ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /RT/. Таван жилийн өмнө гал түймэрт өртөж сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор Парист очно гэдгээ Д.Трамп олон нийтийн “TRUTH Social” сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.
"Таван жилийн өмнөх аймшигт түймрийн дараа бүрэн сэргээн засварласан гайхамшигт түүхтэй Эх дагинын сүмийн нээлтэд оролцохоор бямба гарагт Францын нийслэл Парис хотыг зорино гэдгээ зарлаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм" гэж Д.Трамп өөрийн хуудсанд бичсэн байна.
Тэрбээр уг барилгыг сэргээн засварлах талаар хийсэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлыг сайшаагаад, сүмийг нээх мөч нь "хүн бүрийн хувьд онцгой өдөр байх болно" хэмээн онцолжээ. Ёслолын ажиллагаанд 50 гаруй төрийн тэргүүн оролцох төлөвтэй байна гэж Парис хотын дарга Лоран Нуньес өмнө нь мэдээлжээ. Ёслол 12 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болох бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үг хэлнэ. Галд өртсөн сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана гэж амласнаа биелүүлснээрээ бахархаж буй Э.Макрон ёслолын ажиллагааг өөрийгөө "алдаршуулах мөч" болгохоор төлөвлөж байна гэж Францын хэвлэлүүдэд бичсэн байна.
Тэрбээр сүмийн дотор үг хэлэхээр төлөвлөж байсан боловч олон нийт түүнийг сүм ба эрх мэдлийг тусгаарлах тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжилсний дараа үүдний танхимд үг хэлэхээр болсон байна. Э.Макрон мөн 12 дугаар сарын 8-нд сүмд болох мөргөлд оролцохоор төлөвлөжээ.
12 дугаар сарын 7-ны өдрийн ёслолын үеэр шинэ тахилын ширээг ариусгах ёслол болно. Хүссэн хүн бүрийг оролцуулахын тулд энэхүү ёслолын ажиллагааг найман өдрийн турш зохион байгуулах ажээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд Парисын Эх дагинын сүм гал түймэрт өртсөний улмаас сүмийн 100 метр өндөр ганжир сүйдэж, тулгуур баганууд нь галд автан сүйрчээ. 800 гаруй хүн хэдэн цагийн турш тэмцэж түймрийг унтраасан юм. Уг сүмийн 800 жилийн настай царсан дүнзээр хийсэн дээврийн яс мод нь галд сүйдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Нэг жилийн өмнө л энэ сүм шатсан гэсэн мэдээ сонссон гэж бодож байсан чинь таван жилийн өмнө энэ сүм шатсан байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна.
Трамп боломж л гарвал сүмд мөргөж нүглээ наманчилж байсан нь ононо шүү. Тун удахгүй түүнийг америкууд өөрсдөө хөнөөх болно.макрон гомо бол удахгүй макарон болно.
өмхөрсөн модоо юугаар орлуулах бол гэсэн модоор л сэргээж.
макрон үүдний гонх хэсэгт үг хэлнэ. төрийн тэргүүнээ арай юу. бараг л хаан шд. бн ялчаад ингэж дарлуулах гэж. гонх бол дөрвөн махаражан хэсэг ерөнцийн хаад мөн л дөө. гонх гандан тэнгэрийн орны үүд.
манайх англирху. шашин нь төрийг дээдлэнэ.
мари эх шинэчилсэн малын хашаандаа энэ жил яах бол. 7-оос нээлт. оон, тэгээд л чж гуай хүн болоогүй үстэй үсэрхэгүүд нтр. зөөз. лусын дагина. марин гэвэл яг л
Трамп дэлхийн үндсэн мөнгө доллар байх болно. Хэрвээ долларыг дэмжихгүй улс байвал дайн хийнэ гэж хэлсэн. Одоо дэлхийн үндсэн мөнгөөр юань гарч ирж байгаа. Ийм болохоор хятадын юань дэлхийд гарч ирж байгаа шинэ хүч болно. Энэ шинэ хүчийг дэлхийд хүлээн зөвшөөрч байгаа тул Трамп дайнаа хийх болно.