УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл болон “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгаа билээ.
Уг хуулийн төсөл нь мөн чанартаа бол “Казиногийн хуулийн төсөл”-ийн нэрийг өөрчилж, зарим заалтыг нь шинэчилсэн хувилбар аж.
Өөрөөр хэлбэл 2022 онд өргөн баригдсан “Казиногийн тухай хуулийн төсөл”-ийн “Казино” гэх нэр томьёог “Бооцоот таавар, хонжворт сугалаа”-ны тухай хууль хэмээн нэрлэх замаар олон нийтийг хуурчихаж болно гэж үзсэн хэрэг.
Тэгвэл Монголд казино Монголд хэрэгтэй гэж үү?
Анх Казиногийн тухай хуулийг УИХ 1998 онд баталсан. Хуулийг санаачилж, батлуулсан УИХ-ын гурван гишүүнийг казиногийн лицензийг хууль бусаар олгосон хэрэгт сэжиглэж байсан тул 1999 онд уг хуулийг хүчингүй болгосон.
1998 онд батлагдсан Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж байсан УИХ-ын гишуун Т.Шаравдорж 2007 оны дөрөвдүгээр сард гэнэт Засгийн газарт Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг гадаадын "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид ашигтайгаар санаачилсан гэж хардаж байсан юм. Хуулийн төсөлд олон хачирхалтай заалтууд байсан ба жишээлбэл, З0 жилийн дотор Казиногийн онцгой бүсээс 300 километрийн зайд ойр казино байгуулж болохгүй гэх мэтээр монополийг дэмжсэн байв.
2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав Казиногийн хуулийн төслийг дахин өргөн барьсан. Түүнийг Хан Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа казино байгуулахын тулд "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид нууцаар газар олгосон гэх яриа ч гарч байсан. Үнэхээр ч Д.Загджав "Маху ресурс" компаний төлөөлөгч Аллен Гинсбергтэй уулзаж, хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Казиногийн тухай хуулийн төсөл өргөн барьсан Д.Загджав гишүүнийг авлига авсан гэж олон нийт хардаж байсан ба хуулийн төсөл дэмжлэг авч чадаагүй юм.
Үүнээс хойш 2015, 2016 онд казино байгуулах саналыг Засгийн газраас дэвшүүлж байсан ч ажил болоогүй.
Казино байгуулах гол зорилго нь эдийн засгаа сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэдэг гэдэг. Гэвч инфляцийн өсөлт, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах зэрэг эдийн засгийн хямралыг даван туулахад казино үнэхээр тусалж чадах уу?
Казино үндэсний эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй. АНУ-ын Рокфеллерийн хүрээлэнгийн онцолсноор урт хугацаанд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанаас тус улсад авчирсан орлогын өсөлт удааширч, бүр буурч байжээ.
Мөн зарчмын хувьд казино нь эдийн засгийн шууд бус өгөөжөөс гадна ресторан, баар, жижиглэнгийн худалдааны дэлгүүр зэрэг бусад төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ эдгээр холбогдох үйлчилгээний салбарыг казинотой харьцуулахад зөвхөн туслах салбар гэж үзэж болно. Зочид бусад чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажиллагаанаас илүү казинод мөрийтэй тоглоом тоглоход илүү их цаг зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн казино нээгдсэний дараа бусад үйлчилгээний газруудад хүмүүc бага мөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, казино байгуулснаар эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн тодорхой компани л хүртэх боломжтой ба уул уурхай, мал аж ахуй зэрэг Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбаруудад ашиг тусаа өгөх боломжгүй.
Түүнчлэн казинотой орнуудын оршин суугчид нь өөрсдөө мөрийтэй тоглоомд донтох эрсдэл эрс нэмэгдэх, гэмт хэргийн гаралт нэмэгдэх, нийгмийн хэв журмыг ноцтой алдагдуулах сөрөг үр дагавар дагуулдаг.
Мөн казино бол мөнгө угаах хамгийн тохиромжтой газар байдаг.
2022 оны б-р сард Австралийн казиногийн хамгийн том "Star Entertainment Group" их хэмжээний мөнгө угаасан хэргээр 62 сая долларын торгууль төлсөн аж. 2022 оны аравдугаар сард Мьянмарын казино нь криптовалютын луйвар, хүний наймаа зэрэг үйл ажиллагаанд оролцдог тул тус улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хар жагсаалтад оруулсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. 2023 оны гуравдугаар сард АНУ-ыін Вашингтон мужийн казинонууд хар тамхины бүлэглэлүүдэд нэг сая доллар угаахад тусалсан хэрэг гарч байв.
Өөрөөр хэлбэл П.Сайнзоригийн санаачилсан "казиногийн хууль" Монголд сайн биш саар үр дагавар авчрах нь илэрхий байгаа бус уу?
С.Сарнай
Сэтгэгдэл33
сайнгүйзориг 98 оноос хойш төрсөн бх. чингис зб ын казино заал хөдөөний гуанз шиг тэр хэвээрээ л байгаа шд. юу боллоо. биеэ үнэлэгчид тэнд нь гадна нь овоорч цэцэглээд яалаа. 💩🪰баасанд цугласан ялаа шиг. шунал донтолт луйврыг дагаж хөгжих садар самууны хууль гэж нэрлээ.
оюунхорло даанч батлуулах гээд байсын
Эд нарт ямар хууль байх нь хамаагүй бололтой.Саяхан Ч.Хүрэлбаатрын хуулийг нэрийг өөрчлөх оруулж ирээд буцаагаад татсан .Одоо Оюун хорлюрлын хуулийн төслийг бас нэрийг өөрчлөөд оруулаад ирэх шиг боллоо.Тэд ямар ч хамаагүй ХУУЛЬ БАТЛУУЛЛАА ГЭЭД 10 САЯ төгрөг авдаг байдал иймэрхүү заваан хууль оруулж ирж батлуулахад хүрдэг юм шиг байна гэж харагдаад байдаг шүү ..
Энэ огтоно царайтын хууль гэж юу байхав .Ард нь Ардын намын бүдүүн луухаан данжаадууд хошногоо ухаж үнэрлээд унгас алдаад хэвтэж байгаа..
түрүүн юу хийж ямар ажил сайнзориг хийж байсан бэ
Гамингийн бага дарга Хүй Сюжаны хадгаламж банкны 14 тэрбумаар тоглосон хэргийг ирээдүйд дахиж хэлэлцэхгүй болгох зорилгоор энэ оготно царайтад аманд мөнгө чихээд араас нь Хүй Сю Жан хонжигодож байж магадгүй юм шүү..
Австралийн мөрийтэй тоглоом, хонжворт сугалааны платформыг яагаад Монголын талаас хязгаарлаж хориглосон юм бэ? Монголын засгийн газар хуулийн байгууллага Австралийн мөрийтэй тоглоом, хонжворт сугалааны платформ дээр тоглохыг хүлээн зөвшөөрөөч
улсын төсөв, банкны мөнгүүдийг тавиад туучихна шдээ.
мөрийтэй тоглох хууль гараагүй байхад ""төв ази банкийг буриад алтаргана наадмыг явуулагч дампууруулсан ард хотш сэргээн босголт анод капитал хөгжлийн банк---------------өөрийннхөө луйврын мөнгөөр америкад байгуулаачээ
Ара газара ургагшэ Аса бүхэтэй Алтаргана Алиган дээрээ тэнжээhэн Аба эжий хоёрни Эбэри газара ургагшэ Ишэ бүхэтэй Алтаргана Элигэн дээрээ тэнжээhэн Эжий аба хоёрни
Ирээдүйтэй сайн хуульч улс төрч болох байх гэж хардаг. Залуу хүн болохоороо тэр үү хэт хурдтай судалгаа муутай ажлууд хийгээд байх юм. Хотын захиргаанд байхдаа нэг шөнө бүх автобусны шугамыг өөрчилж иргэдийг үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт болгож баахин будилуулаад шийдвэрээ буцаасан. Саяхан даа. Гадаадын ажилчид оруулж ирэх хууль санаачлаад бас буцаасан. Одоо энэ казино хууль.
Отгонтэнгэр төгссөн сайн хуульч гэж баланцаг нь байхав дээ
Ямар ч юмыг заавал эсэргүүцэх хачин сэтгэцийн гажиг хэзээ засрах бол
уруул сонины газрын ажилчдынхаа цалингаар мөрийтэй тоглоод улс даяар яригдаад байсан. мөнгөө буцааж төлсөн үү. хэзээ засрах
уих-д ийм мэдлэггүй, судалгаагүй зөвхөн мөнгө талаас бүхнийг хардаг богино ухаантнууд байна гэхээс дотор давчдана.Монгоын эдийн засаг үндсэндээ арилжаа наймаа дээр тогтдог. түүнд 1990 оноос өмнөх аж үйлдвэрийн суурь байхгүй. тийм байхад нийгмийг улам ялзарсан чиглэл, мафи руу явуулахыг зорьсон энэ диз-даг эргүүлэн татах нь зөв
энэний ялзарсан толгойноос монгол хонины эргүүтэй ялзарсан үнэр ханхална
Казино чинь тэр шүтэн бишрээд байдаг АНУ-аас эхтэй л биз дээ. Ардчиллын алтан хараацай гэж өөрсдийгөө дөвийлгөх тэгсэн атлаа тэр сайхан орны нь юмыг дуурайж болдоггүй хэцүү еэ. Сайнзориг сайн хуульч дэмждэг. Хууль санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх хэнтэй ч хуваалцахгүй ганц бүрэн эрх нь. Санаачилсан хуулийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. ҮҮнд гажуудал юу бна.
МОНГОЛ ХҮН ОРОХГҮЙГЭЭР ЗОХИЦУУЛЖ БОЛНОШД АЛИЙН БОЛГОН БОЛОМЖУУДААСАА АЙЖ БЭРГЭЖ ЦАГ АЛДАХ ВЭ ӨНӨӨДӨР МӨНГӨ ХЭРЭГТЭЙ Л БОЛ ХИЙ ИХЭНХ УЛС ЭДИЙН ЗАСГАА Л СОНСОЖ ШИЙДЭЖ БН БИД ЭС ХИЙСНЭЭР БОЛОМЖОО МАШ ИХЭЭР АЛДАЖ БН
ман-ы баяжсан олигархиуд мөнгөө үрж барахгүй хэцүү байгаа биз. хаалттай өрөө бэлдүүлж байгаа орж тоглох юм гэсэн.
"ХӨШИГИЙН ХӨНДИЙРҮҮ ЯВДАГ ЗАМ ДАГУУ ХАЙРАН 50 КМ ИЙН 2 ТАЛ ГАЗАР ЯМАР Ч АШИГЛАЛТГҮЙ АШИГТ ҮЙЛИЙН КОЭФФИЦИЕНТГҮЙГ ЗАСАЖ 10 КМ ТУТАМ ХАЖУУРУУ ОРЖ ГАРДАГААР ЗОХИЦУУЛВАЛ 2 ТАЛЫН 50 КМ ГАЗАРТ ХҮМҮҮС ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ХОТЫН ТҮГЖРЭЛ СААРАХАД НЭМЭР БОЛНО
казино онгоцны буудлын эргэн тойрны, зам дагуух газруудыг газрын наймаачин бүлэглэл гэр хороололжуулж байгаа. зарж байгаа. аймар болсон байнлээ.
японы онгоцны буудал хуучин орсын буудал хооронд ялгаа байна уу хайран ард түмний мөнгө
Австралийн онлайн мөрийтэй тоглоомын платформыг яагаад хязгаарлаж хориглосон юм бэ? Монголын засгийн газар хуулийн байгууллага Австралийн онлайн мөрийтэй тоглоом, хонжворт сугалааны платформ дээр тоглохыг хүлээн зөвшөөрөөч.
маныхан битүү шөл хийж уу. аймар хийрхэж сэнсэрч бн
хамаг мөнгөө сэгсрүүлнэ. хэн хожихов дээ. тийм түүх байхгүй. ганц нэг онилсон хүнээ бодлоготой хөөргөх л бх
макаод мөнгө хожлоо гээд нэг охин алуулаа биз д. ма байрны ах гуай 5х болгонд чэжүү нисч мөнгөө сэгсрүүлдэг
Олон мангар монголчууд мөрийтэй тоглоом, койнд мөнгөө орон сууцаа алдаж гудамжинд гарсан.
койнд алдаж сүйрсэн гэнэлээ банзны мөнгөөр тоглоо биз дээ
Гамингийн бага дарга Хүй Сюжаны хадгаламж банкны 14 тэрбумаар тоглосон хэргийг ирээдүйд дахиж хэлэлцэхгүй болгох зорилгоор энэ оготно царайтад аманд нь мөнгө чихээд араас нь Хүй Сю Жан хонжигодож байж магадгүй юм шүү..
Энэ тарваган төмс шиг хужаа больчихоосой
Энэ пороро мэт төр удирдах ч гэж холионо доо, яадаг ч юм байгаа
Энэ пороро мэт төр удирдах ч гэж холионо доо, яадаг ч юм байгаа
Энэ нөхөр дандаа л ард түмний дургүйг хүргэсэн юм хийж явдаг боллоо. Одоо болилдоо. Нэг л их юм хийдэг сүрхий хүн болох гэж попорч байдгаа болих хэрэгтэй. Бүр болохгүй байгаа бол сонгогчид нь буцааж татахаас өөр арга үгүй болно.