БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /Politico/. Германы Канцлер Олаф Шольц Украинд даваа гарагт гэнэтийн айлчлал хийх үеэрээ олон зуун сая еврогийн үнийн дүн бүхий цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Энэхүү тусламжийг энэ онд багтаан Киевт илгээх төлөвтэй байна.
“Европ дахь Украиныг хамгийн хүчтэй дэмжигч нь Герман улс хэвээр байх болно гэдгийг би газар дээр нь тодорхой хэлмээр байна. Украинд он дуусахаас 650 сая еврогийн өртөг бүхий тусламж үзүүлнэ” гэж О.Шольц мэдэгджээ.
Герман бол Украины армийн томоохон хандивлагчдын тоонд багтдаг гэдгийг О.Шольц удаа дараа онцолсоор ирсэн ба гэхдээ зүүн төвийн үзэл баримтлалтай тэрбээр Киевт алсын тусгалтай пуужин илгээхээс татгалзаж байгаа юм. Энэ нь Германд ирэх хоёрдугаар сард болох ээлжит бус сонгуулийг өмнө тухайн асуудалд тун хашир хянамгай хандаж байгааг илэрхийлж байна.
Германы Канцлер Оросыг оролцуулсан Украины энх тайвны асуудлаарх хоёр дахь бага хурлыг зохион байгуулахыг сүүлийн хэдэн сарын турш уриалсаар иржээ. Оросын төлөөлөгчид оролцоогүй энх тайвны асуудлаарх анхны дээд хэмжээний уулзалт энэ оны зургаадугаар сард Швейцарьт болсон билээ.
Өнгөрсөн сард О.Шольц Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа утсаар ярьсны дараа В.Зеленский хэлэхдээ, Путиныг тусгаарлах оролдлогыг сулруулсан гэж Канцлерыг шүүмжилж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
УКРАЙНД ГЕРМАНЫ TAAD ПУУЖИНГИЙН СИСТЕМИЙГ ИХЭЭР НИЙЛҮҮЛЭЭРЭЙ.
Дэлхийг хамарсан том цөмийн дайн эхлээсэй
дэлхийн 1-р дайны үед 1916 онд имперлизм бол капитализмын дээд шат мөн гэдэг зохиолоо бичээд октябрын хувьсгал хийж японы порт артурт хиар цохиулсан хоцрогдсон хаант орсыг устгаж ЗӨВЛӨЛТ засгийг байгуулж версалийн гэрээ байгуулж германыг ялав СТАЛИН 2-р дайнЫ ӨМНӨ хорин жилийн дотор 272хүчирхэг социализм байгуулж гитлерийн 272 дивизийг устгаж ялав 3 гурадахиа босож УКРАЙН дүрд богд шиг тодрон илэрч байгаа гитлерийн германтай нүүр тулан орсын нэгдсэн ард түмэн их жолоодогч ПУТИНыхаа удирдлого дор эх орон курскаас бусад мужаас хөөн гаргахаар баатарлаг давшилт хийж байна Энэ өнгөт хувьсгалын анти орос квази симул СҮЛЖЭЭНИЙ улсыг ялах нь дамжиггүй
За ЗАЙЛАА. УЛААНЫ СУРТАЛ УХУУЛГАД ИТГЭХГҮЙ. наад 1 ба 2 -р дайн гэсэн балай юмнууд хэнд ч хэрэггүй.