Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн.
Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна.
Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна.
Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз.
Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг.
Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм. “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
Энэ зүгээр хиймэл хүн юм биш үү. Дандаа худлаа шаана , өөрийн толгой бхгүй.
худлаа шаана - гуйна ..
Гуцалгүй зайл. Тэмдэглэл хөтөлсөн элийрсэн минь ээ
жижиг сажиг шүүмжлэл яах вэ, битгий тоо. Наад зорьж байгаа том юмнуудаа л гурван нам зэрэгцээд сууж бйагаа дээр хийгээд дуусгаарай гэж захимаар бна. Тойрог томсгож, бүсчилж, том төслүүдээ хөдөлгөнө гэдэг чнь үнээр зөв шүү. Алс нь монголчуудад хэрэгтэй шүү.
Оюука одоо чи минь 44 настай 50 хурэхэд 6 жил. 16 жилийн омно батсайхан гэгч тарваган Найруулагч Танк Орж ирнэ гэж солиорч байхад Чи 28 настай ТОМ залуу бсн бн Ш дээ. Юу гэж хуухэд байдаг юм ? Ингэж битгий хуухэд -залуу болох гэж Амны алдаа хийж бай ! 28 настай хун чинь хуухэд биш !
данхаа, ах Х авгайг аваад, ах нян гаа аваад зөв үү
кино үзэхдээ тэмдэглэл хөтөлдөг залуу
Bi "Joker" gedeg kino uzeed Temdeglel hutulj, ene Shileever kino-g olon honog bodoj shutej baiv. Chadaltai AAA zeregleliin kino-g Olon Ungu Budagaar goej, iluu umaar chimj Reklam-daj, Asar Ih zardal gargaj, aldartai hun amitanaar yariuulah ch hereg baihgui um bilee. Barag ungugui, har tsagaan baihad l iluu unelegdej, Nairuulagchiin Nutsgen Unen Aviyas (Naked Talent), jujigchinii (Naked Talent) chadvar Medregdeh Um Bilee. Iluu dutuu ums ogt hereggui, harin ch Kino-g asar muutgah aj.
Ouykiin achaar Manai Togtoltsoo uurchlugduud EHELCHIHSEN shuu dee, humuunuud ee. Ouyk ch uuniigee Uuruu ch Sain Oilgohgui tuuj yavaa. Zarimdaa Ouy Huchin Muhusduud butsaad "huuchin Togoondoo" orchihno, tegeed garch ireed Dovtolgoogoo Urgeljluulne, shine, denduu Sodon Sonin , zarim ni ch salhitai Hiisver Uildeleer Niigemee SHURSHIJ GARNA, tedgeer ni niigemd mash Ieregeer tusch, sanaand bagtamgui Ur Dun ugch, zovhi ni uuduu Mongolchuudiin Hugjild hureh zam zamnal oirtoj, soelt Civilised World-tai hul niiluulen alhah bolson shuu.
Sayhan ANU-d hevluulsen uuriinhuu Eeljit Niitleleesee end Ish Tatlaa l daa. Ard tumen bid UHAMSARTAI demjeed ugvul ulam sain baih aj. Ard tumeniig Tatvaraar boimloj undiilguhgui baih bodlogo bas yavj b. Avtor-uud ni todorhoi. Nuursee l zarj chadahgui bol Ard Tumenee huchinden Tatvar avch ami zogooh Erduu Tsoriin Gantshan Zam l hulgaich oligarhuudad bii. Bas Kompaniuudaa mun l TATVARAAR sunuuj ugui hiih. Saynii TUSUV (Budget) oligarhuudiin suuliin unegen har ZALI, MEH, Har arga, molig, shog garaa bailaa. Enhtuvshin Bayarmaa nar delgerengui Tanin Medehuin Sonsgol, medeelel, press conferences hiij Ard Tumendee oilguulmaar bn.
Tusuv-uu batlaj amjihgui bol Ih Hural tardag gej Gishuudee ailgaj baigaad bataldag aj. Getel Tusuviin Huuliin 41-t Tusuviig Batlahgui ch baij boldog, iim ued Umnuh Oniih ni too hemjeeg barimtlaad yavdag gene. Euk horig TAVIAAD TAVIAAD TAVIAAD ontsiin ur dungui, etssiin Ur Dungiin asuudaliig ogtoosoo huuliaaraa ZOHITSUULAAGUI zadgai orhison bdg bololtoi. Uuniig sanaatai TSOORHOI gej tootsoj bolohoor bn... geh meteer ezengui orhison, bas turiin 3 undurlug boloh 01,02,03- iin dund ezengui hayagddag, hen ni sanaa zovdoggui, Nudee Aniaad, chihee bugluud yavchihdag Huuliuud baidag bolohiig shine gishuud maani uhaj tunhej amarhaan gargaad irlee.
Getel ANU-iin Trump ajlaa Tatvaraas Ehelj bn. Amerikchuud aztai ard tumen umaa. Dandaa huchirheg, hatuu changa ni dendsen Humuusiig tomilj bn. Bid hamgiin sulhan tenegduu humuusee tolgoi deeree gargasan. Mun Trump Bolovsroliin Reformoo ehluulehdee Erunhii Bolovsroliin Surguuliin Zahiraluudaa ard tumenii dundaas, etseg ehchuudiin dundaas tomilno gene. Said-iig ni ch ontsgoilno gelee. Manaih shig denduu mulguu, tuiliin tohiromjgui, ogtoosoo chadvar chansaa ch ugui hunee Bolovsroliin said bolgohgui geh met.... urgeljilne. Hahaha.
Оюун-эрдэнэ ЕСайдаа оны төсөвт хэнч харсан зарим үргүй зэрдалууд ихээхэн өндөр дүнтэй туссан иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа тэвчиж болох зардлуудаа гишүүдийн,ажлын хэсгийнхний санал болгосноор танаад дахиад өргөн барьчих/УИХ-ын тогтоолын дагуу/ нөгөө талаар эхлүүлсэн,амалсан ард түмэнд хүлээлт үүсгэсэн асуудлуудаа хөдөлгөчихийг иргэд таниас хүсээд байгаа шүү дээ.
Энэ нэг юмны жинхэнэ нүүр царай сая төсвийн хэлэлцүүлгээр танигдав, давжаа коммунистыг даран устгах цаг иржээ.
Оюунэрдэнэ крөнхий сайдаа дэмжье. Улам эрчимтэй дайчин ажиллаарай.