ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял сонсоод байсан хүү Хантертаа албан ёсоор өршөөл үзүүлжээ. Тэрбээр "миний хүүг зориуд онцолж шийтгэсэн” гэдгийг дурдаад, түүний холбогдсон хэргүүд нь “шударга ёсны алдаа байсан" гэж мэдэгдсэн байна.
“Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэр гаргах үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хүүг маань бусдаас зориуд онцгойлж, шударга бусаар яллаж байгааг харж байсан ч гэлээ хэлсэн үгэндээ хүрсэн” гэж Ж.Байден нэмж хэлжээ.
Хантер Байден есдүгээр сарын эхээр татвараас зайлсхийсэн гэх хэргийг хүлээсэн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард галт зэвсэг эзэмшсэн, хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсоноор Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүний хүүхэд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн анхны тохиолдол болсон юм.
Ерөнхийлөгч өмнө нь хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэж мэдэгдэж байсан боловч дээрх шийдвэрийг гаргажээ. Ж.Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хоёр сарын өмнө буюу есдүгээр сард мэдэгдэж байлаа.
Гэвч ням гаргийн орой Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, хэдийгээр шударга ёсны тогтолцоонд итгэдэг боловч “улс төр энэ үйл явцад халдварлаж, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн” гээд, шийдвэрийг хойшлуулах нь утгагүй гэдгийг дурджээ.
“Эцэг, Ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэдэгт найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Хантер Байден хэлэхдээ "мансууруулах бодисонд донтоод байсан хар бараан тэр өдрүүдэд миний хийсэн алдааг улс төрийн тавцанд гэр бүлийг маань олон нийтийн өмнө доромжилж, гутаан доромжлох зорилгоор ашигласан” гэж мэдэгджээ. Цааш нь тэрбээр "өнөөдөр надад үзүүлсэн өршөөлийг би талархан хүлээн авч, дахин эхлүүлсэн амьдралаа өвчтэй, зовж шаналж буй хүмүүст туслахад зориулах болно" гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Байден цөмийн дайныг эхлүүлээрэй.
Энэ Хантёр баньд Монголд ирж аргальд явж байсан юм ! Архийг ч давгүй туудаг мөнгөндөө харам биш гар байна лэ ! Айл болгонд нэг муу нөхөр байдаг шиг энэ Хантёрийг нэг удаа өршөөх нь зүйд нийцнэ
Байдан баавайг өрөвдөх юмдаа,,,энэ хар тамхичин хүү ,,,хүн болж засрахгүйдээ,,,бэлэн хоолон дээр өссөн хүүхдүүд нэг л замаа алдвал чигээрээ,,,,савсага трампын хүү бага савсага трамп ч адилхан хүнээ алдчихсан юм билээдээ,,,нохой кадыровын хүү гахай адамтай яаг адилхан,,,
украйнаас хахууль авч түүгээ нуугаад украйнд мөнгөөр цутгадаг АМЕРИКИЙН УКРАЙН ДАХЬ лабороторуудад хийсэн мэдрэл дотрын эмүүдийг их хурлын гишү чин бүрэн орсын холбооны улсад явуулж шалгуулаарай ард түмэн украйн эм ууж үхэж байна шүү
Эмээ уу,,,,дебыль ээ,,,