ТБИЛИСИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили аравдугаар сарын 26-нд болсон парламентын сонгуулийн үеэр гарсан зөрчилтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд мягмар гарагт буюу өнөөдөр гомдол гаргахаа мэдэгджээ. Даваа гаргийн орой мэдэгдэл хийхдээ тэрбээр дахин сонгуулийг аль болох ойрын үед явуулахыг уриалсан байна.
"Парламентын сонгуулийг сөрөг хүчний намууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул санал хураалтыг хүчингүй болсонд тооцох ёстой. Эс бөгөөс туйлшрал гүнзгийрч, давхар эрх мэдэл бий болно" гэж С.Зурабишвили мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Бид түншүүдтэйгээ нягт харилцаатай байхын оронд өөрийгөө тусгаарлахыг сонговол улс орны байдал хүнд байгаа энэ үед дотоодын төдийгүй гадны хүчин зүйлсийн улмаас улс орны байдал тогтворгүй болох аюул улам бүр нэмэгдэнэ" гэжээ. "Бид эдийн засаг, санхүүгийн хямралын ирмэгт тулж ирээд байна, Ерөнхийлөгчийн хувьд улс орноо хямралд автуулах эрх надад байхгүй, би үүнийг зөвшөөрөхгүй" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
"Үүсээд буй нөхцөл байдлаас тайван замаар гарах цорын ганц гарц бол дахин сонгууль явуулах явдал юм" гэж С.Зурабишвили хэлээд сонгуулийг аль болох хурдан явуулах ёстойг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн сонгуулийн үеэр гарсан зөрчлийг шалгахыг олон улсад хандан уриалжээ.
Парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Гүржийн сөрөг хүчнийхэн арваннэгдүгээр сарын 17-ны даваа гарагт 24 цагийн эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Жагсагчид Тбилисийн Улсын их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны ойролцоо майхан босгосон байна. Даваа гарагт мөн Гүржийн парламентын ордны дэргэд “Саналаа эргүүлэн авъя” уриатай жагсаал болж, сонгуулийн явцыг ажигласан төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, мөн оюутны хөдөлгөөн, сөрөг хүчнийхэн оролцжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ямар хачмн царайтай нүд нь босчихсон шар хадны хүн шиг юм бэ галс тугаа иддэг саакашвили гэж бас нэг шизофрени байсан биз дээ