ЗГ Туул гол дагасан хурдны зам барих тухай ярьж эхлэв. Энэ хурдны замд дургүйцээд, эсэргүүцээд байх шалтгаан надад огт алга. Миний сэтгэлийг улс орны стратегийн бүтээн байгуулалтыг бантагнуулдаг, завааруулдаг, гацаадаг, улмаар шийдвэрээ байн байн өөрчилж тэнэгтдэг, энэ заваан өрсөлдөөндөө олон улсыг татан оролцуулж тоглодог олон удаагийн гутамшигт үйлдлүүд зовоож байна. Иймээс би Та бүхний сайн мэдэх тэнэг тэнэг үйл явдлуудыг хронологийн дарааллаар өгүүлье…
Өмнө нь хутгасан бантан
2010.09 сар. УБ хотод тусгай замын автобустай болногэж улс төрчид ярьж эхлэв. Тусгай замын автобустай болоход хэрэгтэй 27 сая.ам.долларыг Азийн Хөгжлийн банк гаргана гэж ам гарав. Эхлээд Энхтайваны өргөн чөлөөг дагуулан тусгай замаа барихаар төлөвлөв. Гэтэл НИТХ энэ шийдвэрийг өөрчлөн 7 буудлаас Хан-Уул дүүрэг хүртэл барихаар болов.
2011.04 сар. УБ-т метро барих судалгааны ажил дууссан ба 2017 он гэхэд метротой болно гэж амлав. Метроны ТЭЗҮ-ийг Солонгосын“Сүсонг инженеринг” ХК боловсруулсан ба зураг төслийг 1-1.5 жил, барилгын ажлыг 5 жил хийхээр тооцсоноо мэдээлэв.
2012.03 сар. “Тусгай замын автобус” I шатыг 2012-2014 онд хийж дуусгана. Улмаар 2013-2015 онд II шат, 2014-2016 онд III шатыг хийж дуусгаснаар УБ хот тусгай замын автобустай болно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлэв.
2013.03. НИТХ метротой болох асуудлыг хэлэлцэв. Метрог 7 жилийн дотор барих ба 2020 он гэхэд УБ хот метротой болно. Үүнд 1,5 тэрбум долларын санхүүжилт орно, эхний удаад Японы ЗГ 600 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо гэж албан ёсоор мэдээлэв.
2013.05 сар. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл метротой болох судалгааны тайланг УИХ, ЕС, Ерөнхийлөгчид өргөн барив.Энд УБ-ыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урт, 14 өртөөтэй метро барина. Метро барьснаар 156 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж танилцуулав.
2013 он. Э.Бат-Үүл тусгай замын автобус ч биш метро ч биш, харин рэйлбус нэвтрүүлнэ гэж гадаадаас зүтгүүр авч, бас хэдэн хэдэн буудлыг засч тохижуулав. Гэтэл тэр рейлбусаар нь явдаг тэнэг монгол ганц ч байсангүй. Амгалангаас Толгойт хүртэл автобусаар 500 төгрөг төлөөд явж болж байхад Бат-Үүлийн рейлбусанд 3000 төгрөг төлж явдаг тэнэг монгол байхгүйд хамаг учир нь байв.
2016.09. Энэ хооронд Монголын эрх баригчид тусгай замын автобус, метро хоёроо мартаж орхив. Аргаа барсан Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайл “Тусгай замын автобус” төслөө хэрэгжүүлээд өгөөч гэж нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдоос хүсэв. Аль 2014 онд гарын үсэг зурсан хэрнээ монголын дарга нар мартаж орхиж.
2017.01 сар. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас УБ хот 2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно хэмээн мэдээлэв.
2020.01.21. Монголын эрх баригчид хуурай газрын тээвэр хэрэггүй гэж үзсэн учир газрынхаас бусад тээвэр хөгжүүлэхээр шийджээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн ажлыг 2020.04 сард эхлүүлж, 2021.06 сард эхний маршрут ашиглалтад орно хэмээн мэдээлэв. Улмаар нийслэлийн түгжрэлийг 4-6 жилд багтаан 90%-иар багасгана гэж амлав. Дашрамд С.Амарсайхан бүр 2015 онд -Оюуны Ундраа-гийн захирал байхдаа дүүжин тээврийн “Air 360” төслөө танилцуулж байсан юм. Улмаар СБ-ын талбай дээр дүүжин тээврийн кабин тавьж үзүүлэв. Монголчуудын ихэнхи нь тэр кабиныг нь нулимав.
2021.09 сар. Монголын дарга нарын солиорол, балайрлын хэмжээ улам бүр нэмэгдсээр… Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар:“Туул голыг сувагчилж, 200 метрийн өргөн, зургаан метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгана. Туул голд таван боолт хийж дэлхийн томоохон хотуудын дундуур урсдаг урсацтай болгоно. Улмаар УБ -чууд усан тээврээр зорчдог болно” гэж мэдэгдэв. Хожим эдгээр бичлэгүүдээ нетээс устгасан.
2021.11.11. Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар “тулгуурт гүүрэн байгууламж“ шинэ нэр томъёо гарган ирж ЗГ-ийн хуралдаанд оруулав. “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр” гэдэг нь 70 км цагийн хурдтайгаар хот доторх нийтийн тээврийг зохицуулах шинэ ажил гэж тайлбарлав. Тулгуурт гүүрэн тээврийн байгууламжийн эхний шатанд 13 буудалтайгаар нийт 500 орчим мянган иргэнийг хамруулахаар тооцсон. Энэ ажлын ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85%-тай байгаа. Эхний ээлжинд 800 орчим баганын өрөмдлөг хийнэ.
Эхний трасс Нисэхийн тойргоос Сансрын тойрог хүртэл, хоёр дахь нь Гэгээнтнээс Зунжин, гурав дахь нь Толгойт дэд төвөөс Шар хад төв орох юм. 2022-2028 онд бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Нэгнийхээ ажлыг нөгөө нь нураасаар 20 шахам жил болж залхсан учир манай эрх баригчид хаагуур ч хамаагүй зам барих, боржуур солих, “ногоон автобус” шахах мэтийн дасаж сурсан хулгай, дээрмээ хийхээр шийджээ. Өчүүхэн жижиг хулгайч нарт өчүүхэн жижиг хулгай тохирдог аж.
Одоо хутгасан бантан
Ингээд 2023 оноос метроны асуудал дахин сэргэж эхлэв. Үүнийг Х.Нямбаатар голлон зүтгүүлж байв. Мэдээж цаана нь гадаад дотоодын улс төрийн том бүлэглэлүүд байгаа. Монголчууд метрог дэмжих ч үгүй, татгалзах ч үгүй, товчоор бол баривал сайн л биз, барихгүй бол тэр л биз. Олон жил хулхидуулсан хүмүүс чинь ийм гөлгөр болчихдог юм байна.
2024.02.02. Метроны зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулах 3 шатат тендер зарлав.Эхний шатанд олон компани оролцсоноос 20 компани II шатанд шалгарч үлдэв.
2024.04.02. II шатны тендер зарлав. Үүнд 20 компани оролцов.
2024.05.20. Саналаа ирүүлсэн 11 улсын 20 компаниас ОХУ, Хятад, Солонгос, Энэтхэгийн 4 компани шалгарч үлджээ. Улмаар метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани шалгарчээ.
2024.10.03. Одоо зөвлөх үйлчилгээ биш, харин метроны барилга угсралтын гүйцэтгэгч компани шалгаруулах тендер зарлав. Одоо тендерт хэн шалгарах бол гэж хүлээх л үлдэв. Гэтэл үүнээс хойш Монголд метроны талаар ам ангайх улс төрч алга болов. Үүний оронд 14 мега төсөл ярих болов. Баяртай метро…
Одоо монголын ЗГ Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гаргаж, тендер зарлах шийдвэр гаргасан.
Ингээд МУ 20 шахам жилийн дотор:
1.тусгай замын автобус
2.метро,
3.рэйлбус,
4.агаарын дүүжин тээвэр,
5.тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр,
6.усан тээвэр гэсэн тээврийн бүх төрлүүдийг барих гэж зураг төсөл хийж, олон улсын тендер зарлаж, ТЭЗҮ хийж дүвчигнөсөн боловч юу ч хийж чадсангүй. Харин хэзээ ч дуусахгүй “ногоон автобусны” хэрүүлтэй үлдэв. Сүүлдээ бүр тендер зарлаж, олон улсаар тоглодог болов. Метроны хувьд гэхэд л 11 улсаар тоглоод хаяж байна. Хийхгүй, барихгүй байсан юм бол ямар үхснээ хийж олон улсын тендер зарласан юм ?!
Олон улсыг ганцхан нийтийн тээврээр хулхидаад байгаа юм биш, манай бараг бүх ажил ийм хулхи, явцгүй байдаг. Жишээлбэл, Таван Толгойд 5 удаа тендер зарлаж, дэлхийн том улсуудыг хулхидсан жишээ бэлхнээ байж л байна. Ийм хөгийн мангар, явцгүй, усан тэнэг төр засгийг олон улсад хүндэлнэ гэж ёстой гонжгор нь. Тэгээд бас “гадаадын хөрөнгө оруулалт татна” чалчих дуртайг нь яана. Гадаадын хөрөнгө оруулалт татах дуртай юм бол эхлээд зарласан тендерээсээ няцаад, таг чиг алга болдоггүй л байхгүй юу. Улс орон ядуу, зүдүү байж болно, харин нэр төргүй, новшийн зан гаргаж болохгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл24
Ямар их үнэнийг бичив ээ, ямар их судалгаатай байна аа. Монголчуудаа мангар, мартамхай гэж бүү басаарай, дарга, даамлуудаа. Ийм хөгийн юм гэж байх уу. Яаж улс орон маань урагшлах билээ дээ. Үүний цаана дандаа мөнгө идсэн үйлдэл л байгаа даа. Ёстой новш юм аа...
Улс орон ядуу, зүдүү байж болно, харин нэр төргүй, новшийн зан гаргаж болохгүй…
Энэ нэг өөртөө судлаач хоч өгсөн өвгөн бүр солиорчээ. Эзэн женко чинь МАН тай ил цагаан сүлбэлддэг болчихлоо. Харин чи минь худлаа шааж жүжиг тавихынхаа оронд шууд л данхаа магтаад бичээд эхлээчдээ. Сүүлийн үед та нар ил далд МАН аа магтдаг болоо биз дээ. МАН ч мөнгөтэй юм хэнийг ч худалдаж авч чаддаг юм байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 3 гишүүн, 3 сайдыг төсвийн хулгайтай холбон нэрлэлээ Д.Энхтүвшин: Төсвөөс хулгай хийдэг хүмүүс зөндөө байна. Энэ хулгайчуудад өгч байснаас энэ мөнгө хувийн хэвшлүүдэд байсан бол эдийн засгийн өсөлтөд илүү нөлөөлөх байсан.. Шал дэмий үргүй зардалд зарна гэдэг бол асар том боломжийн хулгай.. ...Би тодорхой хэлье. Жишээлбэл, Хөвсгөл аймгаас төсөв тавиулахад манай намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан сайд, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ хэд нийлж байгаад засгаас оруулж ирж байгаа юман дээр нь нэмж өөрийнхөө тойрогт юм тавиулах гэж дайрч байна. Мөн Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний салбарынх нь төсөв дутуу байхад тэр мөнгөнөөсөө аваад өөрийнхөө Увсдаа зам тавиулна гэж байна. Б.Пүрэвдорж гишүүн, С.Бямбацогт гишүүн. Ер нь нялуунаас шулуун нь дээр, ингэж хэлсэн нь дээр.
Судлаач, эрдэмтэн хүн!гэж аргагүй л баримттай юм бичлээ...ккк Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 км замаа 8-н жилийн хугацаанд дуусгаагүй! Хэсэгчилсэн нээлт хийж, олон тууз хайчилсан, МАН-д итгэх хүн Монгол улсад байгаа болов уу?!
Тоглосон хүмүүсийг дүүжлэх ч багадна
Ардын намынхан цавчаа хийж ,ууж идэхдээ улайраад алныхаа нүхийг ацныхаа нүхтэй андуурч будилдаг болсон .Ухаандаа Ардын намын бүдүүн данжаадууд аландаа хийлгүүлэх гээд ацныхаа нүхэнд хийлгүүлчихдэг болсон..
МАН-с сонгогдсон хотын дарга нар албан өрөөндөө ажлынхаа ширээн дээр залуу баньд нарт хошногодуулдаг уламжлалтай.Одоо Нян Бао данжаадыг хэн хэн гэдэг залуу баньд нар орилуулан хошногодож байгаа бол?
Дээрх тослуудэд зарцуулсан хоронго монгмйг тооцоодмгаргаад ирээсэй хэн нэгэн хун Тэр их хоронгийг ходоогийн хогжилд зарцуулсан бол хоиын хун ам цоорч машины тоо утаа багасах байсан
Богд уулыг нүхэлж тунёль гаргана гээд тэрэн дээр бас олон улсын тёндёр зарлах гэж байгаа ш дэ ! Зайсангийн амнаас урагшаа нэвт ухах санаатай бөйгаа юм тэрийг ухаад суудаг монгол хүн олдохгүй вм чинь гадаад кампани хэрэгтэй ! Гэтэл гадаадаас ажилчин авч болохгүй гээд сая хориглочихсон буюу зөрчилдсөн шийдвэрээ гаргачихсан ! ингээд хулхи арга нь тодроод байгаа юм ! Ёр нь аливаа юм болгрн дээр тёндёр зарлаад сурталчилгаа болон Тэзүг нь хийлгүүлээд тэзүний мөнгөн дээр ажилладаг бүлэг бүлэг хүмүүс байна ! илрүүлээд зарлах боломжгүй байх ! Овжин сэргэлэн орон гаран панаатик радикал сайн муу залуус улс болон хотын удирдлагад байгаа үёд юу ч гарч болно ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
үнэнийг нь улайтал хэлж, гэхдээ тоохгүй лд ээ....
Энэ судалгааны дагуу зарлагдсан мөнгийг нь шалгаж, попорсон улс төрчдөөр нь буцааж төрүүлмээр байна аа.
Энэ судалгааны дагуу зарлагдсан мөнгийг нь шалгаж, попорсон улс төрчдөөр нь буцааж төрүүлмээр байна аа.
МАН-ын дарга нар үеийн үед хөрөнгө оруулагчдаас хувьдаа авлигал нэхэж хөрөнгө оруулалтуудыг гацааж ирсэн. Бас УИХ. 76 сая доллар үдээс өмнө бэлнээр өгвөл хууль батлуулна гээд хөрөнгө оруулагчдыг дарамталж байсан МАН-ын нэг бүдүүн данжаад хэн байсан гэж бодоцгоож байна? Өмхий малууд аа..
Нямбаатар даргад баярлалаа. Маш сайн ажиллаж бна. Хотын нийтийн тээврийг ямар сайхан шинэчилэв дээ. Бахархмаар. Нийтийн автобус өглөө 7 цагаас чөрхлөөтэй тэмээшиг цуваад... Одоо метро, дүүжин тээврээ ажил болгоорой. Чи чаднаа.
Яг үнэн
ARDIIN NAMIIN DARGA NARIIN HIISEN AJILUUD BNA AA BAYARLALAA OYUERDENEEE HURELSUGEE . TA NAR MUUSAIN HULGAICH NARIIG UR UDMAAR CHIN ALSAN CH NUGEL CHINNDUNDARAHGUI
Ийм хүмүүсээ Иргэд бид л сонгоод байгаад гол учир нь байна
Ганхуягийн энэ бичвэрийг ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД,МУИХ-ынЭРХЭМ ГИШҮҮД хальт ч болов хардаг болоосой
Энэ нэг өөртөө судлаач хоч өгсөн өвгөн бүр солиорчээ. Эзэн женко чинь МАН тай ил цагаан сүлбэлддэг болчихлоо. Харин чи минь худлаа шааж жүжиг тавихынхаа оронд шууд л данхаа магтаад бичээд эхлээчдээ. Сүүлийн үед та нар ил далд МАН аа магтдаг болоо биз дээ. МАН ч мөнгөтэй юм хэнийг ч худалдаж авч чаддаг юм байна.
Битгийн хуцаад солиороод бай. Чи эндээс худал, буруу зөрүү баримт яаж ч хайгаад олохгүй. Чи зүгээр л зайлж үз... Судлаач Х.Д.Ганхуяг.
Пизда юмаа
Нэр төргүй новшийн зан гаргаж болохгүй. Хотын дарга болсон хүн тангараг өргөхдөө хэлэх ёстой үг байна.
"МОНГОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ" ГЭХ 7 БУУДЛЫН ДОЛЖИН ЭМЭЭГИЙН АЛДАРТ ҮГИЙГ ТА БҮХЭН МЭДДЭГГҮЙ ЮМ УУ? ГАНХУЯГААС СУРАЛЦ. ГАДААДЫНХАН МОНГОЛЫГ МЭДЭЭД ЭЛЭГ ДООГ ХИЙГЭЭД, ЭЛИЙ БАЛАЙ УЛС ХЭМЭЭН ЯРИАД НУЛИМААД БАЙГАА ШҮҮ, ТАМИНЬ ЭЭ