Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Мөн “Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна” гэжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй саяхан Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцолсон байна.
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл11
"Хятад,Монголын хамтын ирээдүйн нийгэмлэги йн бүтээн байгуулалтыг хурдасган......" гэсэн нь чухам ямар утгатай үг болж бнаа ? "Үгэн дотор үг, үхэр дотор тугал" гэдгийм даа ?!
Монголыг Хятадын хөгжлийн галт тэргэнд хурдан суухыг уриалж байна. Энэ нь монгол хятадын бүрэлдэхүүнд орж хятадын атонамит улс болгохыг хүсээд байна гэсэн үг үү?
Хятадад ган, үер байнга болдог. Харин Монголд ган, зуд байнга болдог. Ган гачиг 5,6 жил үргэлжилбэл хятадууд монгол улсад хүнс зарахгүй болох магадлал өндөр юм.
хятад хэдийдээ орсын хийн хоолойг монголд оруулахыг цахилгаан станц орсууд барихыг зөвшөөрдөг болов зөвхөн өөр лүүгээ хятадын нарийн төмөр зам тавь гэж шаарддаг биз дээ
Непалын эрх баригчид, улс төрчид нь хавтгайдаа авлигалд идэгдэж, засгийн газар нь Хятадаас хараат болж, хятадуудын бодлогыг хэрэгжүүлэгч болсон байна. Хятадын зээл тусламж, төслөөр бүтээн байгуулалт хийх нэрийн дор эрх баригчид нь хятадуудад хамаг боломжоо өгч байхад непал залуус нь ажилгүйдэлд автаж, иргэдийнх нь аж амьдрал улам хүндэрчээ. Сүүлдээ иргэд нь төр засгаа цахим сүлжээнд шүүмжлэх ч боломжгүй болж, ЗГ нь нийгмийн сүлжээг хаажээ. Непалын ард түмэн тэссэнгүй. Непалын нийслэл Катмандуд ЗГ-аа эсэргүүцсэн олон мянган иргэд гудамжиндаа гарч тэмцэл хийсэн байна. Непалын ЗГ цагдаагийн хүчийг дайчилсан боловч олон мянган жагсагчдыг тогтоож дийлсэнгүй. Непалын Ерөнхий сайд Шарма Оли огцорчээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Рамчандра Паудел огцорч, парламент нь тарсан байна. Непал улсад том өөрчлөлт гарчээ.
даруухан байгаарай ална шүү гэсэн захиа ирээ биз улс орноо аваад явж чадахгүй бол би аваад яавах уу сда нараа гэсэн байх даа.
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж дүгнэж байгаа нь XXI зууны агуу их солиорол юм.Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж худлаа дүгнэжээ. Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.