Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 1-р сарын 23-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
Сэтгүүлч: "Парисын хэлэлцээр"-ээс ухран гарахаа Америкийн тал мэдэгдсэн байна. Үүнд Хятад Улс ямар байр суурьтай байна?
Мао Нин: Америк "Парисын хэлэлцээр"-ээс ухарч буйд Хятадын тал харамсаж байна. Цаг уурын өөрчлөлт бол нийт хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа нийтлэг сорилт болохоос аль нэг улс орон эл асуудлаар сугарч гарч, бие дааж зохицуулж чадахгүй зүйл юм. Хятад улсын хувьд холбогдох талуудтай хамтран шударга голч, хамтран ажиллаж хамтдаа хожсон дэлхийн цаг уурын засаглалын тогтолцоог байгуулж, улмаар ногоон шинэчлэлт, тогтвортой хөгжлийг ахиулах болно.
Сэтгүүлч: Хятадад үйл ажиллагаа явуулж буй Америкийн зарим аж ахуйн нэгж Хятад-Америкийн харилцааны хэтийн төлөвт санаа зовж байгаа тухай холбогдох судалгаанд харуулсан байна. Энэ тухай байр сууриа илэрхийлээч.
Мао Нин: Эрүүл тогтвортой Хятад-Америкийн харилцааны чухлыг энэ нь бодитоор харуулж байна. Хятадын тал Ши Жиньпин даргын дурдсан "Харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих" гэсэн гурван зарчмын дагуу Хятад-Америкйин харилцаанд хандах болно. Америкийн тал Хятад улстай нэгэн чиглэлд хүчин зүтгэж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн зөв замд нь эргэн оруулахыг бид хүсэж байна.
Сэтгүүлч: Хятадын шинжлэх ухааны судалгааны байгууллагууд Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станцын далай руу цутгаж байгаа бохирдсон усаа анх удаа бие даасан дээж авч шинжилгээ хийж дууссан гэсэн. Энэ талаар танилцуулаач.
Мао Нин: Ашиг тусын шууд холбоотой орны хувьд бие даасан дээж авч, хяналт явуулахыг батлах бол Японы талын хийсэн амлалтын юм. Холбогдох байгууллагаас ойлгосноор Хятадын судалгааны байгууллага анх удаа бие даан дээж авч шинжилгээ хийсний дүнд тритиум, цезий-137, стронций-90 болон бусад радионуклидуудын идэвхжлийн концентрацид ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй болохыг тогтоосон байна.
Сэтгүүлч: Энэ нь Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгах нь аюулгүйн баталгаатай гэсэн үг үү?
Мао Нин: Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах нь олон улсын нийтлэг эрх ашигтай шууд холбоотой тул Японы тал хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг үл харгалзан, ганц талаасаа эзэн мэдэж буй нь зүй бус үйлдэл гэсэн байр сууриндаа Хятад улс бат зогсоно. Тэрчлэн ганц нэг удаагийн дээж, шинжилгээний үр дүн нь маш хязгаарлагдмал бөгөөд бүрэн баттай дүнг гаргаж чадахгүй. Тиймд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран цөмийн бохир усаа далайд цутгахдаа олон улсын хяналтыг хүлээхийг Японы талд шаардах бөгөөд үргэлжлүүлэн бие даан дээж авч шалгах болно.
Сэтгэгдэл1
Нүүрсний хамгийн том хэрэглэгч хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч хятад улс өөрөө нүүрсний хэрэглээнээс бүр ангижирчихаад бүлтрэх хэрэгтэй.