Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр мэдэгдэл гаргаж, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин, хөлсийг нэмэгдүүлэх саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
Мэдэгдэлд дурдсанаар, хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр албан ёсоор дүгнэгдээгүй, эцсийн шийдвэр гараагүй байгаа ч эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний лавлагаа төв, улсын онцгой объектын хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
Тус байгууллага онцгой нөхцөл байдлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг тасалдуулахгүй байх үүргээ чанд сахин ажиллахыг онцолсон байна.
Эмч, сувилагч нар ажил хаялтад нэгдэхгүй, тангарагтаа үнэнч байж үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсэн нь олон нийтийн талархлыг хүлээж байна.
Баасан - 10 сарын 31,
2025

Сэтгэгдэл3
Хэний захиалгаар тавигдсан дарга вэ
эмч багш нарыг ард түмэн дэмжих бол эмч багш нарыг дэмжиж байгаа биш өөрсдийгөө эрүүл мэндээ дэмжиж байгаа хэрэг шүү дараа нь эмч багш нарын цалинг нэмүүлж чадаагүй бол арп түмэн өөртөө гомдоно элэгний вирусын эмчилгээнд түрүүнд байсан хүнийг бичиг бүрдүүл гэсээр одоо дөэнөж авсан гэнэлээ дээрээс өөрийнхөө хүмүүст хахуулиар үйлчилсээр байгаа гэнэ
Эмч нарын цалинг нэмснээр иргэдийн эрүүл мэнд сайжирдаг байсан бол өдийд өвчлөл багасаж эмнэлэг нэмж бариад байх шаардлагагүй байх байсан биз. Харин ч эсрэгээрээ " алтан загасны үлгэр " жил бүр цалин нэмүүлэх шаардлага тавьж санасандаа хүрэхийн тулд орилж чаралж , үс гэзгээ хусаж , талбай дээр алцайж хэвтэж янз бүрийн ааш авир гарган айж ичих мэдрэмжээ ч гээчихсэн шившгийн амьтад болсон. Хирээ мэдэж бяраа тань !!