
ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 7 /DW/. Франц улс 2024 оны эцэс гэхэд нийлүүлэх ёстой байсан олон зориулалттай “Mirage 2000-5” загварын сөнөөгч онгоцуудын эхний хэсгийг Украины талд хүлээлгэн өгчээ.
“Украины нисгэгчдийг Францад хэдэн сарын турш сургасны дараа эхний сөнөөгч онгоцуудууд Украинд ирлээ” гэж Францын Батлан хамгаалахын сайд Себастьен Лекорню олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Харин Украины Зэвсэгт хүчин хэчнээн тооны сөнөөгч онгоц хүлээж авсныг дурдсангүй. Францад бэлтгэгдсэн Украины нисгэгчдийн жолоодсон онгоцууд одоо "Украины тэнгэрийг хамгаалахад оролцоно" гэж С.Лекорню бичсэн байна. Францын Агаарын цэргийн хүчинд ийм загварын 26 сөнөөгч онгоц байдгаас зургааг нь Украинд нийлүүлэхээр төлөвлөж байсныг BFMTV суваг мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Mirage-2000” сөнөөгч онгоцны эхний хэсгийг 2024 онд багтаан Украинд нийлүүлнэ гэж өнгөрсөн оны зургаадугаар сарын эхээр мэдэгдэж байсан юм. Харин хугацааг 2025 оны эхний улирал болгон хойшлуулсныг Батлан хамгаалахын сайд Лекорню 10 дугаар сард мэдэгдсэн байна.
“Mirage 2000-5” бол “Mirage 2000” байлдааны онгоцны шинэчилсэн загвар юм. Уг сөнөөгч нь сайжруулсан радартай бөгөөд агаар-агаар ангиллын “Mica” пуужин, мөн Украинд нийлүүлж буй Францын "SCALP-EG" далавчит пуужингуудаар зэвсэглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
За даа бүүр цөмийн зэвсгийн дайн болох нь дээ, францууд шургуу хийж байж аюул болохдог шүү
юу шалиа ч угаасаа бага оврын 1 хөдөлгүүртэй хол явахгүй онгоц бна.
Оросын Су Мигүүдтэй агаарт үзэлцэж үзээгүй онгоц до ! харж л байя
Франц Украинаас юу шиншилсэн юм бол доо. Украиныг шургаж Оростой байлдуулах нь 1-рт Зэвсэг техникийн хүчин чадал, чанар чансаагаа туршиж шинэчлэх бодлого барьж байгаа хэрэг. 2-рт Украинаас газрын ховор элемент зэрэг өөрт хэрэгтэйгээ л авахыг хүсэж байгаа нь лавтай 3-рт ОХУ-ын байлдааны зэвсэг техникийн болон Эдийн засаг санхүүгийн нөөцийг нь барагдуулахыг хүсэж байгаа хэрэг 4-рт Шунал нь улам их гозгоновол ОХУ-ыг НАТО-гийн орнууд хамжин сулруулж байж хувааж идэх хүсэлтэй байгаа нь лавтай. 5-рт Шунал нь ихэссээр яваандаа ВАНГО-гийн зөгнөснөөр ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСЫГ аюулд хүргэх эрсдэлтэй одоогоор тооцоолж чадахгүй, тэгж тооцогдохыг хүсэхгүй л байгаа хэрэг. ЁВРОПЫН ХОЛБОО аюулд өртөж болзошгүйг Герман тэргүүтэй цөөн хэдэн улс болгоомжилж эхэлсэн байгаа. НАТО -гийн түрэлт ихэсвэл ОХУ ЕВРОП-д хэдэн томхон цөмийн бөмбөг хаячихаад ЛАЛЫНХАНЫГ Европод оруулчихна. Европ Лалынханд эзлэгдэж Европчууд хагас нь ОХУ руу нэгдэж хагас нь баруун руу дүрвэж шингэнэ гэж ВАНГО зөгнөж айлдсан билээ.
Pranch tyslana l gesen bol?...tyyndee hyrlee,Ykrainiig ganzaardyylahgyi tyld ene bygd heregteiu!!!!Orosiig yalaj delhiid dain dahin gargahgyi baih jiseg togtono?.............ene ongoznii talaar ta nar yugaa medeh bilee?..........................amniihaa zorgoor chalchih ni tanii l zeb baih!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Nerniih ni ch ychiriig medehgyi baij hamaagyi yarij boldoggyi yum!hongoryyd aa.ene bol ardchilal bis!!!!!alibaad mongol hyn yyjyy yhaalag handdag zangaa byy mart!!!!!!!!!!!21-r zyynd ard tymen yhaanaa geebel chaasilah zyynyydad yu boloh talaar saitar bod!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!