдөлгүүрээ хийж чаднаа атомаа дагсан шу-аа хөгжүүлнэ