УИХ-ын дарга Д.Амарбаясгалан eguur.mn сайтад өнөөдөр нийтлэгдсэн : "Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар эзэмшдэг" нийтлэлтэй холбоотойгоор тайлбар хийжээ. Тэрээр тайлбартаа: "Монголын улс төрд хүний нэр төрд эрээ цээргүй халддаг башир, бохир арга нутагшиж байгаа нь харамсалтай.
Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улс төрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна.
http://Eguur.mn сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүмүүсийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно.
Жич: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван толгойн ордод битгий хэл өөр бусад ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье." гэсэн байна.
Сэтгэгдэл6
Borteeg? Admineraliin neriig uurchiluud l ATG-g huurchihsan tiimee?
Хамгийн гол нь Хуулийн сайд байсан, одоо УИХ-ын гишүүн хүн хэлээд байгаа шд.
Тэгээд насаараа улсад ажилсан хүмүүс яаж ийм баян болоод байдаг юм бол??
Тэгвэл яаж ийм их баяжсанаа ил тод тайлбарлачих даа. Ер нь улс төрчид дандаа л худлаа ярьдаг даа ямар мэдэхгүй биш.
Ямар бизнес хийж баяжсанааа ил тод мэдээлээ
энэ яасан ичгүүр сонжуургүй нөхөр вэ. уих муу удирдаж байгаа төдийгүй адмирал компанийн нүүрс угаах үйлдвэрийг эрдэнэс таван толгой компанийн хөрөнгөөр барьж байгаа шүү монголчууд минь.ингэхэд хэн нөлөөлж чадах вэ гэвэл амарбаясгалан гэх энэ этгээд шүү.бор тээгийн уурхай улсын өмч шүү .буцааж өгөөд админарал компаниа ард иргэдэд хувьцаа болгон эзэмшүүл.тэгээд цагаадана