Энэ онд тохиож буй Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2024.12.02/ Хятадын Коммунист Намын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Мо Гаойи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар түүхт ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” хэмээх номуудыг Монголын уншигчдын хүртээл болгож байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрамдалт харилцаа, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон хоёр нам хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцов. Монгол Улс цаашид цахим, ногоон, хүний нөөцийн гэсэн гурван томоохон шилжилт хийхээр ажиллаж буй бөгөөд БНХАУ-ын хувьд ч эдгээр чиглэлүүдэд хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж буй.
Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр нам хоорондын хамтын ажиллагаа чухал талаар талууд санал нэгдэж, оюутан, залуучуудын харилцан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр бүх түвшинд идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Х.Алтай, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Д.Жанабазар нар оролцлоо.
Мөн БНХАУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Жоу Айбин, Суртал ухуулгын хэлтсийн дарга Цао Сяоли нарын төлөөлөл байлцав.
Сэтгэгдэл13
hook danh namaas tsewerleh shaardlagatai uls hogjihgui. an suirsen orsoldoh bhgui mortloo uls muu ba
хаана болж байгаа уулзалт юм бэ. дан хятадаар биччихсэн. гишүүн байсан хэн чилээ номиндарь оюундарь соддарь нэрийг нь харж чадсангүй.
хаана болж байгаа уулзалт юм бэ. дан хятадаар биччихсэн. гишүүн байсан хэн билээ номиндарь оюундарь соддарь нэрийг нь харж чадсангүй.
Үхээсэй лалар
Гөлөгнүүд эздээсээ чиглэл авсан уу.
ардын нам үзэл сурталдана биз дээ. энэ нэг ян хийх юмгүй амьтан.
KOMMUNISTUUD BAISAAR L BNA SHUU
МАН-ын янгуо овогт маоист данжаад ах дүү нартайгаа уулзжээ..
янгуг зайлаа. нуль хятадаар биччихсэн. хятадын намын хэлтсийн хурал уу.
За хкн н үзэл суртлын газартай найзлаад эхэллээ манай улс руу чиглэгдсэн тархи угаалтууд манай мэдээллийн хэрэгслүүдээр цуврах шиг болно
Хятадтай холбоотой мэдээнд нөгөө гяхх гхя луухаан яагаад орж ирэхгүй бна
За хкн н үзэл суртлын газартай найзлаад эхэллээ манай улс руу чиглэгдсэн тархи угаалтууд манай мэдээллийн хэрэгслүүдээр цуврах шиг болно
Хулгайч луйварчин маоист МАН тай тэмцэх үр дүнтэй арга бол Жагсаал цуглааныг Сүхбаатарын талбайд биш Хятадын элчин сайдын яамны гадаа зохион байгуулах явдал юм.