![sonin.mn](/storage/news_images/17392301420.jpg)
XX зууны эцэс, XXI зууны эхээр дэлхий дахины улстөрийн амьдралд нэгэн сонин үзэгдэл, нэгэн шинэ технологи, нэгэн шинэ хуурамч баг, жүжиглэл буй боллоо. Улстөрийн аль, ямар ч шинж, зорилго бүхий хүч, бүр А-гаас Я хүртлээ, бүгд л “Ардчилал” ярьж, ардчиллын төлөө гэж, ардчиллыг хамгаалж байгаа гэж өнгөн дээрээ цээжээ дэлдэж лоозогносоор ар хударгаар бүхий л муу, далд зорилгоо хэрэгжүүлдэг уран аргад гаршлаа. Барууныхны хувьд энэ нь бүр “дархан мэх” (хаана ч, хэнд ч амжилттай хийдэг) болчихлоо.
Улс орон нэг бүрийн олигархиуд ардчилсан сонгуулийг бүр өмчлөөд авчихлаа. Мөнгөний ихээр хэрэгждэг арга хэмжээ болгож тэд ардчилсан сонгуулийг төрөл арилжууллаа. Өөрсдийнхөө төлөөний хүнийг олигархиуд бүр таван тив, дөрвөн далайд хаана л бол хаана сонгуулж, томилуулж чадаж байна.
Энэнийгээ “ард олон, нийт сонгогчдын хүсэл, санал мөн” гэж магтаж, үнэлж, бүр хундага өргөн тэмдэглэх болов. “Ардчиллын төлөө” гэх нэрээр хуурч, залилж, хүссэнээ хийж, бүр дэлхийд жанжилж болоод байгаа болохоор энэ үг, энэ нэр шиг үнэтэй, өндөр нэр хүндтэй, бурхдын адил тахигддаг, дээдлэгддэг, алдар гавъяаг нь магтан дуулдаг үг өнөөдөр манай гараг дээр алга байна. Хүн араатнуудын хувьд хүртэл энэ үг, энэ нэр аман дээр нь, малгай дээр нь бүр туг далбаа дээр нь байх болов. Энэ үг, энэ нэрний ашиглалтаас олох ашиг ижилгүй, өрсөлдөгчгүй, дээд хязгааргүй болохнээ! Жирийн хүмүүс, бүх улс орны ард иргэд бурхдад наад зах нь 4000 гаруй жил итгэсээр ирлээ. Мөн пролетарийн их багш нарт ч итгэсээр л байгаа. Дээр нь нэмээд Ардчилалд сэтгэл алдан сүжирсээр байна. Удахгүй дараа дараачийн шүтээнүүд ч гарч ирэх байх. Харин жирийн иргэд хэзээ нэг өөртөө итгэж, өөрийгөө дээдэлж, орчноо өөрийнхөөрөө өөрчлөх юм бол оо?
Уул нь энэ дэлхий дээр бүтээгдсэн сайн сайхан юм бүхэн зөвхөн жирийн иргэдийн л бүтээл, тэдний л өмч, тэдний л баялаг юм шүү дээ! Өөрсдөө бүтээчихээд өрөөлд өмчлүүлдэг нь зөв, шударга гэж үү? Мөнхөд л тийм байх гэж үү?...
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Дээдэст зусаргүй, доодост халгүй амьдар”, “Ноёд урваач, нохой шарваач”, “Олноо түшиж бэрхийг бүтээ, олмоо чангалж бартааг туул”, “Хүн шиг хүн түмнээ боддог, хаан шиг хаан ардаа тэтгэдэг” гэхчилэн монголчууд “Ардчиллын” жинхэнэ шинж, утга, ач холбогдлыг аль эрт дээрээс л мэдэж, дээдэлж ирсэн ард түмнүүдийн нэг нь юм шүү. Хүмүүнлэг, тусархуу, ачламтхай, зочломтхой, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байж чаддаг монголчууд Ардчиллыг дүр эсгэсэн хэлбэрээр нь биш жинхэнэ утга, шинжээр нь одоо хүсэмжлэх болчихлоо. Энэнийг дээр, дооргүй ойлгох ёстой, цаг нь ч ирчихлээ! Манай “ардчилагчид” ардчиллын нэрийг 30 гаруй жил зөвхөн л гутаалаа. Цаашдаа яах бол оо? “Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” бол Ардчиллын нэрийг гуч гаруй жил худалдаж идэцгээлээ. Аав, хүү, бүр ач хүү нь ч энэ нэрийг ашиглаж эхэлсэн өрх гэр гарч ирлээ. Ааваа ардчиллын алтан хараацай мэтээр ач нь яриад явж байх юм. Ардчиллыг өмчлөгчид ч буй болов. Ардчилсан намын тамга хэнд байна тэр хүн л энэ намын эзэн нь байх мэтээр авирлагчид, тэгж ойлгогчид ч байдаг юм байна. 1990 оноос өмнө Монголд аж төрж байсан хүмүүс (хөгшид, аав, ээж нь) үхэж дуусаж байж л ардчилал жинхэнэ ёсоор хэрэгжих, хэвших мэтээр ярьдаг, бүр тэгж бичдэг, батлах гэж оролддог “хүн дүрстэй амьтад” ч байдаг ажээ. Тэд ардчилал гэх үг, нэр томъёоны дор юуг ойлгож байгаа нь ч тодорхойгүй болчихлоо. Залуусын боловсролын түвшин доошлох хэрээр ардчиллыг гутаагчдын тоо хот, хөдөөгүй хурдан өсөж байна. Нэр, нүүрээ нуугаад, зарим нь бүр хэн нэгэн хүний нэр зээлдэн бусдыг харааж зүхэх нь цахимаар хэвийн үзэгдэл боллоо. Дэлхийн дайн дэгдээсэй, цөмийн зэвсэг хэрэглээсэй, хүн төрөлхтөн сөнөөсэй! гэх мэтийг бичдэг хүн ч байх болов.
Монгол хүн ингэтлээ эвдэрчихлээ гэж үү? Ядаж л аав, ээжийнхээ ачаар, ахмадуудынхаа хөдөлмөр, бүтээлийн хүчээр 90 онтой золгосон, хүн болж өссөнөө боддоггүй, үнэлдэггүй юм байна. Ийм цаг үеийг бид үзлээ.
Дэлхий дахиныг бүхлээр, бүтнээр нь эрхшээх, гартаа хийх, ноёрхох санаархал, оролдлого гэж байнаа! Бүх хүнийг, бүх улс орныг нэг шашин сурталтай болгож эрхшээх, нэг анги бүлгийн үзэл онолд автуулж эрхшээх, цэрэг зэвсгийн дийлдэшгүй их хүч, сүрээр бүгдийг байлдан дагуулж эрхшээх санаархал, оролдлого туршигджээ. Аль аль нь л 100 хувь хэрэгжиж, бүрэн биелж чадаагүй ажээ. Одоо харин “ардчилах, ардчиллыг хамгаалах” гэсэн зорилго, лоозонгийн тусламжаар дэлхийг бүхэлд нь эрхшээх, захирах санаархал бүр оролдлого, бараг л улстөрийн субботник болон өрнөж байна. Бүх түүхийнхээ туршид олон янз байдлын, олон соёл-иргэншлийн, олон өвөрмөц байдлын уламжлал, илрэл болон оршсоор ирсэн энэ бодит байдлыг нэг хэвний тоосго мэт болгож өөрчлөх, хэн нэгний нь хатуу жишигт оруулж жигдлэх, журамлах, голбаль зорилго, бүр хууль, тушаал болгож хэрэгжүүлэхийг хүчлэн оролдох нь үл биелэх, утопи зүйл юм. Халуун, хүйтэн дайнаар ч, хатуу харгис жанжлалаар ч ийм санаархал биелэхгүй. Өнөөдөр ийм санаархал туршилт, оролдлого болон үргэлжилсээр байна. Гэхдээ урд өмнөх олон янз байдал, олон соёл-иргэншил, олон төвтэй холбоо, харилцаа эргэж тогтох, бэхжих нь тодорхой болчихлоо. Харин энэний төлөө тэмцэл, ялалт их үнээр, тун их үнээр л олдох, хэрэгжих төлөвтэй байна. Улстөр-дипломатын аргаар шийдвэрлэх боломж ч бас буй. XXI зуунд бүдүүлэг хүчийг оюун ухаан хаана ч болов давамгайлах, ялах учиртай.
Хүн төрөлхтөн амиа хамгаалах, сүйрлээс сэргийлэх төрөлх инстинктээ гээчихээгүй байгаа билээ... Баруун Европын улстөрчид олон шалтгаант төөрөгдөлд нэлэнхүйдээ шахам автсан эгзэгтэй цаг үе, нөхцөлд хүн төрөлхтөн аж төрж байна. Ийм байдал удаан үргэлжлэхгүй болов уу л гэж найдах юм.
Өнгөрсөн дэх элдэв тооцоо, өс хонзон, сөрөг бүхнийг орхиод, мөн ирээдүйд ирж болох биелэшгүй хүсэлд хөтлөгдөхөө болиод яг л өнөөдрийнхөө бодит байдал, өвөрмөц нөхцөлд захирагдан амьдрах реалист, прагматист арга, хандлага л чухал болчихоод байна. Энэнийг ойлгох, ухаарах чадавх улс орон нэг бүрийн хүн ардад байх л учиртай.Ардчиллын үнэт зүйл, боломжуудыг үндэсний хөрөнгөтөнгүүд, олигархиуд элдэв аргаар өвөрчлөөд, өмчлөөд авчих юм бол тэнд зөвхөн дүр эсгэсэн хэлбэр нь байгаа гэсэн үг. Яг энэ хэлбэр нь л таван тив, дөрвөн далайгаар тархчихлаа, газар аван хүчээ нэгтгэчихлээ, тун олон оронд ноёрхлоо тогтоочихлоо. Энэ байдлыг даван туулах хэцүүхэн даваа улс орон нэг бүрийн иргэний нийгмийн өмнө зогсож байна. Иргэний нийгмүүд хөгжих, боловсронгуй болох, дээр дурдсан гажуудлуудыг таних, хор хөнөөлийг ухаарах хэрээр ардчилал маань иргэний ардчилал, олонхийн ардчилал болж шат ахих болно. Гэхдээ ийм цаг нэлээд хожуу ирэх бололтой. Өндөр боловсролтой, өргөн мэдэгтэй, таних, ухаарах чадавх өндөртэй үндэсний элит давхраа гарч ирж байж, тэд ард иргэдээ гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж, амжилт олж байж л иргэний нийгэм нь “дүр эсгэсэн ардчиллыг” таягдан хаях болно. Тухайн улс орны, тухайн нийгмийн өвөрмөц онцлогоос шалтгаалж энэ процесс хэдэн ч жилээр унжирч, сунжирч болох юм. Олигархиуд, тэдний ашиг сонирхлыг хамгаалагчид бас зүгээр суухгүй, дорхноо л гар өргөн буугаад өгчихгүй шүү дээ.
Хуучин янзаараа, дүр эсгэсэн жүжиглэлээрээ тэсээд үлдчих, ядаж л элдэв аргаар, баг өмсгөлөө сольж байгаад ч болов “уснаас хуурай гарахыг” хичээнэ л дээ... Дүр эсгэсэн ардчиллыг даван туулахын төлөө тэмцэх, ялахын тулд мөнхүү дүр эсгэгчдийн олон арга, заль, хуурамчлалыг таних шаардлагатай.
Энэ бол амархан бүтчих ажил ер биш юм байна. Ардчиллын төлөө! гэх лоозон барьсан, ардчилагч гэсэн баг өмссөн олон зуун мянган хүн өнөөдөр таван тив, дөрвөн далайд буй болчихжээ. Тэд ямар сайхан ярьж, ямар ихийг амлаж, ямар сайхан ирээдүйг сурталчтлдаг гэж сананаа! Хэн ч болов сэтгэл татагдаж, дагаж гүйхээр! Гэтэл 20 жил, 30 жил өнгөрөхөд нөгөө ардчилагчид маань бараг л бүгдээрээ шахам хууран мэхлэгчид байсан нь нотлогдох жишээтэй... Хэцүү байгаа биз?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл20
Зөнөг коммунист !
Чулуунжав абугай,,,бадарч тахарыг маань ,,,,,“”””Нэр, нүүрээ нуугаад, зарим нь бүр хэн нэгэн хүний нэр зээлдэн бусдыг харааж зүхэх нь цахимаар хэвийн үзэгдэл боллоо. Дэлхийн дайн дэгдээсэй, цөмийн зэвсэг хэрэглээсэй, хүн төрөлхтөн сөнөөсэй! гэх мэтийг бичдэг хүн ч байх болов.””””гээд л,,,,авч өгсөн,,, байхчиньвээ,,,за энэ ч яахав,,,чулуунжав абугай,,,барууны гэгдэх ардчилалаас өөр орос хятадын ардчилал гэж байна уу,,,дүр эсэгсэн ардчилагчидыг яаж таних вэээ,,,шууд нэр цохон хэлээд өгөх боломж байна уу,,,жишээлбэл трамп ч юмуу монголоос бол дондог дорж ч гэдэг юмуу,,,,улсаар жишээлбэл финланд норвег дани бол иргэний нийгэмтэй л гээд байгаам,,,энэ улсын нийгэм ардчилсан мөн үү,,,хойд солонгос бас өөрийгөө ардчилсан гээд л байгаам,,,хойдууд бол дүр эсгэсэн ардчилал уу,,,гэх мэтээр,,,шууд нэр заахгүй бол мань мэтийн ухаан хүрч ялгаж салгаж чадахгүйнээ,,,,
Ардчилагчид хуурамч нь хуурамч, гэхдээ алуурчин коммунистууд материалистуудаас 1000 дахин дээр шүү
ШУДАРГА байлдаа , нэг л их ОРОС ОРОНТОЙ чөтөөрөхсөн тэнэг новшнууд , тийм л супер гипер юм бол үүнийгээ фрийдланд , рио тинто-гээч луйварчин мангасуудад ХАРУУЛААЧ , үнэн гөлөг байгаа биздээ , Оросгүйгээр сүүлийн 30 гаруй жил үнэн гөлөг шиг байнашдээ , худал үнэн нь мэдэгдэхгүй насан барсан хөгшдийн ясыг босгож ирээд л "матрын нулимс"-унагасан хуурамч гарууд , тийм л юм бол АМЬД орон гэргүй Монголчуудаа БОДООЧ, эцсийн эцэст өмхий эрлийз хурлийзууд ШААГИЛДААД байгаа нь ҮНЭНШДЭЭ , ОРОСЫН ЭСРЭГ

Зочин 103.212.163.200 1 цагийн өмнө Ардчилагчид хуурамч нь хуурамч, гэхдээ алуурчин коммунистууд материалистуудаас 1000 дахин дээр шүү-Гэнэээ , хөөе тэнэгээ чи муу тэр хуурамч юмандаа хууртагдаж бөөсөн тархи чинь базуулжээ , тэр " ардчлагчид"-чинь Америк тивд ууган оршин суугч иргэдээс нь 200-саяыг алсан(хойд америкт үзмэр төдий үлдсэн,нутаг заасан) , үлдсэн нь Төрөлх Хэлээ мартаж англи,испани,португалиар ярьдаг , бусад Тивүүдэд ч олон саяар нь алсан , дэлхийн 1,2-р дайнаар 100сая хүн алсан, тэгэхээр аль нь 1000дахин аюултай байна , тэнэг илжигээ
Улаан цайм - удаа дараа ҮНЭН - г илчлээд байгаа болохоор яаж сайхан байхав дээ - яаж дуртай байхав дээ , хөөрхийс , шингэн нь энд тэндээс нь ялгаралгүй яахав . Тиймчүүд олонх байгаа байх аа , өнөө цагт - тэд тэгж л байг , тэмээн жин шиг Чулуунжав өвгөн ахиж төхөж л бай , би явж байгаа Бээжин сууж байгаа гээд л ...
Зочин 103.212.163.200 1 цагийн өмнө Ардчилагчид хуурамч нь хуурамч, гэхдээ алуурчин коммунистууд материалистуудаас 1000 дахин дээр шүү-Гэнэээ , хөөе тэнэгээ чи муу тэр хуурамч юмандаа хууртагдаж бөөсөн тархи чинь базуулжээ , тэр " ардчлагчид"-чинь Америк тивд ууган оршин суугч иргэдээс нь 200-саяыг алсан(хойд америкт үзмэр төдий үлдсэн,нутаг заасан) , үлдсэн нь Төрөлх Хэлээ мартаж англи,испани,португалиар ярьдаг , бусад Тивүүдэд ч олон саяар нь алсан , дэлхийн 1,2-р дайнаар 100сая хүн алсан, тэгэхээр аль нь 1000дахин аюултай байна , тэнэг илжигээ
Угаасаа нийгмийг бусниулах Хаос үүсгэх нэг арга шүү дээ. Монголд ардчилал нэрийн доор бүх үйлдвэрээ устгаж урд хөршийг дэмжих худалдаа наймаа л хөгжсөн
дэлхийд ардчилал байхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хэлсэн шүү дээ. Ер нь 1990 оноос өмнөх Монгол хамгийн ардчилсан орон байсан юм биш үү? аан. Монголд ардчилал нэртэй 30 жил эмх замбараагүй байдал, хулгайч, ичих нүүргүй хүмүүс төрийн өмчийг дээрэмдэх, албан тушаалд шунах үзэгдлийг авч ирсэн нь үнэн шүү дээ. ОДоо энэ гажуудлааас гарах гэж зүтгэж бна. Цаг хугацаа хэрэгтэй байх аа.
Америк задраасай.
Энэ хувь хүний үзэл бодол үгэн ч байж болно
Зочин 103.212.163.200 1 цагийн өмнө Ардчилагчид хуурамч нь хуурамч, гэхдээ алуурчин коммунистууд материалистуудаас 1000 дахин дээр шүү-Гэнэээ , хөөе тэнэгээ чи муу тэр хуурамч юмандаа хууртагдаж бөөсөн тархи чинь базуулжээ , тэр " ардчлагчид"-чинь Америк тивд ууган оршин суугч иргэдээс нь 200-саяыг алсан(хойд америкт үзмэр төдий үлдсэн,нутаг заасан) , үлдсэн нь Төрөлх Хэлээ мартаж англи,испани,португалиар ярьдаг , бусад Тивүүдэд ч олон саяар нь алсан , дэлхийн 1,2-р дайнаар 100сая хүн алсан, тэгэхээр аль нь 1000дахин аюултай байна , тэнэг илжигээ
Ardchilal geech chin zuvhun hugjingui oron ni hugjilgui negnee darlaj, sorj baih zoirgloor zohioson ulger gedgiig hezee oilgono doo ta nar
Хуучин чулуун зэвсгийн үёд нэг хүн сүргийн 30 хүн галаа тойрч суугаад бүгд үг хэлээд дундаасаа толгойлогчоо тодруулдаг чинь ардчилал байхгүй юу ! Тэр үёэс эхлээд ардчилал байнга байсан юм ! Харин Монголд 90 оноос хойш л ардчилал бий болсон гэж ярьдаг хүмүүс бол мэдлэггүй бөгөөд бас шизотой хүмүүс юм ! Афины ардчилал Францын ардчилал Амёрикийн ардчилал Оросын ардчилал бүгд заавал нэг хүний дарангуйлалыг дамждаг юм зарим үёдээ ! Дүр эсгэсэн ардчилал хүний бааснаас илүү хортой гэж Аун Саун гэдэг бирм эмэгтэй хэлдэг байж билээ ! Одоо сураг чимээ гарахгүй байна шоронд юмуу хорионд хөгширч үхсэн байх !
Зочин 103.212.163.200 1 цагийн өмнө Ардчилагчид хуурамч нь хуурамч, гэхдээ алуурчин коммунистууд материалистуудаас 1000 дахин дээр шүү-Гэнэээ , хөөе тэнэгээ чи муу тэр хуурамч юмандаа хууртагдаж бөөсөн тархи чинь базуулжээ , тэр " ардчлагчид"-чинь Америк тивд ууган оршин суугч иргэдээс нь 200-саяыг алсан(хойд америкт үзмэр төдий үлдсэн,нутаг заасан) , үлдсэн нь Төрөлх Хэлээ мартаж англи,испани,португалиар ярьдаг , бусад Тивүүдэд ч олон саяар нь алсан , дэлхийн 1,2-р дайнаар 100сая хүн алсан, тэгэхээр аль нь 1000дахин аюултай байна , тэнэг илжигээ
Монголд ардчилал байхгүй. Ардчилалыг хувьсгалаар хийдэг. Монголд ардчилсан хувьсгал хийсэн бол МАН төрийн эрхийг барихгүй байх байлаа.
Ардчилал гэдэг чинь америк улсын аливаа орны ард түмнээр нь улс төрийг нь нураалгаж өөрсдийн гар хөл болсон урвагчдыг төрд томилж тэднийг америк улсын ашиг сонирхолын талд үйлчилдэг болгодог юм.
Ардчилал угаасаа ийм
АРРДЧИЛЛЫГ ТА НАР ДИВААЖИН ГЭЖ БОДСОН УУ. ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ НИЙГЭМ БАЙХГҮЙ ЮУ