С.ЭНХМАНДАХ ГЭГЧ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТ “ҮЙЛЧИЛЖ” ЯВСАН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХАМСААТАН, ААВТАЙ НЬ БОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ДУНДЫН ХОЁР КОМПАНИТАЙ.
⁃С.Энхмандах нь төрсөн дүү С.Амармандахын хамтаар “Гожи бэрри” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаад 2020 оны аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар томилогдож очсон. Ингээд 2022 оны есдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдах авах ажиллагааны газрын даргаар дэвшин ажиллаж байгаа. Улсын ерөнхий прокурор асар М.Энх-Амгалангийн гэр бүлийнхний “Талын хишиг пластик” ХХК гэж бий. Тэгвэл С.Энхмандахын төрсөн дүү С.Амармандах нь “Талын хишиг пластик” ХХК-ийн зургаан хувьцаа эзэмшигчийн нэг.
Тухайлбал, “Талын хишиг пластик” ХХК-ийг М.Энх-Амгалангийн том охин Э.Ижилмөрөн, бага охин Э.Уянга, М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийн охин Б.Гандирс, М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалангийн эхнэр Л.Баярмаа, түүний дүү Л.Жаргалмаа нар тус тус эзэмшдэг.
⁃С.Энхмандах нь аав Д.Санжмятав, ээж Я.Өлзий-Утас хоёрын хамтаар Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн аав Гүржавын Магманноровтой “Монбармат-Инженеринг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалантай ойрын хамаатан байх нь, тэгээд болоогүй хэд, хэдэн компаниар халаас нэгтсэн байх нь яагаад ноцтой асуудал вэ гэдгийг тайлбарлъя. Энэ бол монголын төр “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг буцаан авснаа үгүйсгэж байгаагаас өөрцгүй агуулгатай юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар их цэвэрлэгээ явуулж буй энэ цаг үед "49 хувийн нууц төлөөлөл" С.Энхмандахыг өөрчлөх нь гарцаагүй биз ээ.
Сэтгэгдэл9
Ene pizda shoron shaah tsag hediin bolson shu
Адгийн авилгачид хогийг даруй зайлуулаасай.
Прокурорт байгаа хөл гаруудыг алвал таарна.
Халтар хулгайчуудыг ...
Urvagchidyg tsaazaldag bolox xeregtei
Элбэгдоржийн эсрэг ажиллах цаг болсон. Монголоос урваж зугтаасан хулгайч нарыг хамгаалах шаардлага одоо шүүгч та нарт ямар ч үнэ цэнгүй болно. Элбэгдоржоос албан тушаал авсан байсан ч, одоо Элбэгдорж бол зүгээр гэмт хэрэгтэн урвагч мөн тул шууд баривчлах шийдвэр гаргах цаг болсон шүүгч нараа.
Туз-ын гишүүд уурхайн хөгжил нөөцийн нь таамаглаж тогтоодог түвшин дээрээ байгааг мэддэг. Хөгжил бол пин гээд явагдахгүй.
Бурхан таны дотор буй
Гадаадынхан монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй