БУЭНОС-АЙРЕС, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /АР/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй пүрэв гарагт уулзжээ. Энэ тухай Аргентины төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Мануэль Адорни олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.
Уулзалт Флорида дахь Д.Трампын Мар-а-Лаго эдлэнд болжээ.
Аргентины Гадаад хэргийн сайд Херардо Вертейн, бизнес эрхлэгч Илон Маск, Х.Милей, Д.Трамп, Х.Милейгийн эгч Карина нар зүүн гар талаас баруун тийш эгнэн зогсож авхуулсан зургийг М.Адорни олон нийтийн Х сүлжээнд нийтэлсэн байна. Ингэснээр Х.Милей АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамптай уулзсан гадаадын анхны удирдагч болж байна. Уулзалт амжилттай болсон бөгөөд Х.Милей мөн Америкийн хөрөнгө оруулагчидтай уулзсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг эх сурвалжийн мэдээллийг эш татан уламжилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
АНУ-ын төрийн албанд шимэгч нүсэр арми байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, ардчилсан гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамд цагаан ордонд очихоосоо өмнө АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүллээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулах шийдвэр гаргасныг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиантайгаар мэдээлэв. АНУ-д сайхан цаг ирэх нь ээ.
1 сарын 20 ноос өмнө Трамп үхчихэж мэдэх билүү яаж мэдэх вэ дэ !