Угаартаж амиа алдсан зургаан хүн болон үлдэж хоцорсон хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Юуны өмнө нэгдүгээр сарын 23-ны шөнө болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж байсан, сайн дайчин байлдагч. Ийм учраас Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Хүний хувийн эмзэг байдлын агуулсан мэдээлэл 21.00 цагийн орчимд цахим орчинд цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хувь хүний нууцад халдсан, задруулсан бол 5 хүртэлх жилийн ялтай.
Энэ мэдээлэлд дурьдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим зүйл нь үнэнтэй нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Ийм зүйл хийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье. Одоогийн байдлаар угаартаж нас барсан 6 хүний асуудалтай холбогдуулан "Тавантолгой түлш" компанийн үе үеийн удирдлагууд болон мөн тус компанийн үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 оны хооронд удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд холбогдох гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэлье.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Тавантолгой түлш" ХХК-иас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж байна. Энэ дунд барьцалдуулагч гэж нэрлэж байгаа цардуултай холбоотой асуудал шалгагдаж байна.
Эдгээр албан тушаалтнуудтай холбоотой мөн энэ түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн саяын асуудал биш өөр бусад Монгол хүн амь үрэгдэж байгаа болохоор энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллана. Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэг эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байна" гэлээ.
Ж.Батдорж
Сэтгэгдэл5
Chi MAN dagaad manaraad bnuu.tsagdaad hariutslaga tootsno gj medegdej bhaar tulsh sanaachilsan munge ugaasan bule nuhedee odoo barivchilaach.Zuvhen medeelel egsen huntei bailddag muuhai tur.niigem uom.Eneree ymarch buruugui.tuunii talaar ta duugarch bnuu.Odoo ene aimshigtai uom bolj bhd araas n yvj bga setguulch bnuu.Ta hen n hen be gedgiig oligoh uhaantai bgaarai.MAN aa dagaad bj bolohgui.
Зөв хамгаалах ёстой
Наад түлшийг чинь дөнгөж нэвтрүүлж байхад л хүхэр үнэртээд байна гээд хэвлэлээр хүмүүс миний бие ч хэлж байсан тоогоогүй. Шалтгаан нь төрийн томчууд энэ биенесийн ард байсных. Үндсээр нь гэдэг шиг энэ түлшний биенесийн ард нуугдсан нийлүүлэгч компаниудын эздийг ил гаргаж зохих санхүүгийн болон ёс зүй, хуульзүйн бусад шийтгэлийг нь даруй олгож байж энэ нийгэм бага зэрэг ч болов цэвэрлэгдэх байх шүү. Дорвитой ажиллахыг хүсье!!!!!!!!
Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Тавантолгой түлш" ХХК-иас 29 нэр төрлийн химийн бодис ???????? ЭНЭ 29 ТӨРЛИЙН ХИМИЙН БОДИСЫН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУДЫН ЦААД ЭЗДИЙГ ТОГТООЖ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЖ ЗОХИХ ХАИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА. МЭДЭЭЖ МАНАЙ ТОМЧУУД НЭРТЭЙ ХАХАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ШУНАЛЫН ТУЛМУУД БАЙХААС ЗАЙЛАХГҮЙ. ЖИРИЙН БИЕНЕС ЭРХЛЭГЧ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ШОНД ӨЛГӨГДӨЖ ШОРОНД ХАТААГДСАН БАЙХ НЬ ТОДОРХОЙ. НААД ХИМИЙН БОДИС НИЙЛҮҮЛЭГЧ НЭРТЭЙ ШУНАЛТНУУДААС ЧИНЬ БИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОХИРЛОО НЭХЭМЭЛЭХ БОЛНО
Шал худлаа аманбаатрууд! Зайлаарай!!!