Ирэх оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжих Оросын үр тарианы экспортын квотын хэмжээ өнгөрсөн оны 29 сая тонноос бараг гурав дахин буурах төлөвтэй байна хэмээн шинжээчид таамаглажээ.
Орос улс энэ оны 7 дугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл /экспортын улирлын эхний хагаст/ квотгүйгээр үр тариагаа экспортолж байгаа бөгөөд үүний дараа дотоодын 260 трейдэрүүдэд экспортын квот тогтоох юм.
Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг ИКАР компанийн таамаглаж буйгаар, 2024/2025 оны улирлын хоёрдугаар хагаст хамаарах экспортын квот 11,5-12 сая тн байх төлөвтэй. Харин консалтингийн SovEcon компанийн захирал А.Сизовын тооцоолсноор уг квотын хэмжээ 10 сая тн, үр тариаг төмөр замаар тээвэрлэгч “Русагротранс” компанийн захирал И.Павенскийн тооцоолсноор 9-10 сая тн байх ажээ.
Зах зээлд оролцогчдын үзэж байгаагаар, квотын хэмжээг нэгдүгээр сар зарлах бөгөөд шинэ улиралд экспортод гаргах боломжит хэмжээ 55-57 сая тн байх болов уу.
Хэдийгээр цаг агаарын таагүй байдлын улмаас ургацын хэмжээ буурсан, мөн дэлхийн зах зээлийн үнэ хямд байгаа боловч Оросын компаниуд сүүлийн саруудад их хэмжээний үр тариаг олон улсын зах зээлд нийлүүлжээ. Оросын Үр тарианы холбооны тэргүүн А.Злочевскийн ярьснаар, 11 дүгээр сарын 1-ний байдлаар тус улс 25,1 сая тн үр тариа экспортолсон байна. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд Орос улс 2020 онд үр тарианы экспортдоо квот тогтоосон бол 2021 оноос эхлэн зөвхөн улирлын хоёрдугаар хагаст буюу 2 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд квот тогтоох болсон юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
130 орчим ая тонн ур авчээ. энэ бол дэлхийн бараг дээд амжилт. экспорт нь 3 дахин буурах гэдэг худлаа
Экспортоо бууруулна гдг бол Дэлхийд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ талийна гэсэн үг.