МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт өгсөн нь Барууны орнууд Украин дахь дайныг “хурцатгахыг хүсэж буйн дохио” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Америкчуудын оролцоогүйгээр ийм цохилт өгөх боломжгүй байсан гэж тэрбээр Бразилд болж буй G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд уламжилсан байна.
Үүний сацуу С.Лавров Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн тухай бүх мэдээлэл зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан тул Киев АНУ-аас ийм зөвшөөрөл авсан эсэхийг баталж чадахгүй байна гэжээ. Хэрэв Вашингтон ийм шийдвэр гаргасан нь албан ёсоор батлагдвал Москва "зохих ёсоор" хариу арга хэмжээ авна гэж тэрбээр мэдэгдсэн байна. С.Лавров мөн Германы Канцлер Олаф Шольц Украинд TAURUS пуужин нийлүүлэхээс татгалзсантай холбогдуулан түүнийг "хариуцлагатай" байр суурь баримталж байна хэмээн мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ATACMS -аар цохилт өгснийг баталсангүй бас үгүйсгэсэнгүй. Тэрбээр Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ “Украинд холын тусгалтай зэвсэг бий, бидэнд дотооддоо үйлдвэрлэсэн алсын зайн дронууд ч бий, бидэнд одоо ATACMS байна. Бид бүгдийг нь ашиглах болно” гэсэн байна.
Ерөнхийлөгч Ж.Байден Америкийн холын тусгалтай зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн гэж тус улсын хэд хэдэн хэвлэл 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдээлсэн юм. Энэ мэдээллийг АНУ-ын засаг захиргаа одоогоор батлаагүй байна.
Украины арми Америкийн ATACMS пуужингаар Оросын нутагт анх удаа цохилт өгсөн тухай Украины хэвлэлүүд эх сурвалжуудыг эш татан өчигдөр мэдээлсэн юм. Орос хэлээр гардаг “Astra” бие даасан хэвлэл Телеграм дахь сувагтаа мэдээлснээр, Брянск муж дахь “цэргийн баазад цохилт өгсөн тухай Карачев хотын оршин суугчид мэдээлжээ”. Тус хэвлэл пуужингийн довтолгоог нүдээр харсан хүмүүсийн илгээсэн хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэдгээр бичлэгт зэвсгийн агуулахад байсан сум хэрэгслүүд детонацид орж дэлбэрч буйг харуулсан байна.
"ОХУ-ын Батлан хамгаалах яамны пуужин ба их бууны ерөнхий газрын 67-р зэвсгийн агуулах (55443-р цэргийн анги) Карачев хотод байрладаг бөгөөд 19-нд шилжих шөнө цохилтод өртсөн эсэх нь тодорхойгүй байна. НАСА-гийн галын хяналтын систем Карачевын бүсэд гал гарсныг бүртгээгүй" гэж бичжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Карачев дахь цэргийн объектод цохилт өгснийг баталсан боловч ямар зэвсгээр өгснийг тодорхой дурдаагүй байна. Харин Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украинаас харвасан зургаан ATACMS пуужингийн тавыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн сөнөөжээ. Оросын нутаг дэвсгэрт Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн тухай мэдээлэл нийтлэгдсэний дараа Владимир Путин "Цөмийн тогтоон барих чиглэлээр төрөөс баримтлах бодлогын үндэс" баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг баталжээ.
“Цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзнэ” гэсэн заалтыг оруулсан нь цөмийн номлолд оруулсан гол өөрчлөлт ажээ.
Мөн стратегийн эсвэл тактикийн нисэх онгоцууд, далавчит пуужингууд, нисгэгчгүй онгоцууд, дуунаас хурдан болон бусад нисгэгчгүй нисэх онгоцуудыг Орос руу хөөргөсөн, тэдгээр нь хилээр нэвтэрсэн тухай тодорхой мэдээллийг хүлээн авсны дараа цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг авч хэлэлцэнэ гэж тусгажээ. Түүнчлэн холбоотон улс болох Беларусийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орос улс цөмийн зэвсэг хэрэглэж болно гэж заасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл10
Орос улс 17 сая км газар нутагтай байж украины жижиг газар нутгаас авах гээд салгалаад дайрч байгаагаасай ичих хэрэгтэй.
Хуж угсаатнуудыг таних маш амархан арга бол тэдний шунал! Хуж угсаатнууд хэзээ ч шуналаа нууж чаддаггүй бөгөөд үргэлж бусдын газар нутаг руу шунасан шунаг зангаасаа болж маш амархан баригддаг, ккк
Хөөрхий ийм төмсгөндөө багтдаг тархитай ч байх гэж
украйнн гэсэн местный цагаач эрх мэдлээ ашиглан СТАЛИНЫГ ТАХИН ШҮТҮҮЛСЭН ГЭЖ ШҮҮМЖЛЭН крымийг цаасаар нь хайчлан УССР -рт өглөө гээд хрущевт хэдэн хотын гол гудамж хрущевийн нэрээр нэрлэсэн украйн орсынх огт байгаагүй юм шиг болгож маш их нэр өөрчилж хөшөө дурсгалыг буулгаж үнэн алдартны сүмийдийг шатаасанч болгар серб польш украйны орос хэлт ард түмнийг устгаж чадахгүй өөрийгөө ЗХУ гэж эндүүрээд байгаа юм биш биз дээ хаан мамайн хургад дээрх ""родина мать зовёт"" гэсэн дэлхий дахинд уриалсан лозун байдаг юм шүү
эртний сталинград -волгорад хотод бий
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
Укрианууд алсын зайн амёрик пуужингаар Москвад Крёмльд цохилт өгчихөөсөй ! тэгвэл ч гоё юм болох гээд байна ! Даанч энэ атагмс амёрик пуужин Крёмльд зөвлөлүүдийн ордонд хүрэхгүй юм шиг байна ! Өөр холын Пёршинг юмуу томагавк пуужин өгөөчээ ! Путин хүлээгээд байна ! Бандёруудын өлгий Львов хотод цөмийн цохилт өгөх шалтаг олдохгүй байгаад байна ! Амёрикчууд өгч чаддаггүй юмаа гэхэд англи франц хоёр өгчих байх аа !
Үхэх нь дөхөөд аль болох олон хүнийг хамт аваад явчих бодолтой муухай хөгшин байна шүү, энэ Бадарч тахал гэж. Дандаа цөмдөөч гэж гонгинож байх юм. Оросууд зөнөг чамаас ухаантай байлгүй дээ, цөм хэрэглэвэл орос дуусна гэдгээ ойлгож байгаа байлгүй дээ