
Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгчээ. Гэтэл, ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн байна. Баримт нь ил болов. Дагаад маш олон асуулт гарч байх шиг байна.
Нэгдүгээрт, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ яагаад УИХ-аар ч, Засгийн газраар ч хэлэлцүүлээгүй вэ?
Хоёрдугаарт, Яагаад ганцхан Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад стратегийн ордыг шилжүүлсэн бэ.
Ингэж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ байтугай Засгийн газар нь ч шийдвэр гаргалгүйгээр стратегийн ордыг хувьд шилжүүлсэн юм байна. Энэ утгаараа, 2007-2008 онд өрнөсөн Засгийн газрын ажлын хэсэг, “Энержи ресурс” ХХК-ийнхны хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Цаашлаад, тэр дагуу гэрээ байгуулахдаа тус компанид Ухаа худагийн лицензийг үлдээсэн нь ч асуудалтай болоод ирэв.Тэгэхээр цаашид, Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаахудагийн лицензийг буцааж 100 хувь аваад, нэмээд өнгөрсөн 17 жилийн туршид энэ ордоос олдох байсан ашгийг нэхэмжлэх ёстой болж байгаа аж. Товчхондоо, эхний ээлжинд “Энержи ресурс” ХХК-д байгаа Ухаахудагийн лицензийг цуцалж, араас нь зарим арга хэмжээг авах талаар яригдаад эхэллээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл25
Дэмжиж Байна !
Uuhai
ССТОЙ ЗӨВ - одоо л Монгол улс ТӨРТЭЙ болох нь дээ ...
ШАНГАА ХҮРТСЭН ҮЛХИЙ ШОДОЙГИЙН ХАМГААЛААД ҮХЭХ ГЭЭД БАЙГААГИЙН НЭГ УЧИР ЭНЭ, ЦУЦАЛ.
ҮЛХИЙ ЛОДОЙ, ШОДОЙ ЛОДОЙ ИХ МУУХАЙ ХОЧТОЙ БОЛЖЭЭ, ХӨӨРХИЙ
АМ-н Орд,Баялаг-г шудрага хуваарьлая.
Дэмжиж байна
Оюунэрдэнэд баярлаа, дээрээс Чингис хаан харж байгаа, элбэгдоржийн талынхан бүгд үхэх ялтай бөлгөө
enhbayr guai uhaa hudagiig ard tymend butcaaj ug . gej ih ch helsen .erni damjluulsan gol shaltgaanii 1
Одоо л дарж авахгүй бол монголчуудыг мөнгөөр зодоод тайван суулгахгүй юм байж байгаад л жагсаал байж байгаад л огцор гэх юм
Цуцлая
Монголчуудаа, эхлээд Ухаа худагаа буцааж авцгаая. Улсын төсвөөр хайгуул хийсэн Тавантолгойн нэг орд болох Ухаа худгийг Энержи ресурс нэг ч төгрөг төлөхгүйгээр хууль бусаар хувьчилж авчээ. Энэ хууль бус ажиллагаа 1999 оноос эхэлснийг УИХ-ын дарга асан З.Энхболд урд шөнө баримтаар илчиллээ. 2008 онд УИХ-ын тогтоолоор биш, Засгийн газрын тогтоолоор ч биш зөвхөн Засгийн газрын тэмдэглэрээр авчихсан байна! Энержи Ресурс тус ордоос жилд 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг олдог. 30 жилд 132 их наядын ашиг олох асар баялагтай, Таван толгойн өрөм цөцгий гэгддэн Ухаа Худагаа Энержи ресурст бид зүгээр өгчихжээ. Энэ мэт Монголын нийт ард иргэд өгөөжийг нь хүртэх ёстой орд газруудыг хэдхэн гэр бүл эзэмшиж байгааг өөрчлөх шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхүүлсэн. Үүнээс болж том компаниудын эрх ашиг хөндөгдөж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар санаархаж байна. Тавантолгойг тэр чигт нь Хятадын компанид өгөх гэж байсан хуудуутай үйл ажиллагааг эсэргүүцсэн УИХ-ын дар
Ухаа худагийг ил уурхайгаар олборлох нөөц дуусаад одоо далд аргаар олборлох л үлдсэн. Нүүрсийг далд аргаар олборлох хүндрэл, аюул ихтэй, өртөг зардал өндөртэй. Түүнээс гадна мэргэжлийн ажиллах монголд олдохгүй. Иймд Ухаа худагийг улс өөртөө авах гээд хэрэггүй. Даахгүй нохой булуу хураана гэгч л болно.
Маш зөв
Энэ үед чинь УУЯ-ны сайд хэн байлаа. УИХ ба ЗГ-аасаа даваад шийдвэр гаргачихсан бол хууль бус л болж таарна. Ард түмэнд очих хувь хэмжээ арвин болох болтугай.
Ёстой зөв
Энержи ресурс гэдэг компани Монголын ард түмний баялагаас боловсон аргаар хулгай хийж өнөөдрийн зэрэгт хүрсэн шүү дээ. Тэр Золжаргал, түүний ах дүү, найз нарын хөлс хүчээрээ бий болгосон баялаг гэж байхгүй.Иймээс Монголын төр ,засаг энэ группээс ард түмэнд оногдох ноогдол ашиг, татварыг нөхөж авах ёстой. нэг гэр бүл хувь хүртээд үхтлээ идэж болохгүй.Баярын засгийн газрын нэг балаг шүү.
цуцал
дэмжиж байна
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг даа
нэгмөсөн бүх хүний хувийн өмчийг хураагаад, 1921 оноо дахиад эхлэвэл яасан юмб дээ ? 1 ч хүн хувийн машин унахгүй, хотод түгжрэл гэж байхгүй болно, бүгдээрээ сайхан автбусандаа чихэлдээд л ... :)))
монгол хувь хүний газар хувийн уурхай гэж байхгүй тэгвэл айл бүрээс нэг хүн гарч хүрз жоотуутай ухаж эзэмших хэрэгиэй
газрын доорхи баялаг бүх ард түмний өмч.хулгай луйварчдаа улс газрын доорхи баялагаа ард түмэндээ өмчлүүлэх гэж байна.хувийн компанийг авах яриа байхгүй.муу мөнгөний боолууд бага хуц
Жинхэнэ утгаараа тамын тогооны үлгэр биелэлээ олж байх шиг ээ!!!!! Надад байхгүй бол чамд ч байхгүй гэдэг хулгайч улс төрчдийн луйвар эхэллээ дээ. Төр нь ААН-ийнхээ бизнесийг дээрэмдээд эхэлбэл Монголд хэн бизнес хийх вэ? Хувьчлалын асуудлыг өнгөрсөн хугацаанд бүгд л мэдэж байсан байж таараа. Эрх ашиг нь зөрчилдөөд мухардаа ирэхээр гаргаж тавьж сэвж байгаа хэрэг. 17 жил юу хийж байсан юм бэ?????
Ерөнхийлөгч асан Энхбаяр анх Таван толгойг 100 % төрийн мэдэлд авах ёстой гээд Ерөнхий сайд С. Баярыг шахаж байгаад 95% ийг авахуулсан байдаг. Энэ бол том ажил. Уг нь 100 % авах ёстой байтал 95 % нь авлаа. Ухаа худаг гээд хамгийн их нөөцтэй өрмийг нь тэд аваад үлдсэн байна гэж дараа нь Энхбаяр яриад байсан. Тухайн үед С. Баяр их дарамтанд ороод 100% авч чадаагүй байх. Хэрэв тэр үед авсан бол өнөөдөр энэ асуудал гархгүй байх байлах. Түүний дараа яасан гэхээр Ерөнхийлөгч Энхбаярыг ямар сүр дуулиантай, гадаад кино үзүүлж байгаа юи шигээр баривчилж ард түмэндээ үзүүлж шоронд хатаав. Бараг л алах гэж байсан байдгийн. С. Баяр нь 3 сар ерөнхий сайдаар ажиллаж байснаа гэнэтхэн эрүүл мэндийн шалтгаанаар огцорч, Сү . Батболд гээд том эзэнд нь ерөнхий сайдын ажлаа шилжүүлсэн. Тэгэхээр МSC, Energy resyrs компануудын цаад эзэд нь Монголын ерөнхийлөгч ерөнхий сайдыг өөрчилж чаддаг, хахуулийг нь авахгүй бол шууд устгах ажиллагаа явуулдаг бололтой.