
Олон улсын Эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ Ерөнхий прокурор Карим Хан исламын радикал үзэлтнүүдийн Талибан хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахунзада, Афганистаны Дээд шүүхийн дарга Абдул Хаким Хаккани нарыг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт гаргажээ.
“Эдгээр хоёр хүн бусдыг хүйсийн байдлаар мөрдөн мөшгиж, хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэх ноцтой үндэслэлүүд бий” хэмээн пүрэв гарагт ирүүлсэн прокурорын хүсэлтэд дурдсан байна.
Афганистаны эмэгтэйчүүд, охидууд болон ЛГБТ бэлгийн цөөнхийнхөн талибуудын зүгээс үйлдэж буй урьд хожид үзэгдээгүй харгис хэрцгий хүчирхийлэлд байнга өртөж байгааг прокурор онцолжээ. ОУЭШ-д ирсэн мэдээллүүд нь тус улсын эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдал тэсвэрлэхийн аргагүй хүнд болсныг гэрчилж байна. Тэдний шилжин суурьших, боловсрол эзэмших эрх, хувийн ба гэр бүлийн халдашгүй байдлыг нь байнга зөрчиж байна.
Талибуудын үйлдлийг эсэргүүцсэн хүмүүсийн амь насыг хөнөөж, шоронд хорьж, эрүүдэн тамлаж, тэдэнд бэлгийн хүчирхийлэл дарамт үзүүлж байна. Ийм хүчирхийллүүд Афганистаны нийт нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл үйлдэгдсээр байна гэж ОУЭШ-ийн Ерөнхий прокурор мэдэгджээ.
Одоо ОУЭШ-ийн шүүгчид хүсэлтийг хэлэлцэх бөгөөд энэ үйл явц хэдэн долоо хоног, хэдэн сарын турш үргэлжилж магадгүй. Баривчлах зөвшөөрөл олгосон тохиолдолд Ромын дүрмийг баталсан 125 улсын эрх баригчид улсынх нь нутаг дэвсгэрт байгаа гэмт этгээдүүдийг баривчлах үүрэгтэй юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл9
Афганы Пуштунуудыг Оросууд долоочихдог.Орос Пуштунууд Монголчуудыг доорд үздэг дэлхийн хоёрхон үндэстнүүд.
Ямар сүртэй үг хэрэглэдэг далдгануур вэ.Угаасаа бүх үндэстэн угсаатнууд нөгөөгөө арьс өнгө,улстөр гёополитикын нөхцөл байдал,шашин шүтлэгээс нь хамаарч дорд үздэг.Хөгшин Ёвропын сурвалжит угсаатнууд,Англо-Саксонуудын хувьд чи зүгээр л нэг шар сармагчин.Битгий далдгана..
афганчуудын өөрсдийнх нь сонголт яая гэхэв
Путин Нээтнаахуу хоёрыг баривчлана гэсэн тэгээд бүтээгүй ! бүтэх ч гүй ! Харин талибануудыг бол барьчих байх шүү ! Монголд ирвэл би бариад аваачаад өгьё !
Гажигтай хүнийг сэтгэцийн өвчтэй гэж андуурч болохгүй
Талибанчууд угаасаа хүн төрлөхтны наад захын эрхийг шашин нэрээр хааж боосон хэнд ч захирагдахгүй зэрлэг омгынхон бүгдийг нь барих хэрэгтэй орос дийлээгүй амерк бүр зэвсэглээд хаясан яалтайч билээ
Европын орнууд нэгдэж исламын цагаач троллуудаас салж, тэднийг газар нутгаасаа албадан гаргахгүй бол ирээдүйд европчууд исламын цагаач троллуудын доор дарлуулах болно. Ялангуя европ эмэгтэйчүүд бүр их дарлуулах болно.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00