ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /DW/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональ Трамп, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд лхагва гарагт уулзлаа.
Цагаан ордны Зууван танхимд болсон уулзалтын үеэр Жо Байден, Дональд Трамп нар "улс орон болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, үндэсний аюулгүй байдал, дотоод бодлогын чухал асуудлууд"-ыг хэлэлцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Д.Трампад эрх мэдлийг тайван бөгөөд саадгүй шилжүүлэн өгөхөө амлав. Өдгөө 81 настай Ж.Байден, 78 настай Д.Трамп нар уулзахдаа гар барилцжээ.
"Улс төр бол хүнд хэцүү үйл хэрэг бөгөөд ихэнх тохиолдолд тийм ч таатай ертөнц биш юм. Гэхдээ өнөөдрийн хувьд бол гайхалтай ертөнц, би үнэхээр ойлгон мэдэрч байна" гэж Д.Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдэгдсэнээр, улстөрчдийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилжээ. “Тэд үндэсний аюулгүй байдал, дотоод бодлого, түүнчлэн улс орон болон дэлхийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хэлэлцсэн” гэж тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдөд мэдээлсэн байна.
Ж.Байден: Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ
Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан мэдээлэхдээ, Ж.Байден Д.Трамптай уулзах үеэрээ, өөрийгөө хамгаалах дайнд Украиныг цаашид дэмжих нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж буйг онцлон тэмдэглэсэн гэжээ. Харин Д.Трамп “The New York Post” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа уулзалтын үеэр голдуу Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөний талаар ярилцсан гэсэн байна.
"Ойрх Дорнодын байдлыг тэрбээр хэрхэн үнэлэн дүгнэж байгааг, энэ талаар түүний юу бодож байгааг би мэдэхийг хүссэн. Тэр миний хүсэж байгаа хариултыг өгсөн, тэр маш илэн далангүй байсан" гэж Д.Трамп хэлжээ.
Өмнө нь Ж.Байден, Д.Трамп нар нэг бус удаа зөрчилдөж байсан юм. Эхний удаад 2020 оны сонгуулийн үеэр, дараа нь 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэдний хооронд зөрчилдөөн үүсэж байв. Ж.Байден өрсөлдөгчөө ардчилалд аюултай хүн гэж мэдэгдэж байсан бол Д.Трамп түүнийг Ерөнхийлөгчийн албыг хаших чадваргүй хүн хэмээж байсан юм. Дөрвөн жилийн өмнө Ж.Байден сонгуульд ялсны дараа Зууван танхимд уламжлалт уулзалт болоогүй юм.
Д.Трамп 2017-2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашсан билээ. Тэрбээр 2020 оны сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй юм.
Д.Трампын гэргий Меланиа АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдентай уулзахаас татгалзсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. NYP сонинд эх сурвалжийг эш татан бичсэнээр, Меланиа Трамп 2022 онд Флорида дахь гэр бүлийнх нь эдлэнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Байден гуай зайлуул "4 жил зовоосонд уучлаарай, байгалийн жамаараа зүйл дуусах боломж олгооч" гэж Трампаас гуйсан байнэ лээ, ккк
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Монголд 1990 оноос хойш ЗГ, хот, аймаг, сум, дүүрэг, хорооны төрийн албанд шургалж, ард түмний татварын мөнгөнөөс цалинждаг ч зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн, улс орныг сүйрүүлж байдаг шимэгчдийн том арми бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод, тэр хэрээр улс орон улам сүйрч доройтоод л байдаг. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, ардчилсан гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамд цагаан ордонд очихоосоо өмнө АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүллээ.
. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулах шийдвэр гаргасныг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиантайгаар мэдээлэв. АНУ-д сайхан цаг ирэх нь ээ. Монголд ч ийм цэвэрлэгээ хэрэгтэй байна.
паянтай гараад байгаа. хилариг цохиж унагаад. төрийн ордон руу дайраад. баахан шалгагдаад. энэ болгоныг марттал онцгой байхгүй бол ч жагсах