![sonin.mn](/storage/news_images/17339727671733829859500_874.jpg)
12-р сарын 10-ны үдээс өмнө Хятадын олон улсын үйлчилгээний аутсорсингийн худалдааны 13 дахь удаагийн яармаг тус улсын Хубэй мужийн Ухань хот дахь Хятадын Оптик хөндийн шинжлэх ухаан технологийн хурал үзэсгэлэнгийн төвд болжээ. Хятадын олон улсын үйлчилгээний аутсорсингийн худалдааны яармагийг Хятадын Олон улсын хөрөнгө оруулалтыг дэмжих нийгэмлэгээс зохион байгуулж буй бөгөөд "Дижитал технологи хийгээд бодит эдийн засгийг нэгтгэн, хөгжлийг тэргүүлэе" сэдвийн дор болж, семинар, яриа хэлцэл, үзэсгэлэн, бизнесийн хэлэлцээр зэрэг хэлбэрийг нэгтгэж, олон улсын дижитал үйлчилгээ буюу үйлчилгээний аутсорсингийн чиглэлээрх бодлогыг тайлбарлах, чиг хандлагыг гаргах, төслийн гүйлгээ зэрэг гол агуулгад анхаарлаа хандуулж, Хятад улсын үйлчилгээний аутсорсингийн салбарын хөгжил болон олон улсын солилцоо, хамтын ажиллагааны ололт амжилтыг бүх талаар, олон түвшинд дэлгэн харуулсан байна.
Хятадын олон улсын үйлчилгээний аутсорсингийн худалдааны энэ удаагийн яармаг 12-ныг хүртэл үргэлжилж, үндсэн форумаас гадна бас 11 симпозиум болон семинар, гол төслүүдийн сурталчилгаа хийгээд хаалттай хэлэлцээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. Нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй "Дижитал үйлчилгээ буюу үйлчилгээний аутсорсингийн үзэсгэлэн" нь ойролцоогоор 20,000 хавтгай дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайтай байж, аж үйлдвэрийн кластерийн үзэсгэлэнгийн талбай, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг эрүүл мэнд, дижитал ухаалаг парк, ложистик хийгээд нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн үйлчилгээ зэрэг хэд хэдэн тусгай үзэсгэлэнгийн талбайг байршуулж, үндэсний үйлчилгээний аутсорсингийн салбарын бодлого хийгээд ололт амжилт, үйлчилгээний аутсорсингийн үлгэр жишээ хотуудын аж үйлдвэрийн хөгжлийн онцлог, дижитал үйлчилгээ хийгээд үйлчилгээний аутсорсингийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үр дүнг төвлөрүүлэн харуулж, ухаалаг паркнуудын өндөр чанартай хөгжлийн ололт амжилт нь дижитал үйлчилгээ хийгээд үйлчилгээний аутсорсингийн салбарын дэлхийн дээд зэрэглэлийн худалдааны платформыг бий болгоход тустай гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0