СИНГАПУР, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /chessdom/. Энэ оны шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолт Сингупарт өнөөдөр эхэлнэ. Аваргын титмийн төлөө Хятадын их мастер Дин Лижэн, Энэтхэгийн шатрын их мастер Доммараж Гукеш нар өрсөлдөх юм.
Дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтыг Сингапурт анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд тус улсын хувьд түүхэн үйл явдал болж байна. Тоглолт Сентоза аралд болох бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Өдгөө 32 настай, Хятадын их мастер Дин Лижэний хувьд дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө тоглох юм. Тэрбээр өнгөрсөн онд Оросын шатарчин Ян Непомнящийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ. Харин Д.Гукеш анх удаа аваргын титмийн төлөө тоглох бөгөөд өдгөө 18 настай тэрбээр хожвол шатрын түүхэн дэх хамгийн залуу аварга болох юм. Тэд 14 өрөг тоглох ба хэрэв тэнцсэн тохиолдолд тай-брейк буюу түргэн тоглолтоор аварга тодорно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Магнус Карлсён энэ хоёртой зэрэг тоглосон ч хожно
Чи гурвуулангийнх нь бөгсийг зэрэг долоож чадах уу, чинкээ
Би гурвуулангийн нь хожно тэгсэн хойно чи ирж миний бөгсийг долоогоорой