АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, Өмнөд Солонгос АНУ-ын татварыг бууруулах гэрээний хүрээнд 350 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ.
Тэрээр Truth Social платформ дээр “Өмнөд Солонгос АНУ-д ногдуулдаг татварыг бууруулахын тулд 350 тэрбум доллар төлөхөөр тохиролцсон. Мөн тэд манай нефть, хийг их хэмжээгээр худалдан авах бөгөөд Өмнөд Солонгосын баян компани, бизнес эрхлэгчдийн манай улсад оруулах хөрөнгө оруулалт 600 тэрбум доллараас давна” гэж бичсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Трамп цэргийн эвсэл илүү хүчтэй болсон хэмээн тэмдэглэж, “Би тэдэнд хуучин дизель хөдөлгүүртэй, удаан, уян хатан бус шумбагчийн оронд цөмийн хөдөлгүүртэй шумбагч барих зөвшөөрлийг өгсөн” гэжээ.
Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун-лак өмнө нь АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч шаардлагатай гэдгийг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл3
АНУ-ын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад татварын таатай нөхцөлийг бүрдүүлвэл хөрөнгө оруулагчид америк руу олон мянгаараа орж ирнэ.
их татвар тавьж айлгаад дараа нь хүссэнээ хийлгэж чаддаг америк багын зан багын зан сайхан дуу
Трамп гуай ч америкийн үндэсний баатар болох найдвар байна шүү.Энэ хүнийг сонгосон Америкчууд оносон бололтой.Мундаг эх оронч бизнесмен хүн юмаа.