ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 30 /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзахаасаа өмнө бусад цөмийн гүрнүүдтэй “эрх тэгш үндсэн дээр” цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг Батлан хамгаалах яаманд даалгасан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Бусад улс орнууд туршилтыг хэрэгжүүлж байгаа тул би цөмийн зэвсгийг эрх тэгш байдлын үндсэн дээр туршиж эхлэхийг даалгасан. Энэ үйл явц нэн даруй эхлэх болно” гэж Д.Трамп Өмнөд Солонгост Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө “Truth Social” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Өдгөө Орос хоёрдугаарт, Хятад түүнээс нэлээд зөрүүтэйгээр гуравдугаарт жагсаж байгаа боловч таван жилийн дотор биднийг гүйцэж түрүүлнэ” гэж Д.Трамп онцлон дурджээ. ОХУ цөмийн хөдөлгүүртэй “Посейдон” супер торпедыг амжилттай туршсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь далайд асар том цацраг идэвхт давлагаа үүсгэж, эргийн бүс нутгуудад сүйтгэл дагуулах чадалтай гэж цэргийн шинжээчид үзэж байна.
Д.Трамп Оросын талаарх байр сууриа чангатгаж байгаа энэ үед В.Путин 10 дугаар сарын 21-нд шинэ “Буревестник” далавчит пуужингийн туршилт хийж, 10 дугаар сарын 22-нд цөмийн пуужин харвах сургуулилалт явуулан цөмийн хүч чадлаа харуулжээ.
АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсэг туршсан байна. Ийм туршилтууд нь аливаа шинэ цөмийн зэвсгийн хүчин чадлыг, мөн хуучин зэвсгийн хувьд ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг. АНУ 1945 оны долоодугаар сард Нью-Мексико муж улсын Аламогордо хотод 20 килотонн атомын бөмбөг туршсанаар цөмийн эрин үеийг нээж, дараа нь 1945 оны наймдугаар сард Дэлхийн II дайныг зогсоохын тулд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан түүхтэй.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл5
Тэнэглэл хязгааргүй ээ
посейдон хэдэн мега тонн биз дээ тэгээд 28 мах хурдтай хамгийн аймшигтай нь хурдандаа байна
америкийн цөмийн туршилт хийж байгаад ""йелоустоун "" гэгч зуугаад км амтай галт уулаа ангайлгаж колымийн хойгоос илүү хар утаа ад чөтгөрийг гаргаж дэлхийг сөнөөх вий марианы хонхор гэж газар цөмлөж далайн ус дэлхийн цөм рүү цутгаж дэлхий халуун хүйтэн хавсарч бут үсэргэх вии ХАр тамхитай тэмцэж байна гэж мексикийн булан венесуэлд цэрэг оруулж венесуэлийн нефтенд шунаж байгаа посейдонд өртөж дайн гаргах вий
Хятад шиг хүчиндээ эрдэж, оодорч байгаа улс алга. Гэвч өөрийгөө "агуу гүрэн" болсон гэж дэмийрч буй Хятадын армийн жинхэнэ үнэнийг илчилсэн бичлэг Тайванийн ТВ-ээр гарсан нь дэлхий даяар шуугиан тарив. Тайванийн ТВ-ээр Энэтхэг-Хятадын хилийн мөргөлдөөнтэй бүс рүү ачигдаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ цэргүүд бүгд цухиралдан уйлж буйг харуулжээ. Энэ нь Хятадын армийн цэргүүд сэтгэл санааны хувьд асар сул дорой, байлдааны ажиллагаанд орох ямар ч чадваргүй байгааг илчлэв. Хятад нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улс бөгөөд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулж, зэвсэг техникээ шинэчилж байна. Гэвч цэргүүд нь ийм сул дорой байвал ямар ч арми дайнд ялах боломжгүй аж. Өнөөдөр орчин үеийн технологи бүхий зэвсэг техник улам чухал болж байгаа хэдий ч явган цэргийн хүчгүй бол тулалдаанд ямар ч арми нэг алхам урагшилж чадахгүй.
Хятадын цэргүүд яагаад ийм сул дорой байгааг шинжээчид ингэж тайлбарлаж байна. Юуны өмнө хятад цэрэг хэзээний сул дорой бөгөөд тоогоор дайснаасаа 10-20 дахин олон болсон үед л зориг орж тулалдаанд ордог аж. Эртний Хятадын дайтах урлагийн багш Сүнз гэгч дайснаа ялах итгэлгүй бол бүү тулалд гэж сургасан аж. Үүнээс гадна Хятадын "нэг хүүхэд" бодлогоос болж хятад эрэгтэй хүүхдүүд эрх танхи өсөж хатуужилгүй болжээ. Одоо айлын ганц хүүхдүүдийн бүхэл бүтэн үе цэрэгт алба хааж байгаа бөгөөд тэд жинхэнэ тулалдааны талбарт зэвсгээ хаяж зугтахад бэлэн байгааг Африкт болсон нэгэн үйл явдал харуулсан аж. НҮБ-ын шугмаар Африкт энхийг сахиулж буй хятад цэргүүдийн хуран руу зэвсэг муутай таавчигтай дээрэмчид довтлоход хятад цэргүүд хамаг байдаг юмаа орхин санд мэнд зугтаж, дээрэмчдэд хуаран болон хүүхнүүдээ олзлуулж, дэлхий даяар гутамшиг болж байжээ.