![sonin.mn](/storage/news_images/17392353210.168703001739234467.jpeg)
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 2 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 900 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 876 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах талаар 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.
Сэтгэгдэл2
АТГ маш муу ажиллаж байгаа учраас авлигын индекс буурсаар байна
АТГ-ын дарга агсан Дангаасүрэнг авилгачид нийлж байгаад алчихаад авилгалчид өөрсдийн хөл гар болсон нэгнээ АТГ-ын даргаар томилсон юм чинь авилгал яаж буурах юм.